2022 онд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох, удаан хүлээлгэсэн 14 шинэ кино

1

2022 онд биднийг супер баатруудтай, сиквел, инээдмийн адал явдалт, чанартай аймшгийн олон шинэ кино хүлээж байна. Ажиглаад байхад 90-ээд оны сүүл болон 2000-аад оны эхэн үеийн их дэлгэцийн алдартай одод бүгд л эргэж ирэх төлөвтэй. Шинэ онд маш олон кино нээлтээ хийхээр бэлдэж байгаа нь тодорхой, мөн аль эрт гарсан байх ёстой байсан ч ямар нэгэн шалтгааны улмаас хойшилсоор байсан бүтээлүүд ч үзэгчид бидний хүртээл болох нь ээ.

Бид хайртай кино дүрүүдийнхээ адал явдлын үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байна. Ингээд шинэ оны эхний өдрүүдийг тусгайлан бонуст дурдсан “Харри Поттер”-ийн ертөнцөөр эхлүүлж байгаа гэж найднам.

1. Scream

© Scream / Spyglass Media Group

Баг зүүсэн хүний тухай цуврал аймшгийн киноны тавдугаар хэсэг. Энэ удаагийн ангид нэгэн залуу бүсгүй төрөлх хотдоо эргэн ирж нууцлаг хорон муу санаатантай тэмцэх болно. Нив Кэмпбелл, Дэвид Аркетт болон Кортни Кокс нар дахин гол дүрүүдийг бүтээх нь ээ.

Нээлт: 2022 оны 1-р сарын 14-нд.

 

2. Uncharted

© Uncharted / Columbia Pictures

Киноны үйл явдал өрсөлдөгч байсан Нейтан Дрейк (Том Холланд) болон Виктор Салливан (Марк Уолберг) нар үнэнч хамтрагчид төдийгүй адал явдлын хайгуулчид болцгоожээ. Тэд цугтаа түүхийн маш том нууцыг олж илрүүлэх болно.

Нээлт: 2022 оны 2 дугаар сарын 11-нд.

 

3. Dog

© Dog / Metro-Goldwyn-Mayer

Армийн хал цэpэг Бриггс  (Ченнинг Тейтум) болон түүний Лулу хочтой нохой цугтаа номхон далайн эрэг дагуу аялдаг. Тэд дотнын найз, сургагч багшаа сүүлчийн замд нь үдэж өгөхөөр аян замд гарчээ.

Нээлт: 2022 оны 2 дугаар сарын 18-нд.

 

4. The Batman

© The Batman / DC Films

Бэтмен (Роберт Паттинсон) Riddler гэх (Пол Дано) гэмт xэрэгтний араас мөрдөнө. Тэрээр Готем хотод эмх цэгц, тайван байдлыг тогтоохын тулд тэмцлээ үргэлжлүүлсээр. Мөн хотын захиргааны ажилтнуудын булхайг ч ил болгох ажилдаа оржээ.

Нээлт: 2022 оны 3 дугаар сарын 4-нд.

 

5. Operation Fortune: Ruse de guerre

© Operation Fortune: Ruse de guerre / Miramax Films

Гол дүрд нь Жейсон Стейтем тоглосон тaгнуулын сэдэвтэй Гай Ричигийн кино. Киноны гол баатар – Ми-6 агент, түүнийг “Таван нүд” олон улсын тaгнуулын алба хөлсөлж авдаг. Агент маш аюултай зүйл зарах гэж байгаа этгээдүүдийг олж илрүүлэх ёстой. Энэ удаад бас л хүн төрөлхтнийг аврах юм.

Нээлт: 2022 оны 3 дугаар сарын 18-нд.

 

6. Downton Abbey: A New Era

© Downton Abbey: A New Era / Universal Pictures

“Downton Abbey: A New Era” бүрэн хэмжээний уран сайхны киногоор хийсэн олон ангит киноны хайртайд дүрүүд маань дахин их дэлгэцээр бидэнтэй эргэж уулзах нь. Энэ удаад дэлхий алдартай британийн гэр бүлд юу тохиосныг өгүүлэх ажээ.

Нээлт: 2022 оны 3 дугаар сарын 18-нд.

 

7. The Lost City

© The Lost City / Paramount Pictures

Киноны гол үйл явдал зохиолч (Сандра Буллок) өөрийн шинэ зохиолыг танилцуулах тойрон аялалд зохиолын нүүр хуудсыг чимсэн залуутай (Ченнинг Тейтум) цуг гардаг. Нөхцөл байдлын улмаас тэд ширэнгэн ойд ирэх бөгөөд зохиолд гарах уран сэтгэмжээр бүтсэн хот нь үнэндээ бодит юм гэдгийг олж мэддэг ажээ.

Нээлт: 2022 оны 3 дугаар сарын 25.

 

8. Fantastic Beasts: The Secrets of Dumbledore

© Fantastic Beasts: The Secrets of Dumbledore / Warner Bros. Pictures

Энэ удаад үйл явдал Рио-де-Жанейро, Берлинд өрнөхөөс гадна Хятадын зарим нэг мужууд, Бутанд ч “бужигнана”. Шинэ дүрүүдээс дурдвал залуу Рубеус Хагрид болон хараахан Вольдеморт болоогүй байгаа залуу Том Реддл нар болно.

Нээлт: 2022 оны 4 дүгээр сарын 8-нд.

 

9. Doctor Strange in the Multiverse of Madness

© Doctor Strange in the Multiverse of Madness / Marvel Studios

Доктор Стивен Стрэнж (Бенедикт Камбербэтч) Цаг хугацааны чулууны эрлээ үргэлжлүүлсээр. Тэрээр бүх ертөнцийг чөлөөлсний үр дагаврыг засаж залруулахыг оролдсоор л яваа, даанч үүнд нь түүний дaйсан болсон анд нөхөр нь саад учруулна. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр Стрэнж бас л төсөөлөхийн аргагүй муу санаатныг чөлөөлж орхижээ.

Нээлт: 2022 оны 5 дугаар сарын 6.

 

10. Jurassic World: Dominion

© Jurassic World: Dominion / Amblin Entertainment

Уг киноны үйл явдал өмнөх ангиас хойш 4 жилийн дараа өрнөж байгаа юм. Генийн өөрчлөлттэй динозаврууд нэгэнт эрх чөлөөтэй болцгоосон. Одоо хүн, динозавр мөр зэрэгцэн амьдрахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд энэ дэлхийн өнцөг булан бүрийг булаацалдаж эхэлсэн тул бүх амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байна.

Нээлт: 2022 оны 6 дугаар сарын 10.

 

11. Thor: Love and Thunder

© Thor: Love and Thunder / Marvel Studios

Найруулагч Тайка Вайтити энэ удаад шинэ супер баатрын тухай киноны зохиолчоор ажиллажээ. Киноны үйл явдал: Торын (Крис Хемсворт) найз бүсгүй байсан астрофизикч (Натали Портман) хүнд эмчилгээний улмаас санамсаргүй байдлаар шинэ супер баатар болдог – хайртай залуугийнхаа адил супер хүчтэй болон хувирчээ.

Нээлт: 2022 оны 7 дугаар сарын 8-нд.

 

12. Aquaman and the Lost Kingdom

© Aquaman and the Lost Kingdom / DC Films

Артур Карри буюу Акваман (Жейсон Момоа) эрхийнхээ дагуу Долоон далай тэнгисийг эзэгнэх Хаан суудлаа эргүүлж авч чаддаг. Киноны гол баатрыг шинэ адал ядал хүлээж байна: түүнийг хаан ширээнээс түлхэн унагаах санаатай төрлүүдтэйгээ тэр яаж тэмцэх бол?

Нээлт: 2022 оны 12 дугаар сарын 16.

 

13. Babylon

© Babylon / Marc Platt Productions

Брэд Питт, Марго Робби нарын гол дүрүүдэд нь тоглосон уянгын кино. Тоби Магуайр гүйцэтгэх продюсераар ажиллахын зэрэгцээ мөн киноны нэг дүрд ч тогложээ.

Нээлт: 2022 оны 12 дугаар сарын 25-нд.

 

14. Hocus Pocus 2

© Hocus Pocus 2 / Walt Disney Pictures

Уг кино нь 1993 онд гарсан алдартай “Hocus Pocus” киноны үргэлжлэл болох юм. Бетт Мидлер, Сара Жессика Паркер болон Кэти Нажими нар сонирхолтой шидтэнүүдийн дүрийг их дэлгэцээр дахин бүтээхээр болжээ.

Нээлт: 2022 оны төгсгөлөөр.

 

Бонус: Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts

© Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts / Warner Bros. Television

Харри Поттерийн ертөнцийн тухай баримтат кино 2022 оны 1 дүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. Шидтэнүүдийн тухай цуврал киноны зураг авалтын нарийн ширийнийг дэлгэжээ. Кинонд: Дэниел Рэдклифф, Руперт Гринт, Эмма Уотсон, Хелена Бонем Картер, Рэйф Файнс, Жейсон Айзекс, Гэри Олдмен, Том Фелтон, Эванна Линч, Мэттью Льюис, Марк Уильямс зэрэг жүжигчид оролцсон байна.

2022 онд та ямар кино үзмээр байна вэ?

12
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *