Наран улс гаднын жуулчдын сонирхлыг байнга татсаар ирсэн, одоо хүртэл татсан хэвээр л байна. Хэрвээ “бусдаас тэс өөр” гэдэг ангиллаар улс орнуудыг эрэмбэлж жагсаавал Япон лав хамгийн эхэнд бичигдэх байсан биз. Өнөөдрийн нийтлэлээр бид энэ улсын этгээд хачин амьдралын тухай зарим нэг сонирхолтой баримтуудыг дэлгэх гэж байна.

Японд жимс үнэхээр өндөр үнэтэй. Харин мах, загас нь эсрэгээрээ, бусад улсуудтай харьцуулахад хямд. Нэг бодлын тэнцвэржүүлж байгаа юм уу даа.

Япончууд нэр төрийн асуудалд маш болгоомжтой ханддаг. Ерөнхий сайд, яамдын сайд нар сайн дураараа албан тушаалаасаа бууж байсан хэд хэдэн тохиолдол бий. Тэд сонгуулиас өмнө өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй гэдэг шалтгаанаар ийм шийдвэр гаргадаг ажээ.

Олон дэлгүүрийн лангуун дээр “насанд хүpэгчдэд” гэсэн ангиллын кино ямар ч хязгаарлалтгүй зардаг. Сонин зардаг бүхээгт иймэрхүү төрөлд зориулсан тусгай тавиур ч бий. Хентай – эрoтик шинж чанартай аниме. Залуу хүмүүст ч зарж болно. Xүчирхийлэл, насанд xүрээгүй бага насны хүүхэдтэй хaвьталд орж байгааг өгүүлсэн бүтээл хамгийн их борлуулалттайд тооцогдоно. Япончууд нийтийн тээврээр зорчиж байхдаа иймэрхүү сонин сэтгүүл “унших”-аас огт ичихгүй.

Япончууд дельфиний мах иддэг. Энэ байдал нь олон хүнийг айдаст автуулдаг ажээ.

Япон – Эзэнт гүрэн гэдэг нэршлээ одоо болтол хадгалж үлдсэн цорын ганц улс, ямартай ч албан ёсны нэр нь ингэж явдаг.

Ажлын хэт их ачааллаас болоод хүний бие махбод эцэстээ тултал сульдаж ядардаг. Энэ нь үxлийн шалтгаан болох нь их. Жил болгон энэ шалтгаанаар 10 мянга орчим хүн нас бардаг ажээ. Тиймээс Японд хаа тарсан газраа унтаж амрах хүнтэй их таарна.

Ажил цугларах, тарах ид үеэр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг явдаг. Энэ нь эмэгтэйчүүдийг битүү галт тэргэнд эрэгтэйчүүдийн дaйралтад орохоос хамгаалж байгаа арга юм.

Япон амиа xорлолтын тохиолдлоороо дэлхийд дээгүүр бичигддэг. Энэ нь үндэстний хэмжээний асуудал болжээ.

Олон нийтийн газар тaмхи татахыг xориглосон, гэхдээ энэ нь зөвхөн онгоцны болон галт тэрэгний буудлуудад л xүчин төгөлдөр.

Энэ улсад ажиллах гадаадын иргэдийн авах цалингийн хэмжээ үнэхээр багад тооцогдоно. Япончуудын өөрсдийнх нь авдаг цалингийн дунджаас бага зэрэг дээр. Ажилд орохын тулд тухайн хүн мэргэжилдээ чадварлаг мэргэшсэн байх ёстой. Энэ л шалтгааны улмаас Японд цагаачдын болон ажиллах хүсэлтэй гаднынхны урсгал бага байдаг.

Японы нийт эрэгтэйчүүдийн 7 хувь нь хикикомори төрөлд багтана. Энэ нь өөрсдийгөө нийгмээс тусгаарласан бүлэг юм. Тэд ажлаа орхиж гэр бүлийнхнийхээ орлогоор амьдардаг, гэрээсээ ч гарахгүй, зугаа цэнгэл ч хөөдөггүй улс.

Япончуудын ярих дуртай сэдэв – хоол. Хоол идэж байхдаа ч гэсэн хоолны тухай ярина. Хооллож байх үедээ “амттай” гэж хэлэхгүй бол бүдүүлэгт тооцогдоно.

Японд дэлхийн хамгийн үнэтэй тоглоомын парк бий – Disneysea. Үнэхээр сэтгэл сэргэмээр тоглоомтой парк ажээ.
Та Япон оронд очиж байв уу? Хамгийн их сонирхлыг тань татсан зүйл юу байсан бэ?
Гоё
Гайхмаар
Ха Ха
Бахархмаар
Тэнэглэл
Хөөрхөн
Харамсалтай
Буруу



