
Хоног хоногоор ойртож байгаа Халловены баярын бэлтгэл хаа сайгүй өрнөж байна. Хувцас өмсгөлөөс эхлээд Сүнсний баярын ширээг чимэх содон амттангуудын шинэ санааг олох гэж бараг толгойтой бүхэн санааширч байх шиг. Дэлхийн улс орнуудад зэгсэн өргөн хүрээнд тэмдэглэдэг болж байгаа энэ баяр бол хэдий аймшгийн баяр боловч хүүхдүүд тун ч дуртай.
Учир нь тэдэнд сүнсний өмсгөлөө өмсөөд айл айлаас амттан цуглуулах боломж олддог. Гэхдээ энэ удаагийн Халловены баяраар хүүхдүүддээ зориулан чихэр жимснээс арай илүү зүйлийг бэлтгэвэл ямар вэ? Хэрвээ танд энэ санаа таалагдаж байгаа бол дараах зургуудыг товч тайлбаруудын хамт сонирхоно уу.
Зүрх судасны өвчтэй болон настай хүмүүс, жирэмсэн эхчүүд болон хэт жаахан хүүхдийг айлгаж болохгүйг анхааруулъя!
1. Үл ялиг ногоон өнгө оруулсан ус бүхий шилэнд толгойныхоо зургийг хийгээд хөргөгчиндөө хийчих. Хүүхдүүдийн чинь хэн нэг нь хөргөгч нээж л таараа.

2. Аалзтай жигнэмэг
Шоколадтай жигнэмэгний шоколадыг халуун дээр нь шүдний чигчлүүр ашиглан аалзны хөл зур. Ингээд хүүхдүүддээ жигнэмэг өгөхөөсөө цагийн өмнө гал тогоонд бөөн аалз байсан гэдгийг хэлэхээ мартуузай.
3. Угаалгын өрөөг дараагийн айлгах хэсэг болго.
4. Ариун цэврийн цаас ч бас тэднийг айлгаж чадна.
5. Гэрэл багатай хонгилын үзүүрт цаасаар хийсэн ийм залууг өлгөчих.
6. Хүүхдүүдийнхээ өглөөний цайны овьёосны саванд хиймэл жоомнууд хийвэл ч…
7. Арын хашаанд сүнс байна гэж тэд орилолдоно доо.
Харин энэ сүнсийг төмөр утас ашиглан хийгээрэй.
8. Ариун цэврийн цаасны голыг ухаж хийсэн нүднүүд дотроосоо гэрэлтэн хүүхдүүдийн чинь унтлагын өрөөний цонхоор ширтэж байвал ямар вэ?
9. Хиймэл соёо, эвэртэйгээр тэднийг сэрээвэл ч янзтай даа.
10. Undead Ted худалдаж аваад хүүхдүүдийнхээ чихмэл тоглоомнууд дунд байрлуулчих.
11. Дотор муухайрам муухай өтнүүдийг тэдний нүдэн дээр ид.
12. Гадаах модон дээрээ ярьдаг модон чимэглэл өлгө.
13. Өдрийн хоолных нь саванд цусанд будагдсан өндөг хий.
14. Camera Hoax aпп ашиглан ердийн зургийг сүнсний зураг болгоорой.
15. Гадаах тавцан дээрх сандал дээр мануухайн дүр үүсгэн томоотой суу. Тохиромжтой цаг ирсэн үед хөдөлгөөн хийгээрэй.

16. Аалзтай амттаны санааг дахин ашиглая. Уух зүйлд нь хийх мөсөнд хиймэл аалзнууд хийчих.
17. Угаалгын өрөөний толин дээр шингэн саван ашиглан аймшигтай үг бич.
18. Толинд сүнс шингэсэн мэт болгож болно.
19. Чихрийн хайрцганд гараа нуучих.
20. Улаан өнгөтэй Kool-Aid сиропыг шүршүүрийнхээ толгойд хийчих. Хэрхэн хийх заавар энд байна.
21. Хөргөгчинд байгаа хүнсний зүйлсүүд дээрээ нүднүүд наачих.
22. Хүүхдийнхээ дэрний хажууд аймшгийн баг тавь.
23. Хот-догны зайдсан дээр хиймэл хумс наа.








Otgonbaatar Otgoo
2014/10/13 at 09:05
huurhun hvvhdvvdee ailgaj yadagin
Otgonbaatar Otgoo
2014/10/13 at 09:05
huurhun hvvhdvvdee ailgaj yadagin
Otgonbaatar Otgoo
2014/10/13 at 09:05
huurhun hvvhdvvdee ailgaj yadagin
Otgonbaatar Otgoo
2014/10/13 at 09:05
huurhun hvvhdvvdee ailgaj yadagin
Otgonbaatar Otgoo
2014/10/13 at 09:05
huurhun hvvhdvvdee ailgaj yadagin
Otgonbaatar Otgoo
2014/10/13 at 09:05
huurhun hvvhdvvdee ailgaj yadagin
Otgonbaatar Otgoo
2014/10/13 at 09:05
huurhun hvvhdvvdee ailgaj yadagin
Зочин
2014/10/13 at 11:00
mongold shal iluu bayrshdee
Зочин
2014/10/13 at 21:57
hoolnii durshilgui bolgmoor baiwal bugdiign hiigrei :)
WWW
2017/10/19 at 10:16
SHAL TENEG BAYAR