Бид бүхэн эр хүний сэтгэлийн булаахын тулд ходоодыг нь цатгалан байлга гэсэн үгийг олон удаа сонсож байсан. Тэгвэл энэ үгийг үгүй хийх цаг иржээ, эсвэл өөр байдлаар өөрчлөхөд яг болно. Учир нь хоол хүнс зөвхөн эрчүүдэд нөлөөлдөг гэвэл өрөөсгөл ойлголт. Эмэгтэй хүний сэтгэлийг татахын тулд, яг адилхан зүйлийг эрчүүд хийх хэрэгтэй гэнэ. Та итгэхгүй байна уу? Бидэнд баталгаа байна.
Бид өнөөдөр та бүхэнд романтик харилцаа болон хоол хүнс хоёрын хоорондын уялдаа холбооны талаарх сонирхолтой судалгааг хүргэхээр бэлтгэлээ. Энэ сонирхолтой судалгааг уншигчидтайгаа хуваалцахгүй байж чадсангүй.
Эрдэмтэд гэдэс нь цатгалан эмэгтэй хүн илүү романтик байдгийг олж тогтоожээ. Судалгааны үеэр эмэгтэйчүүд өлссөн үедээ, саармаг романтик зургийг харсан байна. Дараа нь тэдэнд 500 калори бүхий хоол хүнс идүүлж, зургийг дахин харуулжээ. Дээрх хоёр нөхцөлд аль алинд нь тэдний тархи хэрхэн ажиллаж байгааг рентген зургаар авч хянасан байна.
Туршилтын үр дүнд эмэгтэйчүүд цатгалан үедээ, романтик зурганд илүү ач холбогдол өгч байгаа нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл хооллосны дараа, эмэгтэйчүүд зурганд илүү их анхаарал хандуулж, тархиных нь үйл ажиллагаа идэвхтэй байсан байна. Үүнээс харахад хүмүүс өлссөн үедээ, хоолноос өөр зүйлд анхаарал хандуулж чаддаггүй болохын шалтгаан энэ байж болзошгүй. Харин хооллосны дараа тэд амарч, өөр зүйлсэд илүү нээлттэй ханддаг байна. Гэхдээ судалгаа үүгээр дууссангүй.
Гэдэс цатгалан байх болон романтик харилцааны хоорондын уялдаа холбооны хувьд, хоол үнэхээр романтик байдалд шууд нөлөөлдөг болох нь батлагдсан. Судлаачид эмэгтэйчүүдэд амттан идүүлэх үедээ, романтик үгнүүд сонсгосон бөгөөд энэ үед тэд романтик үгнүүдэд илүү мэдрэмтгий хандаж байжээ. Тэгэхээр хоол хүнс хосуудын харилцаанд маш чухал нөлөө үзүүлдэг болохыг эндээс харж болох юм.
Өөр нэгэн сонирхолтой зүйл бол хоолоо нэгэнтэйгээ хуваалцах болон нэгнийгээ хооллох явдал байв. Судалгаанаас харахад, хоолоо хуваалцах нь нөхөрсөг харилцааг үүсгэж байжээ. Харин нэгнийгээ хооллох нь илүү романтик байдлыг бүрдүүлсэн байна. Тэр тусмаа тухайн хоолыг хэн нэг нь сэтгэл гарган хийж, хамтрагчаа хооллох юм бол хамтрагч нь өөрийгөө тухайн хүний хувьд, ямар эрхэм хүн болохыг илэрхийлж буй хэрэг гэнэ.
Хоол-романтик байдал хоёрын хоорондын холбоо бас эсрэг хандлагыг бий болгож болно. Юу гэхээр, сэтгэл хөдөлгөсөн романтик байдал амтлах чадварыг улам нэмдэг бол, хэн нэгэнд зориулж хийсэн хоол нь өөрөө амттай санагдах тохиолдол байдаг байна. Шинэ харилцааны эхэн үед эмэгтэйчүүд хоолны сонголтыг эрчүүдээр хийлгүүлэх дуртай байдаг. Гэхдээ харилцаа илүү хүчтэй өрнөж, тогтвортой болох тусам, нөхцөл байдал өөрчлөгдөж, эрчүүдийн сонголт эмэгтэйчүүдээс ихээхэн хамааралтай болдог байна.
Мэдээж романтик байдал нь дотно мэдрэмж, сэтгэл хөдлөл, сонирхол болон гэнэтийн бэлэг зэргээс хамаарна. Гэвч бидний аль хэдийнээ мэдэж авснаар, хоол үүнд ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хэрэв хосууд хооронд тохирохгүй эсвэл үнэхээр бүтэлгүй болзоо болж таарвал, эмэгтэй хүний гэдэс цатгалан байсан ч гэсэн тухайн харилцаа бүтэхгүй гэдгийг санаарай. Харин хоолны тусламжтай романтик харилцааг бүр ч илүү романтик болгож болно. Чухал зүйл бол амттан нэмж захиалахаа бүү мартаарай.
Та зоогийн газар болзохыг илүүд үздэг үү эсвэл цэцэрлэгт хүрээнд алхахыг эрхэмлэдэг үү? Таны хувьд төгс болзоо гэж юуг хэлэх вэ? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй солилцоорой.
Tumen Minsel
2019/09/02 at 00:14
Хачин үнэн шүү.
Marmi Michmi
2019/09/02 at 09:00
olsoglon hun saihan aashtai l baiv gj er ch bai em ch bai