Бие махбодийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулах хөлийн ванныг хэрхэн бэлдэх вэ?

2

Бүгдийг зөв хийвэл, өөрөөр хэлбэл аюулгүй бас бүгдийг хяналтандаа байлгаж чадвал хоргүйжүүлэх арга нь бие махбодио цэвэрлэх болон эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл болно.

Хоргүйжүүлэх аргад та төдийлөн итгэдэггүй бол дараах давуу талуудтай танилцана уу. Уг аргыг та туршаад үзэх хэрэгтэй.

Бодисын солилцоо, дархлаанд муугаар нөлөөлөх болон өвчлөлд хүргэх хорт бодисын хуримтлалыг бие махбодиос гадагшлуулна

Архаг өвчлөлийг эмчилнэ, жишээ нь, цус харвалт, хавдар, мэдрэлийн өвчлөл болон зүрхний өвчний үед нэн тустай:

  • Дархлааны системийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ
  • Эрүүлээр турах үйл явцыг эрчимжүүлнэ
  • Жам ёсоор биеийн эрч хүчийг нэмэгдүүлнэ
  • Наснаасаа эрт хөгшрөх үйл явцыг зогсооно
  • Арьсны чанарыг сайжруулна, үс, хумсны эрүүл байдлыг хангана
  • Оюуны чадварыг дээшлүүлнэ, сэтгэл хөдлөлийг тогтворжуулна
  • Бие махбодийн системийн тэнцвэрт байдлыг хангана
  • Амьдралын чанарыг сайжруулна

Гэрийн нөхцөлд хоргүйжүүлэх хөлийн ванныг хэрхэн бэлдэх вэ? Бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж эрүүл мэнддээ анхаарал тавих нь чухал.

Танд хэрэгтэй зүйл:

  • 10 дусал кастровын тос
  • 2 х.х хүнсний сод
  • 2 х.х англи давс
  • 5-6 литр ус

Бэлдэх арга:

  • Саванд усаа хийнэ.
  • Усандаа кастровын тос, англи давс болон хүнсний содоо хийнэ.
  • Сайтар хутгана.
  • Хөлөө 20-30 минутын турш дүрнэ.
  • Хөлөө сайтар арчаарай.

Ямар үр нөлөө үзүүлэх вэ?

Кастровын тос:

Кастровын тос нь эрдэс бодис, Е амин дэм болон ханаагүй тосны хүчил агуулдаг тул хөлийг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна кастровын тос нь мөөгөнцөр болон нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул хөлийн мөөгөнцрийг үр дүнтэй эмчлэх гаж нөлөөгүй эмчилгээ болно.

Хүнсний сод:

Хүнсний сод нь бие махбодиос хорт бодис үр дүнтэй хөөх шилдэг бодист тооцогддог.

Бикаронат натри буюу хүнсний сод нь гаж нөлөө үзүүлж болзошгүйг анхаарах хэрэгтэй:

  • Ойрхон шээс хүрэх
  • Байнга толгой өвдөх
  • Амьсгал давхцах
  • Хоолны дуршил буурах
  • Сэтгэл санаа өөрчлөгдөх
  • Булчин өвдөх/чичрэх
  • Айдас, түгшүүрт автах

Эпсомын давс:

Мөөгөнцөр болон нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг олон удаагийн судалгаагаар баталсан байна.

Ус:

Гадуур хэрэглэхэд (хөлийн ул норгох зэрэг) арьсыг чийгшүүлж арьсны нүхийг нээж өгдөг ажээ.

7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *