Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино

1

Киноны төгсгөлд үг үсгүүд дээшлээд л, хэн нэг нь хажууд унтаж л байх юм, хэн нэг нь санаа алдан суудлаасаа босож харагдана. Харин чи дэлгэц рүү ширтсэн хэвээр хөдөлгөөнгүй сууна. Хаашаа ч юм хоосон хий гөлөрчээ. Харин толгойд киноны тухай бодол хөвөрсөөр л…

Үзсэний дараа үнэхээр ийм дүр зураг харагдаж болох кинонуудыг танилцуулахаар бэлдлээ.

The Tree of Life

Маш олон сэдэв хөндөнө: амьдрал, нийгэм, хувь хүний төлөвшилт, эцэг болон үр хүүхдүүдийн хоорондын мөнхийн асуудал. Баатруудын үзэл бодол хүн төрөлхтний хөгжилтэй эн зэрэгцэн гарна, ялангуяа манай дэлхий, төрөлт, сүйрэл, үхэл …

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 1

Synecdoche, New York

Энэ киноны найруулагчийг америкийн Кафка гэх болжээ. Найруулагч өөрийн бүтээлээр үзэгчдэд маш ихийг бодогдуулахыг зорьжээ: хүн бүрийн үзэл бодол, сэтгэл санаа, зиндаа … Найруулагчийн буруутгахыг хүсвэл, ихийг харуулахыг хүссэнийг нь буруутгах болов уу.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 2

Eternal Sunshine of the Spotless Mind

Алдаагаа ухаарч, хэзээ ч бүү мартахыг бидэнд сануулах мэт.  Хүн болгон төгс биш, бусдыг байгаагаар нь хайрлаарай. Хамгийн гол нь сайхан хайрын тухай кино юм. Сонгодог гэх ангилалд орсон кино болжээ.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 3

No Country for Old Men

Ах дүү Коэно нарын шилдэг бүтээл гэж хэлж болно. Үйл явдал энгийн  ч ах дүү хоёр үзэгчдийг киноны турш бүлтийтэл үзэж, хааяахан цочоохоо юу гэж мартав гэж дээ.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 4

The Fountain

Энэ жагсаалтад багтсан The Tree of Life шиг сэдэвтэй кино үзэх дуртай хүмүүст зориулсан кино юм. Та өөрийн бодол, хүсэл мөрөөдөл хэрхэн бодит байдлаар өрнөхийг харахыг хүсч байвал заавал үзээрэй.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 5

Melancholia

Ларса фон Триерийн цуврал киноны нэг анги. Дэлхийн сүйрлийг харуулах буюу дэлхий рүү Меланхолия гэх аварга том гариг ирж байгаа. Энд бас бидний өөрсдийн меланхоли, сэтгэл санааны хямрал ч гарна … Бүгдийг бодох л ёстой зүйл …

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 6

Le scaphandre et le papillon

Elle сэтгүүлийн редактор Жан Доминик сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлэн инээмсэглэн сууна. Дараагийн кадр – бас л Жан Доминик, харин энэ удаад тэргэнцэр дээр өрөөсөн нүдтэй, ам нь мурийжээ. Яг л эрвээхий шиг нисмээр боловч бие нь түүнд захирагдахаа аль хэдийн больсон. Түүнд үлдсэн цорын ганц зүйл бол ой санамж.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 7

Gone Baby Gone

Та мэдэхгүй байгаа зүйлээ мэдэхийн тулд үхэн хатан явж, эцэс төгсгөлд нь мэдсэнийхээ дараа таны мэдэхийг хүссэн зүйл биш байх тийм зүйлтэй тохиолдож байсан уу? Та мэдээгүй нь л дээр байсан юм ….

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 9

Boyhood

Энэ киног 12 жил авсан. Ричард Линклейтерийн бүтээлийг үзээд танд ямар сэтгэгдэл төрөх бол гэдэг маш сонин. Сэтгэлийн утсыг хөндсөн уг бүтээлээр хүн болгон өөрийн насан туршдаа хайрлаж, хамгаалах ямар  нэгэн зүйлтэй байгаасай гэдгийг үзэгчдэд хүргэхийг хичээжээ.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 8

A Serious Man

Итгэл үнэмшил – энэ бүтээлийн гол зорилго бөгөөд өөр өнцгөөс харуулахаар хичээжээ. Дээрээс аврал, тусламж ирсэн нэгэн амьдралын урсгалд явсаар л …

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 11

Mr. Nobody

Хүмүүс мөнхийн насыг олоод удаж байгаа бөгөөд тэд настай өвгөн Немогийн тухай телешоу үзэх дуртай. Өвгөн яаж амьдарч байснаа ярих боловч ойлгомжгүй яриа, амьдралын янз бүрийн сонголтууд нь ойлгомжгүй. Ноён Немо эцэс сүүлд амьдралын ямар замыг сонгосон бэ? Эсвэл энэ зүгээр л хийсвэр шоу юм уу? Өнгөрсөн, одоо болон ирээдүй нэг газар уулзах сайн бүтээл гэж хэлж болно.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 10

The Man Who Wasn’t There

Хүний шунал юунд хүргэж болохыг харуулсан кино бүтээл. Өчүүхэн зүйлээс эхлэх хэдий ч нэмэгдсээр нэмэгдсээр … Дараа нь энэхүү хүсэл шуналаас салахыг хүсвэл яах бол доо?

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 12

Yi yi

Киноны гол баатар дундад насны үеийн хямралыг давж байгаа нэгэн. Залуу байхдаа учир нь үл ойлгогдох шалтгаанаар хагацсан хайртай бүсгүйтэйгээ дахин учирна. Гол баатар дээр бүх анхаарал хандахгүй ч киноны төгсгөлд бүх учир тайлагдана.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 14

Noah

Найруулагч Даррен Аронофски бүтээлээрээ Ноагийн түүхийн өөрийн ойлгосноор харуулахыг хүсжээ. Сургаал номонд өгүүлсэн бүх үйл явдал гарахгүй, хэрвээ гарсан бол үзэх ч хэрэг байхгүй болно. Гол утга учрыг тэрээр орхисонгүй: ёс суртахуун болон гүн ухаан. Нүгэлдээ умбасан газар шороог зөв урсгалд нь тэрээр оруулахыг хүсжээ.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 13

Interstellar

Зөвхөн сайхан киногоор тогтохгүй, сансар огторгуй,  үзэгчид рүү чиглэх аварга том давлагаа, хүн төрөлхтний мөнхийн асуудал гээд олон асуудлыг хөндсөн юм. Хэрвээ та сансарын урт удаан аяллаас залхахгүй, мөсөн гадаргуутай өөр гариг дээр бодолгоршин яваа нэгнийг харахаасаа уйдахгүй бол энэ киног заавал үзээрэй.

Гүн ухааны сэдэвтэй 21-р зууны шилдэг 15 кино 15

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Л. Мөнхсаруул

    Л. Мөнхсаруул

    2016/02/21 at 11:41

    Enrvv orood zurgiin ss hiigeed ogooch pls :'((((

  2. Tuvshin Jargalsaihan

    Tuvshin Jargalsaihan

    2016/02/21 at 15:11

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *