
Орчин үеийн амьдралд биднийг олон гайхалтай зүйлээр хангаж байгаа технологи болон түүний тасралтгүй, үсрэнгүй хөгжил бидэнд үргэлж хэрэг болдог гэр ахуйн зүйлсээр дутаахгүй байгаа билээ. Үйлдвэрлэлийн дизайнер Chan Jeong Yeop Pecera саван ашиглалгүйгээр хувцас угаана хэмээн амлаж буй робот бүтээхээр ажиллаж байгаа аж. Хүний арьс түүнчлэн хөлний үхэжсэн эд эс, арьс, илүүдэл хэрэггүй зүйлсийг идэж цэвэрлэдэг Doctor Fish буюу эмчлэгч загаснаас сэдэлтэйгээр бүтээгдэж буй энэхүү робот Dofi хэмээн нэрлэгджээ.
Энэхүү робот нь хувцасны бохир молекулуудыг олж тогтоох жижиг камертай байх ба сорох үйлдлээр тэдгээрийг устгаж арилгах юм байна. Зохион бүтээгч хэлэхдээ “Dofi нь угаалгын нунтаг, саван ашиглахгүйгээр хувцаснаас хир бохирдлыг ‘идэж’ устгах учир хүмүүст химийн хоргүй, эрүүл хувцас өмсөх боломж олгох юм.” гэжээ.







