Хүүхэд xулгайлах гэмт xэрэг – олон хүний сэтгэлийг зовоож байгаа асуудал. Аюул хаана нуугдаж байдаг вэ? Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

3

Бидний бяцхан үрс гэмт хэрэгтний өмнө ямар ч хамгаалалтгүй гэдгийг бид тэр болгон боддоггүй, яагаад ч юм өөрийнхөө хүүхдэд муу зүйл тохиолдохгүй гэж найдаж явдаг. Охид, хөвгүүдээ гудамжинд, олон нийтийн газар биеэ хэрхэн зөв, аюулгүй байдлаа хангаж явахыг зааж сургадаг, танихгүй хүнтэй хэрхэн харьцах, гэртээ ганцаараа үлдэхэд яах ёстойг нь хэлж өгсөн л гэж боддог. Үнэндээ хүүхэд хулгайлах гэмт хэрэг таны бодож байгаагаас ч их гардаг нь харамсалтай. Ихэнх тохиолдолд алга болсон хүүхдүүдийг хэзээ ч олдоггүй эсвэл зөвхөн цогцсыг нь олдог тухай яриад ч яах билээ дээ. Хүүхдээ хулгайд алдахаас хамгаалахын тулд томчууд гуравхан энгийн дүрмийг мэдэж байхад л болох юм: ялангуяа хулгайд өртөх магадлал өндөртэй бүлэгт амьдардаг эцэг эх ихээр анхаарах хэрэгтэй.

Сэжиг төрмөөр гадаад төрхтэй хүмүүсийн тухай бид байнга л сонсдог: хүүхдүүдтэй яриа өдөөд л, тэднийг амттан, чихрээр дайлаад л, тоглоом бэлэглээд л, хөөрхөн тэжээвэр амьтан үзүүлээд л… Иймэрхүү байдлаар хулгайлагдсан хүүхдүүд ихэвчлэн бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Энэ хэр бодит үнэн бэ? Дээрх дүрслэл бодит байдлаас нэг их зөрөхгүй дээ, тиймээс ганц биш олон хүүхдийг аюулаас хамгаалах суурь мэдээлэлтэй байх ёстой.

Дэлхий дээр жил болгон хэдэн сая хүүхэд алга болдог. Энэхүү гэмт хэрэг нь зөвхөн хөгжиж буй улс оронд л болдог гэж ойлгож болохгүй: энэ бол дэлхийн хэмжээний том асуудал. Жишээ нь гэхэд 2015 оны байдлаар АНУ-д 450,000, Герман болон Их Британид – 100,000, Орос болон  Кананад – 45,000,  Украинд – 5000 хүүхэд алга болсон гэсэн бүртгэл байна. Эдгээр улс орнууд – хүүхэд хулгайлах, алга болох рейтингээрээ дээгүүр жагсаагүй, жил болгон уг тоо багасч байгаа улс орнуудад багтаж байгаа.

Шууд хэлэхэд: хүүхдүүд аав ээжтэйгээ үл ойлголцохоороо санааг нь зовоох гэж сураггүй алга болдог тохиолдол бий (сургууль дээрээ удаж гэртээ цагтаа ирдэггүй). Мөн хууль сахиулах байгууллагын ажилтнууд хулгайлагдсан хүүхдийг амьд мэнд олж аварсан тохиолдлууд ч их бий гэдгийг санах хэрэгтэй. Болзошгүй хулгайн шинж тэмдгийг насанд хүрэгчид бүгд мэдэж байх ёстой.

Хүүхэд урхидах урхи

Аюулгүй байдлыг хангах технологи хөгжихийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдэх арга техник, технологи ч хөгжиж байгааг мартаж болохгүй. Тэд золиосоо хэрхэн урхидаж байна вэ?

 

1. Тусламж хүсэх

Ихэнх хүүхэд итгэмтгий, тусархуу учраас тэд алга болсон гөлөгний эрэлд гарна бас даахгүй байгаа ачааг нь өргөж тусална. Бас хөгшин настай эелдэг эмээ ч гэсэн гэмт хэрэгтэн байж болохыг мартаж болохгүй.

 

2. “Аав, ээжид нь гай тохиолдсон”

Хүүхэд болгон аав ээжид минь муу зүйл тохиолдох вий гэхээс айдаг. Тийм учраас тэд аав, ээжийн “танил” цуг явах саналд шууд зөвшөөрдөг: осол аваар болсон газар руу эсвэл эмнэлэг, тэр ч бүү хэл гэр рүүгээ.

 

3. Бэлэг болон амьтан

Үнэндээ, гоё тоглоом бэлэглэх эсвэл энэ дэлхий дээрх хамгийн хөөрхөн муужгайг харуулах амлалт – хуучирсан мэдээ л дээ, гэсэн хэдий ч хүүхдүүд энэ урхинд “ордог”. Үүнээс гадна эцэг эх нь хүүхдээ ийм урхинд орохгүй гэж итгэж байсан хүүхдүүд ч танихгүй хүний бэлгэнд хууртагдаж байсныг хэд хэдэн улсад хийсэн туршилтаар ил болжээ.

 

4. Сошиал суваг

Гэнэн, итгэмтгий хүүхдүүд бүх зүйлийг амархан хүлээн зөвшөөрдөг, жишээ нь, виртуал ертөнцөд болж буй үйл явдалд. Тэд танихгүй хүнийг найзаар хүлээж авна, тэдэнтэй харилцана – тэр дундаа бүр том хүний сэдвээр. Үл таних хүн хүүхэд хулгайлах зорилго агуулаагүй байсан ч гэсэн хүүхдийг ямар нэгэн байдлаар дарамтлах аюултай юм.

 

5. Онлайн тоглоом

Энэ урхи нь сошиал сувгийн адил ажиллана: хүүхдүүд танихгүй хүний найз болох хүсэлтийг шууд л авчихна, яагаад гэвэл тэд нэг тоглоом сонирхож тоглож байгаа, нэгэн зорилготой найзууд.

Дараах түгээмэл байдлаар уг урхи явагддаг:

  • Хүүхдэд нэрээр нь хандана, ингээд үл таних хүн хүүхдийн итгэлийг хүлээдэг
  • Гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө загварын агентлаг эсвэл кино студийн ажилтан гэж танилцуулдаг
  • Зарим нэг гэмт хэрэгтнүүд өөрийгөө “хүчтэй” гэдгээ харуулдаг буюу эмч эсвэл цагдаа болж жүжиглэнэ.

 

Хүүхдийг хаана хулгайлж болох вэ?

Харамсалтай нь энэ талаар тодорхой статистик баримт одоогоор байхгүй: гэмт хэрэгтнүүд дуртай газраасаа хүүхэд хулгайлж байна. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг дараах газруудад түгээмэл гардаг ажээ:

  • Гудамж талбай
  • Гэр
  • Автомашин (та хаалгаа түгжсэн эсэх нь ямар ч хамаагүй)
  • Эмнэлэг
  • Сүм хийд
  • Дэлгүүр, супермаркет, зах
  • Тоглоомын газар, сургууль боловсролын газар

Гэмт хэргийн ихэнх тохиолдол хулгайлагдсан хүүхдийн гэрээс холгүй үйлдэгдсэн байдаг байна. Тогтсон дүрэм ёсоор, гэмт хэрэгтэн эхлээд хүүхдийг ажиглаж мөрдөнө, ямар байдлаар түүний итгэлийг хүлээж болохоор байна гэдгийг тогтооно, хүүхдийн сургуульдаа ирж очих хуваарь, гадаа тоглох цаг гээд бүгдийг судлаад хулгайлах боломжит хувилбараа зохиодог буюу гэмт хэргээ үйлдэхэд таатай цаг, газраа сонгоно.

 

Хэнийг ихэвчлэн хулгайлдаг вэ?

Үйлдэгдсэн гэмт хэргээс харахад ихэнх тохиолдолд худалдах зорилгоосоо илүүтэй бэлгийн хүчирхийлэл хийх зорилгоор хүүхэд хулгайлдаг байна. Тиймээс хүүхэд хулгайлах гэмт хэрэгт охидууд ихээр өртдөг ажээ. Гэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хөгжил зэрэг нь нөлөөлөх нь ойлгомжтой.

Яг таны хүүхдийг хулгайлах магадлал их биш ч гэлээ хулгайд өртөхгүй гэж найдаж бас болохгүй. Танихгүй хүнтэй ярилцах (биеэр болон виртуалиар) нь ямар аюултай болохыг хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй, үр дагавар нь юу байж болохыг ч хэлж өгөх нь эцэг эхийн үүрэг. Хүүхдээ зөв хүмүүжилд сурга, онцгой үед өөрийгөө хамгаалахад туслах аргад сурга. Та ч бас байнга сонор сэрэмжтэй байх ёстой: хүүхдийн хулгайн гэмт хэргийг таслан зогсоож хүүхдийн амь насыг ч аврах юм билүү?

9
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Энэ одоо ***

    2021/11/12 at 22:00

    Ямар тэнэг нь тэнэглэл эможи дардаг байнаа.

  2. Дөлгөөн

    2022/04/29 at 17:28

    Юм хэлж өгсөнд баярлалаа 🙂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *