Америк уу эсвэл Герман уу? Elmiraj, S-Class Coupe-гийн эсрэг

0

Америк уу эсвэл Герман уу? Elmiraj, S-Class Coupe-гийн эсрэгӨнгөрөгч 8-р сарын сүүлээр Америкийн Женерал Моторс компаний салбар Кадиллак компани Пеббл Бич Конкоурс д’Элеганс /Pebble Beach Concours d’Elegance/ фестиваль дээр хоёр хаалгатай тансаг зэрэглэлийн концепци Элмираж /Elmiraj/-аа танилцуулж байсан. Харин Франкфуртын мотор шоун дээр Мерседес-Бенз компани тансаг зэрэглэлийн хоёр хаалгатай загвар болох Эс-Класс Купье /S-Class Coupe/-гээ танилцуулсан. Зах зээлийн нэг талбарт өрсөлдөж байгаа энэ хоёр авто брэндийн шинэ төмөр хөлгүүд гадаад төрх, загварын хувьд Элмираж Кадиллакыг, Эс-Класс Купье Мерседесийг ядах юмгүй төлөөлөн харуулж чадаж байв. Мерседесийн бие илүү дугариг бол Кадиллак илүү хурц хэв маягийг хадгалсан ба их гэрлийн тал дээр Мерседес хэвтээ хэлбэрийг сонгосон байхад Кадиллак босоо гэрлийг илүүд үзсэн байна. Интьерерийн хувьд Германчууд уламжлалт төлөвлөлтөөр шийдсэн байхад Америкчууд илүү загварлаг байхаар шийдсэний дээр Эс-Класс тав тухтай байхад Элмираж спортлог хэв шинжийг агуулжээ. Хөдөлгүүрийн хувьд хоёулаа адилхан V8 хөдөлгүүртэй ч Кадиллак 500 морины хүчтэй, 4,5 литрийн хос турбо хөдөлгүүртэй бол Мерседес 459 морины хүчтэй, 4,6 литрийн хос турбо хөдөлгүүртэй аж. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/02 at 16:50

    Uneheer goy haritsuulalt bn German ni iluu bn aa

  2. tulgaa_203

    2013/10/02 at 18:32

    Mercedes “Best or Nothing”

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *