Дэлхийн хамгийн царай муутай барилгууд

0

Архитектур гэдэг бол урлагийн нэгэн төрөл бөгөөд гайхамшигт бүтээлүүд байхаас гадна бүтэлгүйтэл ч бас байна. Энэхүү нийтлэлд амжилтыг харуулах гэсэнгүй. Танд танилцуулах гэж буй эдгээр барилгуудыг анхны төсөл танилцуулахад л цуцлах ёстой байтал ямар нэгэн ид шидийн байдлаар бүгд баригдаад авчээ. Бас болоогүй ээ, архитектур гэх салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн алдартнуудын төслөөр баригдсан гээд байгаа шүү.

15. Малайз дахь First World зочид буудал

Өнгөлөг гадаад төрх нь тухгүй жижиг өрөөнүүдтэйгээ огт зохицоогүй. Гурван одтой уг зочид буудлыг хүүхдийн парктай ойрхон барьсан нь л утга учиртай юм даа.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 1

14. Тайвань дахь болор шаахайн сүм

Тайвань арлын баруун-өмнөд хэсэгт Үнсгэлжингийн шаахайг санагдуулам хэлбэртэй сүм бий. Гэхдээ энэ мөргөл үйлдэх сүм биш, харин хуримын ёслол хийдэг, аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг сүм ажээ.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 3

13. The Tours Aillaud цогцолбор

Парисаас холгүй орших энэхүү цогцолбор бол алдарт архитекторч Эмилия Айо-гийн “анхны бүтээлүүд”-ийн нэг. Өндөр, намтай орон сууцны зориулалттайгаар барьсан 18 барилга, эргэн тойрон автомашины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай гэхээр үнэхээр цогцолбор болоод байгаа юм. Барилгуудын ялгагдах гол онцлог нь ямар ч өнцөг байхгүй. Байгаль орчны өнгөтэй зохицох мэт барилгын өнгөний талаар бол муу хэлэлтгүй.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 2

12. The Fang Yuan оффисын барилга

Ляонин мужийн Шэньянь хотод байрлах уг оффисын барилга нь зоосыг санагдуулам. Архитекторч нь СиУай Ли, Хятадын эртний зоосыг орчин үеийн оффисын барилгын төрхөд оруулахаар зорьжээ.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 4

11. “Longaberger” компанийн төв байр

Америкийн Огайо мужийн Ньюаркд байрлах гар сүлжмэл сагс үйлдвэрлэгч компанийн байр – тухайн орон нутгийн хамгийн их жуулчдыг татдаг газар ажээ. Ийм барилгатай байхад компани зар сурталчилгаанд илүү зардал цацах ч хэрэггүй бололтой.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 5

10. The Villa Faberge

Лос-Анжелест байрлах энэхүү вилла нь Версалийн ордноос ч илүү гял цал гэж хэлж болно. Гялалзсан шил толиноос нь болж нүд юм харахаа болих байлгүй. Энэхүү эдлэн газрыг зарах гэж байгаа, үнэ 15 сая доллар.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 7

9. The De Vere Grand Harbour зочид буудал

Их Британийн Саутгемптонт байрлах зочид буудлыг харахад дуусгаж чадаагүй пирамид болон орон сууцны барилгын хэлтэрхий юм уу л гэж бодмоор. Толгой эргүүлэм утга учир муутай зохион байгуулалт, бас тэр барилгын өнгө үү…

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 6

8. Массачусетсийн технологийн их сургуулийн байр

Энэхүү барилгад Кембриж дэхь Массачусетсийн технологийн их сургуулийн философийн факультет, шинжлэх ухааны лаборатори байрладаг. Орчин үеийн алдартай архитекторч Фрэнк Герийн төслийг хэрэгжүүлсэн ч бүтэлгүйтжээ: үнэхээр сайхан бодит зүйл хийе гэсэн бодол нь утга учир муутайхан эвлүүлэг болсон нь илт.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 8

7. Эрх чөлөөний арал

Канадын Ванкуверийн нэгэн арал дээр байрлах энэхүү “цамхаг”-ийг гэр бүлийн хосууд усан дээр амьдрах мөрөөдлөө биелүүлэхийн тулд барьжээ. Нийт 12 платформоос бүрдэх энэхүү цамхаг нь бүжгийн талбай, галерей, зочид хүлээн авах байрнууд, урлан болон 5 хүлэмжтэй. Уг санаа нь зөв боловч хараад байхад Диснейлэнд хэмээх газартай адилхан ч юм уу, эсвэл хогийн цэг шиг харагдаад байх болжээ.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 9

6. 3121 Antelo Rd, Лос-Анжелс

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байгаа энэ өрөө худалдан авагч нарыг алмайруулж орхисон болов уу. Өнгөний зохицолдлого, дээрээс нь том цагаан дэлбээт цэцэг ч …

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 10

5. 1010 HillDale Ave.

Кантри болон “шотланд” хэв маягт дургүй байж болно. Тэгэхээр энэ байшингийн засварыг та гал тогооноос эхлэх болж дээ.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 11

4. 74380 Palo Verde Drive, Индиан-Уэллс, Калифорни

Ягаан өнгөөр дагнажээ. Неон гэрэлтүүлэг. Тавилгууд нь 80-аад оных мэт. Үгүй ээ, энэ Майами дахь хуучны үеийн клуб биш, зарагдах гэж буй нэгэн орон сууц.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 12

3. Tianzi зочид буудал

Хэбэй мужид байрлах 10 давхар зочид буудал Гинессийн номонд хамгийн өндөр барилган хөшөөгөөрөө бүртгэгдсэн. Фу, Лу болон Шоу бурхдыг дүрсэлсэн барилга нь аз хийморь, өргөн дэвжих, урт наслахыг билэгджээ.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 13

2. Ryugyong зочид буудал

Хойд Солонгосын Пхеньянд энэхүү тэнгэр баганадсан барилгыг 1987 онд эхлүүлсэн боловч 2011 он хүртэл дуусгаж чадаагүй юм. Барилгыг босгоход БНСАУ-ын ДНБ-ний 2%-ийг зарцуулсан гэсэн яриа байдаг. Сонинууд зочид буудлын барилгыг “хамгийн ой гутам байгууламж” эсвэл “мартагдах зочид буудал” гэж нэрлэх болжээ. Сонинууд шуугиснаас хойш зочид буудлыг маш их сонирхох болсон ч одоогоор зочид хүлээж аваагүй л байна.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 14

1. Пенсильванийн галт тэрэгний буудал

Нью-Йорк дахь Пенсильванийн галт тэрэгний буудал бусад буудлуудаас ялгарах онцын зүйлгүйд гол аймшиг оршиж байгаа юм. Та доорх хоёр зургийг харьцуулан харна уу, хэдэн арван жилийн өмнө галт тэрэгний буудал уран барилгын ямар үлгэж жишээ байсан, харин одоо юу болгон хувиргах нь энэ вэ? Ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохолжээ.

Дэлхийн хамгийн царай муутай барилгууд 15

2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. *Чэрби *

    *Чэрби *

    2016/02/20 at 19:17

    tsunx ni goe yum

  2. hun

    2016/02/21 at 13:31

    yrni ihenh ni gaigui ym bn shu de

  3. Барилгын инженер

    2016/02/21 at 14:37

    Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлчид одооч манайд ихээр баригдаж байгаа дээр үеийн Орос авдар нар л сайхан харагдах бололтой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *