Зөвхөн эмэгтэйчүүдэд илрэх зүрхний шигдээсийн 6 шинж тэмдэг

0

Зүрхний шигдээс – орчин үеийн нийгэмд залуугаараа нас барах үндсэн шалтгаануудын нэг болоод байгаа. Харамсалтай нь өвчтөнд мэдэгдэлгүйгээр аажим гэтэх ажээ. Аюул занал ирж байгааг бидний бие эрхтэн дохио өгч анхааруулдаг, хамгийн гол нь бид анзаарах л ёстой.

Бид урьд нь зүрхний шигдээсийн шинж тэмдгийг танилцуулж байсан. Харин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс өөрөөр илэрдэг байна. Та бүхэнд чухам ямар шинж тэмдгээр илэрдэг болохыг танилцуулахаар бэлдлээ.

Нуруу, хүзүү, эрүү болон гараар өвдөх

Энэ шинж тэмдэг чухам эмэгтэйчүүдэд элбэг илэрдэг байна. Зүрхний шигдээс нь юуны түрүүнд цээж эсвэл зүүн гараар өвдөж илрэх бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хүзүү, эрүүгээр мөн өвддөг ажээ. Хүчтэй, огцом эсвэл үргэлжилсэн байдлаар өвчин мэдрэгдэх бөгөөд шөнөжингөө ч өвдөх тохиолдол байна. Тийм учраас өөрт мэдрэгдэх аливаа таагүй шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай эмчид үзүүлээрэй.

 

Гэдсээр хатгах, дотор муухайрах

Заналхийлж буй зүрхний шигдээсийн шинж тэмдэг нь гүн хордлого, ханиад эсвэл цээжээр хорсох зэрэг байж болно. Зарим үед эмэгтэйчүүд бэлхүүсээр хатгах шинж тэмдэг буюу “гэдсэн дээр нь заан суусан” мэт шинж тэмдэг илэрсэн гэдэг.

 

Хүйтэн хөлс

Энэ шинж тэмдэг эмэгтэйчүүдийн дунд маш элбэг тохиолддог. Сэтгэл санаа таагүй эсвэл стрессийн үед л илэрч байгаа шинж тэмдэг гэж өвчтөн өөрөө боддог. Үүнд дурдсан шинж тэмдгүүдтэй хүйтэн хөлс хавсарч байвал мэргэжлийн эмчид үзүүлэх шалтгаан болно.

 

Амьсгал хүндрэх, толгой эргэх

Онцын шалтгаангүйгээр амьсгаа давхцах – зүрхний шигдээсийн үндсэн шинж тэмдэг, ялангуяа өөр бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байгаа бол заавал анхаарах хэрэгтэй. Зүрхний шигдээс туссан эмэгтэйчүүд өвчний үед огт хөдөлгөөнгүй байсан ч өөрсдийгөө марафонд гүйсэн мэт амьсгаадаж байсан гэж тайлбарлажээ.

 

Хэт ядрах

Урт удаан амарсан ч гэсэн ядарч, энгийн ажил хийж (жишээ нь, угаалгын өрөөндөө очих) чадахгүй байвал аюултай дохио өгч байгааг анхаарна уу. Төрөл бүрийн дасгал гүйцэтгэхэд хэцүү болох эсвэл урьд өмнө нь хөнгөхөн гүйгээд гардаг байсан шатаараа гарч чадахгүй байвал эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг болжээ.

 

Цээжээр дарах, өвдөх

Цээжээр эвгүй оргих, таагүй болох, хорсох зэрэг шинж тэмдэг илэрвэл – зүрхний шигдээсийн шинж тэмдэг байж болно. Зарим нэг эмэгтэйчүүд зүрхний шигдээсийн үеэр биеийн зүүн хэсгээр бус цээжээр бүхэлдээ өвдөх мэдрэмж мэдэрдэг. Хэрвээ таагүй мэдрэмж хэдэн минутын турш үргэлжилбэл яаралтай эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Тайлбар: дээр дурдсан шинж тэмдгүүд нь дан ганц зүрхний шигдээсийн шинж тэмдэг болохгүй. Байнга давтагдах, хавсарч байвал мэргэжлийн эмчид үзүүлэх шалтгаан болно. Цагаа олсон эмнэлгийн тусламж авснаар та өөрийнхөө амь насыг аврах боломжтой. Эрүүл мэндээ анхаарцгаая!

122
ГайхмаарГайхмаар
39
ХарамсалтайХарамсалтай
30
ГоёГоё
26
Ха ХаХа Ха
20
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Legshid Dolgor

    Legshid Dolgor

    2017/04/12 at 09:57

  2. Batbaatar Narantuya

    Batbaatar Narantuya

    2017/04/12 at 18:44

    S

  3. Tugs Tugsuu

    Tugs Tugsuu

    2017/04/12 at 21:59

    ,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *