Манай эмч найзын гэргий энэ амттанаар зочдоо байнга дайлдаг. Би ч гэсэн ойр дотныхоо хүмүүст сонгино жигнэж өгдөг болсон

2

Түүхий ногоо болон шинэхэн ногоон навчит ногооны ашиг тусыг бид бүгд сайн мэднэ. Гэхдээ түүхийгээсээ илүүтэй жигнэж болгоход илүү их шим тэжээлтэй болдог нэгэн ногоо байна. Энэ бол төмс биш. Бид таниар оньсого таалгах гэж зовоохгүй, шууд хэлье – энэ бол сонгино. Түүхий сонгино эрүүл мэндэд нэн тустай, үүнийг нь мэддэг ч гэсэн идсэний дараа аманд үлдэх эвгүй үнэрээс нь болоод олон хүмүүс хэрэглэхээс зайлсхийдэг. Гэхдээ шарах шүүгээнд болгосон сонгины шим тэжээл илүү их болдгийг та мэдэх үү?

Энэ хоолны хамгийн таатай нь юу вэ гэхээр, зөвхөн шим тэжээлтэй болоод зогсохгүй бас маш амттай болдог. Шарах шүүгээнд сонгиныг хэрхэн болгож идэх талаар танд өнөөдөр танилцуулахаар бэлдлээ.

 

Сонгиныг шарах шүүгээнд хэрхэн шарах вэ?

Шарах шүүгээнд болгосон сонгино түүхий сонгиноос олон талаараа давуу талтай, амттай болохоос гадна идсэний дараа аманд элдэв таагүй амтагдахгүй бас амнаас үнэртэхгүй. Тийм учраас уулзалт эсвэл болзоонд явах хүмүүс эмээх зүйлгүй идэж болно. Энэ ногооны шим тэжээлийг бүрэн авахын тулд зөв болгож сурах хэрэгтэй.

Сонгиныг хальстай нь 100-150 хэмийн шарах шүүгээнд 15-30 минут болгоно. Сонгины шим тэжээлийг эрүүл мэндэд ашиг тустайгаар авахын тулд тал сонгиныг өлөн дээрээ, мөн унтахаас 2-3 цагийн өмнө талыг нь иднэ. Мөн загас, махны хачир болгон идсэн ч болох ажээ. Маш амттай хачир болдог. За одоо энэ ногооны ашиг тусыг мэдэж авцгаая.

Шарах шүүгээнд болгосон сонгины ашиг тус

1. Шарах шүүгээнд болгосон сонгино нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ. Чихрийн шижинтэй хүмүүсийг хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

2. Мөн цус бүлэгнэх асуудалтай хүмүүсийг тогтмол хэрэглэхийг санал болгодог. Цус харвалт эсвэл зүрхний шигдээс болсны дараа эмч нар өдөр болгон шарах шүүгээнд болгосон сонгино идэхийг өвчтөндөө зөвлөдөг. Судасны ханыг цэвэрлэж, цус бүлэгнэхээс сэргийлнэ.

3. Цусны даралтыг тогтворжуулахаас гадна толгойн өвчнийг дарна.

4. Шарах шүүгээнд болгосон сонгиныг идэхээс гадна мөн түрхлэг болгон хэрэглэдэг. Болсон сонгиныг нухаж эдгэхгүй байгаа шархандаа түрхэнэ. Энэ тохиолдолд гэмтсэн эд эс хурдан нөхөн төлжиж эдгэрдэг байна.

5. Болгосон сонгиноор тавих бигнүүр нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Цагаан мах эргэх өвчнийг эмчийн хяналт дор эдгээж болно.

Шарах шүүгээнд болгосон сонгиныг тогтмол хэрэглэж заншсанаар эрүүл мэндийн олон асуудлаа шийдэж болохоос гадна урьдчилан сэргийлэх ч боломжтой.

Сонгины эдгээр анагаах чадлыг сошиал сувгаар найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

45
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zulaa Lhamjav

    Zulaa Lhamjav

    2018/11/28 at 16:43

    Ene unen yapond songiniig sharj iddeg yum bna biend mash sain getsgeedeg

  2. Baigalmaa Tsedendorj

    Baigalmaa Tsedendorj

    2018/11/28 at 19:46

    ?

  3. Erdenetuya Tserenbalsan

    Erdenetuya Tserenbalsan

    2018/11/29 at 00:13

    tos hiih uu

  4. Puujee Bayasaa

    Puujee Bayasaa

    2018/11/29 at 08:36

    Togoon deer sharj bolohuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *