100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг

0

Би 1-ээс 100 настай хүмүүсийн хөрөг болон мөрөөдлийг гэрэл зургийнхаа дуранд буулгасан. Энэ бол миний мөрөөдөл байсан. Хэсэг хугацаагаар Орос оронд амьдарсны дараа би Орос орны гоо үзэсгэлэн ялангуяа миний өдөр тутамдаа уулзаж учирч байсан Орос хүмүүсийг дэлхий ертөнцөд харуулахыг хүсэх болсон. Би өөрийн нүдээр үзсэн олон талт байдал, Орос хүмүүсийн бодож, мөрөөддөг гайхамшигтай зүйлсийг дэлхий ертөнцтэй хуваалцахыг хүссэн. Би гудамжинд зөрж өнгөрсөн эсвэл кафед зэрэгцэн суусан хүндээ хэлдэггүй тэрхүү түүх, бодлуудыг бусдад өгүүлэхийг хүссэн. Энэхүү түүхүүд үнэхээр бахархам, цогц байсан ба зөвхөн үгээр илэрхийлэх нь зөв биш мэт байсан нь миний эдгээр зургуудыг авсны шалтгаан юм. 2 жилийн хугацаанд би 230 гаруй хүнтэй танилцаж, тэдний хөрөг зургийг авсан. 1-ээс 100 настай 100 хүмүүсийн хөрөг зургаас энэхүү төсөл бүрдэж байгаа билээ. Тэд бүгд өөрсдийн мөрөөдлийг надтай хуваалцсан юм.

1 настай Александр100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 1

Төрсөн газар: Пушкин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Машин бол бидний сонирхол. /ээжийнх нь үг/

2 настай Арсени100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 2

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: Цэцэрлэгт явдаг
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Машин

3 настай Анна100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 3

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: Цэцэрлэгт явдаг
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би алхах, бүжиглэх, зурах, цагаан толгой сурах, бөмбөгөөр тоглох дуртай.

4 настай Даниель100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 4

Төрсөн газар: Ереван
Мэргэжил: Цэцэрлэгт явдаг
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Миний мөрөөдөл бол аль болох хурдан том болох.

5 настай Марат100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 5

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: Цэцэрлэгт явдаг
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би трансформаторуудаар тоглох, хүмүүсээр ном уншуулах, компьютер тоглоом тоглох дуртай. Би цагдаа болохыг мөрөөддөг.

6 настай Надя100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 6

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: Цэцэрлэгт явдаг
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би бүжиглэх, зурах, найзуудтайгаа тоглох дуртай. Би үсчин болохыг мөрөөддөг.

7 настай Элизавета100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 7

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Надад балетын анги, бөмбөгтэй бүжиг таалагддаг.

8 настай Александр100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 8

Төрсөн газар: Пушкин
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би зураач болохыг хүсдэг.

9 настай Юлия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 9

Төрсөн газар: Липецк
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би зурах дуртай бас би дүрслэх урлагийн сургуульд явдаг. Би испани бүжиг бүжиглэж, караокед дуулдаг. Би мэргэжлийн зураач болохыг мөрөөддөг.

10 настай Валерия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 10

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би тэрбумтан болохыг хүсдэг.

11 настай Полина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 11

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би дуулж, зурах дуртай. Би дуучин болохыг хүсдэг.

12 настай Денис100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 12

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би ёо-ёо, хөл бөмбөг, радио удирдлагатай машинаар тоглох дуртай.

13 настай Валентин100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 13

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би загвар цуглуулах дуртай. Бие хамгаалагч болохыг хүсдэг.

14 настай Василиса100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 14

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би театрт маш их сонирхолтой. Би жүжигчин болохыг хүсдэг, дуу дуулах дуртай.

15 настай София100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 15

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би бүр жаахан байхаасаа л зурж эхэлсэн. Миний мөрөөдөл бол сансарт нисэх, гэхдээ надад боломж байх юм бол би саксафон хөгжим тоглож сурмаар байгаа.

16 настай Наталя100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 16

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: сурагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би хүн амьтан ялгаагүй бусдыг эмчлэхийг хүсдэг. Үүний тулд би янз бүрийн эм, ургамал тэр ч бүү хэл эелдэг үгсийг ашиглах болно.

17 настай Лев100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 17

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: Морин хийлч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би хөгжимд хайртай.

18 настай Юлия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 18

Төрсөн газар: Обнинск
Мэргэжил: Оюутан
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би 100 нас хүртлээ амьдармаар байна. Би мөн шинэ зүйлсийг харах, цаг хугацааны явцад юмс хэрхэн өөрчлөгдөхийг харахыг хүсдэг. Би Орос хүн гэдгээрээ бахархдаг.

19 настай Артем100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 19

Төрсөн газар: Сестрорецк
Мэргэжил: Зөөгч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би хоккейнд дуртай, спорт машинуудтай болохыг мөрөөддөг.

20 настай Марина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 20

Төрсөн газар: Москва
Мэргэжил: Мэдээллийн технологийн мэргэжилтэн
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би зурах дуртай, бүх дэлхийгээр тойрон аялах тухай мөрөөддөг.

21 настай Демьян100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 21

Төрсөн газар: Ош, Киргиз
Мэргэжил: Оюутан
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Тэнгисийн ойролцоо өөрийн гэсэн байшинтай болохыг мөрөөддөг.

22 настай Родион100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 22

Төрсөн газар: Новосибирск
Мэргэжил: Усан цэрэг
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Дэлхий дахин энх тайван байгаасай гэж хүсдэг.

23 настай Наталъя100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 23

Төрсөн газар: Бендери, Молдав
Мэргэжил: Хөтөч, орчуулагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Нийгмийн сайн гишүүн байхыг хүсдэг.

24 настай Василий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 24

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Тогооч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Хоол, хөл бөмбөг, далай. Миний мөрөөдөл бол Шинэ Зеландад очих.

25 настай Ирина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 25

Төрсөн газар: Самара
Мэргэжил: Дуучин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Миний хамгийн том мөрөөдөл бол өөрөө дуу зохиож, түүнийгээ хүмүүст сонсгох. Мөн би баяр баясгалан, уйтгар гунигаа хуваалцах хайртай хүнтэйгээ учрахыг хүсдэг.

26 настай Анастасия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 26

Төрсөн газар: Самара
Мэргэжил: Хүний нөөцийн мэргэжилтэн
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би дэлхийн бүх оронд амьдарч, өөр өөр соёлуудаас суралцахыг хүсдэг.

27 настай Юрий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 27

Төрсөн газар: Москва
Мэргэжил: Санваартан
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Дэлхийн бүх газарт энх тайван тогтоосой гэж хүсдэг.

28 настай Алексей100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 28

Төрсөн газар: Норилск
Мэргэжил: Инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би дэлхийг илүү сайхан болгон өөрчилж, олон сайн зүйлс хийхийг хүсдэг.

29 настай Анна100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 29

Төрсөн газар: Новороссийск
Мэргэжил: Хөгжимчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би дуу дуулах, ганцаарчилсан тоглолтуудаа хийх дуртай. Мөн гитар тоглох, сэтгэл судлал, философи, бусад орны соёл, шашныг судлах, аялах дуртай.

30 настай Екатерина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 30

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: Худалдааны мэргэжилтэн
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би балет, аялах, икстрийм спорт, визуал артд дуртай.

31 настай Анастасия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 31

Төрсөн газар: Санкт-Петрбург
Мэргэжил: Балетчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Балет

32 настай Артем100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 32

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Зүрх судасны тэнхимийн тэргүүн
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Оросын анагаах ухааны академийн гишүүн болохыг хүсдэг.

33 настай Георгий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 33

Төрсөн газар: Синегорье
Мэргэжил: Гал сөнөөгч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Шпицбергений арал дээр охинтойгоо хамт туйлын баавгайн зургийг авахыг хүсдэг.

34 настай Анна100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 34

Төрсөн газар: Норилск
Мэргэжил: Нягтлан бодогч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Малдивын арлуудын усанд амьсгалын аппараттай шумбахыг хүсдэг. Мөн сэлж сурахыг хүсдэг. Тэгвэл би ус болон гүнээс айх айдсаа давж чадна.

35 настай Константин100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 35

Төрсөн газар: Москва
Мэргэжил: Менежер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би дарвуулт завиар бүх дэлхийг тойрон аялахыг хүсдэг.

36 настай100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 36

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Сэтгүүлч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би янз бүрийн бүжигнүүдэд дуртай.

37 настай Элена100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 37

Төрсөн газар: Отрадное
Мэргэжил: Багш / хэл ярианы эмч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би аялах, хүүхдүүдэд зориулсан сонирхолтой, хөгжилтэй үйл ажиллагааг зохиох дуртай.

38 настай Игорь100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 38

Төрсөн газар: Тулская
Мэргэжил: Гэрэл зурагчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Аялал жуулчлал ба дугуй унах. Би Өмнөд Америкт очихыг хүсдэг.

39 настай Ольга100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 39

Төрсөн газар: Кемерово
Мэргэжил: Багш
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Бүх дэлхийгээр аялахыг мөрөөддөг.

40 настай Дмитрий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 40

Төрсөн газар: Москва
Мэргэжил: Маркетингийн менежер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Мэргэжлийн зам дээр мотоцикл унах

41 настай Алексей100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 41

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Хамгаалагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Нуурын дэргэд амьдрах тухай мөрөөддөг. Би загасчлах, гэр бүлийнхэнтэйгээ байх дуртай.

42 настай Лусчик100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 42

Төрсөн газар: Украйн
Мэргэжил: Мод огтлогч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би цалин нэмэгдээсэй гэж хүсэж байна.

43 настай Элена100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 43

Төрсөн газар: Уляновск
Мэргэжил: Зөвлөгч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Австрали, Антарктикт аялах

44 настай Элена100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 44

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Багш
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би энхтайван байгаасай гэж хүсдэг. Мөн хүмүүст аялах, шинэ зүйлсэд суралцах, дуртай зүйлээ хийх боломжууд нээлттэй байгаасай гэж хүсэж байна.

45 настай Вячеслав100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 45

Төрсөн газар: Симферополь
Мэргэжил: Газар шинжээч инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Голланд, Дани хэл сурах, мөн бага зовохыг хүсдэг.

46 настай Дмитрий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 46

Төрсөн газар: Саратов
Мэргэжил: Машин угаалгын газрын ажилтан
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би захирал болохыг хүсдэг.

47 настай Татьяна100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 47

Төрсөн газар: Челябинск
Мэргэжил: Төгөлдөр хуурч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Хөгжим бол миний амьдрал. Би боломжтой л бол олон жазз фестивалиудад очмоор байна.

48 настай Валерий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 48

Төрсөн газар: Ташкент
Мэргэжил: Жолооч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би рок, поп, сонгодог гэх мэт янз бүрийн урсгалын хөгжимд дуртай.

49 настай Ирина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 49

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Галын аюулгүй байдлын инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би аялах дуртай. Хамгийн түрүүнд Парист очмоор байна.

50 настай Олег100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 50

Төрсөн газар: Москва
Мэргэжил: Механик
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Аялах, дэлхийн бүх оронд зочилмоор байна.

51 настай Александр100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 51

Төрсөн газар: Киев
Мэргэжил: Удирдаач
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би уулс, унадаг дугуй болон найзуудтайгаа хамт байх дуртай. Би илүү амар тайван, амгалан баймаар байна.

52 настай Леонид100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 52

Төрсөн газар: Молдав
Мэргэжил: Агрономич
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би ургамал судлах дуртай.

53 настай Маргарита100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 53

Төрсөн газар: Гатчина
Мэргэжил: Сэтгүүлч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би богино өгүүллэгүүд бичдэг. Би шинэ номоо хэвлүүлэхийг хүсэж байна.

54 настай Розия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 54

Төрсөн газар: Бухарь
Мэргэжил: Нягтлан бодогч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Миний мөрөөдөл бол хүү минь гэрлэх. Би хүүгийнхээ хуримыг зохион байгуулж, ач нараа харахыг хүсэж байна. Мөн машин авмаар байна.

55 настай Ирина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 55

Төрсөн газар: Ставропольск
Мэргэжил: Нарийн боовчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Праг руу охин руугаа нүүж очихыг хүсэж байна.

56 настай Нина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 56

Төрсөн газар: Волзк
Мэргэжил: Номын санч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Зеленогорскд түүхийн музей байгуулахыг хүсдэг.

57 настай Сергей100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 57

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Барилгын инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би хөгжимд бас загасчлах дуртай.

58 настай Светлана100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 58

Төрсөн газар: Беларус
Мэргэжил: Эмнэлгийн туслах
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би ногооны талбайдаа ажиллах дуртай. Би аз жаргалаар дүүрэн, хайртай хүмүүстэйгээ хамт амьдрах өөрийн гэсэн байшинтай болохыг хүсдэг.

59 настай Петр100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 59

Төрсөн газар: Новосибирск
Мэргэжил: Мужаан
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би саунд орох дуртай. Миний мөрөөдөл бол интернэтээр дуртайгаараа аялах.

60 настай Сергей100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 60

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Гэрэл зураг авах, аялах дуртай.

61 настай Григорий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 61

Төрсөн газар: Славянск
Мэргэжил: Мужаан
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би ач зээ нараа баяр жаргалтай байгаасай гэж хүсдэг. Бас би загасчлах дуртай.

62 настай Анатолий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 62

Төрсөн газар: Смоленск
Мэргэжил: Радио техникч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би шатар тоглох, загасчлах дуртай. Машинаа унаад, сайхан хоол идэх дуртай.

63 настай Валерий100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 63

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би спортод ялангуяа хөл бөмбөгт дуртай.

64 настай Валентина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 64

Төрсөн газар: Нерехта
Мэргэжил: Багш
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Оросын урлагтай танилцах, хөгжим, зурах, нэхэх дуртай. Би хүүхдүүдэд хайртай, тэдэнд багшлах дуртай. Миний мөрөөдөл бол Парист очих.

65 настай Владимир100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 65

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Зураач
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би эзотерик шинжлэх ухаанд дуртай. Би бүтээлч ажлуудаар дамжуулан шинэ туршлага хуримтлуулахыг хүсэж байна.

66 настай Тамара100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 66

Төрсөн газар: Хабаровск
Мэргэжил: Инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би түүхэн ном унших дуртай. Миний хүсэл бол бүх хүмүүс аз жаргалтай, эрүүл энх байгаасай гэсэн хүсэл. Би дайн дажингүй байгаасай гэж хүсдэг.

67 настай Владислав100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 67

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би сайхан бүсгүйчүүдийн тухай мөрөөддөг.

68 настай Ольга100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 68

Төрсөн газар: Зитомирская муж
Мэргэжил: Багш
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би дайн дажингүй, үр хүүхдүүд, ач зээ нар минь эрүүл энх байгаасай гэж хүсдэг.

69 настай Альберт100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 69

Төрсөн газар: Туркменистан
Мэргэжил: Тогооч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би ач нарынхаа хуримыг үзмээр байна. Мөн охиноо аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Би бас хоол хийх дуртай.

70 настай Вадим100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 70

Төрсөн газар: Малаховка
Мэргэжил: Жолооч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би урт наслахыг хүсдэг.

71 настай Олег100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 71

Төрсөн газар: Сталинград
Мэргэжил: Цэрэг
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би жижиг өрөөнөөс том байшин хүртэл бүх зүйлийг барих дуртай. Мөн техник хэрэгсэл засах дуртай. Би ач зээ нараа аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.

72 настай Виктор100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 72

Төрсөн газар: Кировск
Мэргэжил: Жолооч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би сонирхолтой амьдралаар амьдарч, илүү их мөнгөтэй болж, Хар тэнгис рүү явмаар байна. Мөн би худалдаагаа хийж болох газартай болохыг хүсдэг.

73 настай Светлана100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 73

Төрсөн газар: Малаяа Вишера
Мэргэжил: Сувилагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би өөрийн сууц, цэцэгстээ хайртай. Мөн эрүүл байхыг хүсдэг.

74 настай Арие100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 74

Төрсөн газар: Кронштадт
Мэргэжил: Сүмийн найрал дуучин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би хангалттай тэтгэвэртэй байхыг хүсэж байна. Би модон сийлбэр хийх дуртай.

75 настай Людмила100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 75

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Урлагийн түүхч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Миний мэргэжлийн бүхий л амьдрал урлагийн бүтээлүүдийг сэргээхэд зориулагдсан. Би 50 жилийг грейхаунд үүлдрийн нохдыг тэжээх, асрахад зориулсан.

76 настай Маргарита100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 76

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Орчуулагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би тогтвортой ажилтай болж, шинэхэн байгуулагдсан газраас түүхэн төв рүү нүүхийг хүсэж байна.

77 настай Станислав100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 77

Төрсөн газар: Архангельск
Мэргэжил: Хөлөг онгоц бүтээгч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би компьютерын программ ашиглан гэр бүлийнхээ гэр бүлийн модыг бүтээхийг хүсдэг.

78 настай Иза100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 78

Төрсөн газар: Архангельск
Мэргэжил: Зөөгч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Бүхий л асуудлуудаасаа салж, тэтгэврээ нэмүүлэхийг хүсдэг.

79 настай Нина100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 79

Төрсөн газар: Курганский муж
Мэргэжил: Шил үлээгч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би гучаа тэвэрч, гэрийн ажил хийхийг хүсэж байна.

80 настай Игорь100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 80

Төрсөн газар: Ярослав
Мэргэжил: Профессор
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Орос орныг үнэхээр хүчирхэг болоосой гэж хүсдэг. Би сургалтын материал болон хамаатан саднууд, эцэг эхийнхээ дурсамжийг бичдэг.

81 настай Зоя100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 81

Төрсөн газар: Ярослав муж
Мэргэжил: Дэлгүүрийн туслах
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би эрүүл байхыг хүсдэг, хатгамал оёх дуртай.

82 настай Николай100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 82

Төрсөн газар: Вологодский муж
Мэргэжил: Экскаваторчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Сайн эмэгтэйтэй танилцаж, гэр бүл болохыг хүсдэг.

83 настай Валентин100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 83

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Зураач
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Уран зураг, гэрэл зураг. Зургийн онцгой хэлбэрийн тухай дэлхий ертөнцөд таниулахыг хүсдэг.

84 настай Анастасия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 84

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Сувилагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би саяхан гэрлэсэн. Нөхөр маань мөн би эрүүл байгаасай гэж хүсэж байна. Бас би хүмүүст туслахыг хүсдэг.

85 настай Виктор100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 86

Төрсөн газар: Подольск
Мэргэжил: Цэрэг /агаарын хүчин/
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Урам зориггүйгээр амьдрах гэдэг боломжгүй зүйл. Би одоо ахмад дайчдын нийгэмлэгийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байна.

86 настай Маргарита100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 87

Төрсөн газар: Саратовский муж
Мэргэжил: Бүтээгдэхүүний инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би зүймэл урлагийн гайхалтай бүтээл хийхийг мөрөөддөг. Мөн урт насалж, Герман хэл сурмаар байна.

87 настай Мария100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 88

Төрсөн газар: Торзок
Мэргэжил: Савлагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би эцсээ хүртэл өөрийнхөө хөл дээр алхах чадалтай байхыг хүсэж байна.

88 настай Ксения100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 89

Төрсөн газар: Псковская муж
Мэргэжил: Тэтгэвэрт
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би гучаа тэвэрмээр байна.

89 настай Муза100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 90

Төрсөн газар: Пушкин
Мэргэжил: Номын санч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би эрүүл байж, энэ ертөнцийн төгсгөлийг анзаарахгүйгээр амар тайван орхихыг хүсдэг.

90 настай Леонид100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 91

Төрсөн газар: Тула
Мэргэжил: Тэнгисийн цэргийн офицер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би одоогийн нөхцөлдөө арай илүү хугацаанд амьдармаар байна. Би их амардаг. Гэхдээ мөн дугуй засах гэх мэт зүйлсийг хийх дуртай.

91 настай Лидия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 92

Төрсөн газар: Великий Луки
Мэргэжил: Хөлөг онгоцны загвар бүтээгч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би Данид очиж үзмээр байна. Би гитар тоглож, Орос дуунууд дуулдаг.

92 настай Анна100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 93

Төрсөн газар: Ленинград
Мэргэжил: Сувилагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би гэр бүл, хамаатан садантайгаа байх дуртай. Эрүүл саруул байх нь миний хүсэл.

93 настай Надежда100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 94

Төрсөн газар: Украйн
Мэргэжил: Кассчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би 100 насалж, эрүүл идэвхтэй байхыг хүсдэг.

94 настай София100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 95

Төрсөн газар: Сивирское
Мэргэжил: Сувилагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би сайн чанарын, амттай хоолонд дуртай. Бас ном унших дуртай.

95 настай Вера100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 96

Төрсөн газар: Москва
Мэргэжил: Эдийн засагч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Хамгийн тэргүүний хүсэл минь эрүүл байх.

96 настай Надежда100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 97

Төрсөн газар: Брианский муж
Мэргэжил: Бүтээгдэхүүний инженер
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Миний амьдрал маш стресстэй байсан болохоор амар тайван, нам гүм амьдрахыг хүсэж байна.

97 настай Петр100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 98

Төрсөн газар: Урал
Мэргэжил: Цахилгаанчин, тэтгэвэрт гарсан хурандаа
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би 100 илүү насалмаар байна.

98 настай Роза100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 99

Төрсөн газар: Гомел
Мэргэжил: Үйлдвэрийн ажилчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Надад бүх зүйл бий, үүнд би баяртай байдаг.

99 настай Александра100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 100

Төрсөн газар: Костромский муж
Мэргэжил: Нягтлан бодогч
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би амрахыг хүсэж байна.

100 настай Эвдокия100 жилийн төсөл буюу 1-100 настнуудын мөрөөдлийн хөрөг 101

Төрсөн газар: Смоленск муж
Мэргэжил: Ажилчин
Хүсэл сонирхол эсвэл мөрөөдөл: Би өөрийнхөө хөл дээр алхаж, бусдаас хараат бус, амьд байхыг хүсдэг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Begu Bilgun Chuluuntsetseg

    Begu Bilgun Chuluuntsetseg

    2015/03/10 at 12:36

    Ямар ч утга ямарч замбраа алга. Оруулсан мэдээгээ хянаарай. Админаа

  2. Begu Bilgun Chuluuntsetseg

    Begu Bilgun Chuluuntsetseg

    2015/03/10 at 12:36

    Ямар ч утга ямарч замбраа алга. Оруулсан мэдээгээ хянаарай. Админаа

  3. Begu Bilgun Chuluuntsetseg

    Begu Bilgun Chuluuntsetseg

    2015/03/10 at 12:36

    Ямар ч утга ямарч замбраа алга. Оруулсан мэдээгээ хянаарай. Админаа

  4. Зочин

    2015/10/22 at 16:14

    Сэтгэгдэл *Sonin goy ymaa husel moroodol n ergelddeg ch ym shig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *