Онлайн дэлгүүрээс таны авахыг хүсэж байгаа хувцас танд огтхон ч зохихгүй гэдгийг илтгэх 7 шинж тэмдэг

0

Өөрт таарахгүй хувцас худалдаж авах эрсдэл онлайн худалдан авалтын үед маш өндөр байдаг: худалдагчдын арга заль, загвар өмсөгч болон гэрэл зурагчны ур чадвар нь тухайн барааны ямар ч өөг дарах боломжтой. Алдаа хийснээ бид тухайн барааг өмсөж үзсэнийхээ дараа л ойлгоно. Харин интернет-дэлгүүр худалдсан барааг буцаах боломжийг тэр болгон олгодоггүй, ингээд л жирийн хэрэглэгч бид xохирох нь тэр.

Хэн ч болов шинэлэг бөгөөд загварлаг зүйл өмсөхийг хүсэх нь мэдээж. Цаг болон мөнгөө хэмнэхийн тулд бид амжилтгүйгээр дуусах нь ойлгомжтой интернет-худалдан авалтын зарим нэг шинж тэмдгүүдийг танд танилцуулах гэсэн юм.

Загвар өмсөгчгүйгээр танилцуулж байгаа онлайн дэлгүүрийн бараа

© Depositphotos.com, © Depositphotos.com

Онлайн дэлгүүрийн сайт эсвэл аппликейшн дээр загвар өмсөгчгүйгээр танилцуулсан бараа нь бодит байдал дээр дан ганц уур бухимдал авчрах нь их. Тухайн бараа биед хэрхэн суухыг мэдэхгүйгээр сонголт хийх нь дараа нь биднийг таагүй байдалд л оруулахаас цаашгүй. Гэрэл зураг дээр үзүүлсэн дизайнерын цамц эсвэл гоёлын алчуур нь бидний хэвлийн орчмоор тарган харагдуулж болно. Эмэгтэй хүний гоёлын хувьд гэхэд л хуучирсан загварыг ч бүрдүүлэхэд хүргэж болзошгүй. Ханцуйны урт нь таны төсөөлж байснаас өөр байх зэрэг олон асуудлуудтай тулгардаг.

 

Загвар өмсөгч этгээд хачнаар зогссон байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Этгээд хачин эсвэл ойлгомжгүй байрлалд зогсож хувцас танилцуулж байгаа загвар өмсөгч магадгүй биднээс ямар нэгэн зүйл нууж байж мэдэх юм. Харин бид тэднийг хараад тухайн барааг бушуухан шиг л худалдаж авах хүсэлдээ автана. Эцэс төгсгөлд нь бид өөрсдөө л сэтгэл гонсгор үлдэх ажээ.

 

Загвар өмсөгч нь таны биеийн галбиртай тохирохгүй байх

© littleoliviah / Reddit

Тусгайлан өндөр бүсгүйчүүдэд зориулсан загварын хувцас мяраалаг эсвэл ямх охинд зохих нь юу л бол. Онлайн худалдан авалтын бараанаас сэтгэл гонсгор үлдэхгүйн тулд зөвхөн өндрийг анхаараад зогсохгүй мөн тухайн загварын өнгийг ч бас анхаар: нэгэнд нь зохиж байгаа өнгө өөр галбиртай бүсгүйд тэс өөрөөр харагдаж байж болно.

 

Загвар өмсөгч гоёлын аль нэг хэсгийг гараараа нуух

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гэрэл зураг дээрх загвар өмсөгч нэг л биеэ барьсан шинжтэй харагдвал сурталчилж байгаа хувцаст ямар нэгэн өө байгааг илтгэнэ. Энгэр, бэлхүүс зэргийг гараараа нуусан байвал буруу эсгүүртэй байж болзошгүй, эсвэл оёдол буруу явж таталдаад байгааг ч үгүйсгэхгүй.

 

“Хэтэрхий чамин” газар хувцсыг сурталчилсан байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Онлайн дэлгүүр зүгээр ч нэг гоёмсог засал чимэглэлтэй газар эсвэл хэт их фотошоп ашигладаг гэж бодож байна уу? Энэ аргын тусламжтайгаар тэд хамгийн чанаргүй барааг ч амттай чихэр болгож чадна. Ямартай ч өөрийнхөө хуудсан дээрх барааг.

Туршлагатай худалдаачид бидний анхаарлыг засал чимэглэлийн гоёмсог байдалд татаж байгаа хэрэг. Энэ үед бид хувцасны нарийн ширийнийг огт анхаарахаа больдог юм. Ингээд л бидний худалдан авалтын сагсанд чанаргүй бараа нэгээр нэмэгддэг ажээ.

 

Хувцасны гэрэл зургийг хайр найргүй тасдаж тавьсан байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шууд тасдаж тавьсан гэрэл зураг нь биднийг төөрөгдөлд оруулаад зогсохгүй хувцасны хуучирсан дизайныг нуухад тустай. Дөнгөж гуя харагдах төдий эсвэл бараг бэлхүүсээр нь тасалсан гэрэл зургаар үзүүлсэн костюмын хослол байна гэж бодъё. Энэ нь хэтэрхий богино өмдтэй эсвэл загварын хувьд хуучирсан байж болзошгүй.

 

Хэтэрхий хурц өнгийн давхар хувцсаар тухайн барааг сурталчилсан байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Онлайн дэлгүүрийн стилистүүдийн шийдэл биднийг ихээхэн төөрөгдөлд оруулж байж болно: уйтгартай эсвэл моодноос гарсан загварын хувцсыг нэг хурц өнгө эсвэл хээ хуартай бараагаар чимдэг. Энэ тохиолдолд, бидэнд огт хэрэггүй хувцас таалагдах нь тэр. Гэхдээ хэв маяг бүхлээрээ л гарч ирнэ. Таалагдсан хэв маягийг гаргахын тулд дизайнерын хувцсыг хослолоор нь авахаас өөр аргагүй.

Та онлайн дэлгүүрээс худалдан авалт хийдэг үү? Таны хувьд ямар байдлаар худалдан авалт хийх нь амар вэ: онлайн уу эсвэл уламжлалт буюу дэлгүүр хэсэж амьд худалдан авалт хийх нь үү?

8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *