Урьд хожид үзэгдэж харагдаагүй, матар шиг төрхтэй аймшигтай загас Сингапурчуудыг айдаст автуулжээ

0

Урьд хожид үзэгдэж харагдаагүй эрүүтэй, үлэмж том матрыг санагдуулам төрхтэй загас Сингапурын оршин суугчдыг багагүй сандаргаад авчээ. Энэ тохиолдлыг байгалийн ёс жамаар тайлбарлаж болохоор: хүн амьтныг айлгаж орхисон араатан гэрээсээ 15 мянган километр хол замыг туулжээ.

Матрыг санагдуулам аварга том загасыг Сингапурын Макритчи ус хадгалах байгууламжийн эргээс олжээ. Аймшигтай амьтны сэгийг Сингапурт амьдраад удаж байгаа 31 настай шотланд бүсгүй Кэрен Литгоу анх олж харсан байна. Бүсгүй “түүхээс өмнөх” амьтан гэж хэлээд олон нийтийн дунд буруу ойлголт төрүүлжээ. Үнэндээ уг амьтан маш орчин үеийнх гэнэ: хуягт цурхай эсвэл Миссисипийн хуягт загас байж болно гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Уг загас АНУ-д нутагшсан буюу Сингапураас 15 мянган км-ийн зайд амьдардаг амьтан. Энэ улсад яаж яваад ирснийг хэн ч хэлж чадахгүй үлджээ. Хуягт загасны түрс нь маш хортой тул аюулт араатанд тооцогддог. Энэ л шалтгааны улмаас өсөж үржүүлэхээс зайлсхийдэг төрөл, яагаад гэвэл экосистемд аймшигтай үр дагавар үлдээнэ гэж болгоомжилдог ажээ.

i.dailymail.co.uk

“Замаас хол хэвтэж байсан, гэхдээ алсаас харахад мэдэгдэнэ, тэгэхээр олон хүн харсан байх гэж би бодож байна. Замаас хол байсан болохоор тэр болгон очиж үзэхээс төвөгшөөсөн болов уу. Алсаас харахад яг матар шиг хэдий ч нэг л сонин санагдаад байхаар нь очиж үзэхээр шийдсэн юм. Бид нарийхан замаар доошлоод ойртож очиход матар биш нь тодорхой болсон. Яагаад ч юм нэн эртний ховор араатныг санагдуулмаар, амьтны хүрээлэнд л ийм амьтан байдаг байх гэмээр – аймаар том эрүү, шүдтэй. Энд яаж ирснийг би бодоод ерөөсөө олохгүй байгаа”.

“Эхлээд яах аргагүй матар шиг харагдсан” гэж 27 настай Имран Кассим гэх бас нэгэн гэрч ярьжээ. “Биеийн харьцааг, мөн амьтны сэг дутуу байгааг харахад ямар нэгэн амьтан түүнийг бас идэж амжсан ч юм шиг. Их л хачирхалтай хэрэг. Аймшигтай хошууг нь харахаар гүрвэл ч юм уу гэмээр? Би лав загас гэж огт бодоогүй”.

i.dailymail.co.uk

Усны нөөц хариуцсан хотын агентлаг болон Үндэсний паркын зөвлөлөөс хамтарсан мэдэгдэлд уг амьтныг хуягт цурхай болохыг батлан дурджээ. Уг амьтныг “амьд олдвор” гэж үзсэн нь үнэхээр хэдэн сая жилээр манай дэлхий дээр амьдарч байгаа амьтан юм байна. Түүний биологийн бүтэц нэн эртний араатантай тун төстэй, тиймээс эрдэмтэд уг амьтны өвөг дээдсийг судлах боломж нээгдлээ гэж үзжээ. Энэ загас ямар замаар Сингапурт ирсэн талаар хэд хэдэн хувилбар дэвшүүлснээс Сингапурын холбогдох байгууллагууд нэгэн хувилбарыг илүү үнэний ортой гэж үзжээ: хэн нэгэн уг загасыг тэжээж байж, загас хэтэрхий том болоод ирэхээр нь чөлөөлж усанд тавьжээ.

i.dailymail.co.uk

Сингапурын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр, хуягт загасны жараахайг загасны ямар ч худалдаачнаас авч болдог ажээ. Энэ загас жараахай байхдаа 20 см-ийн урттай байдаг. Уг явдал сингапурын хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсний дараа улсын төр захиргаанаас дараах албан ёсны мэдэгдлийг цацаж ард иргэддээ анхааруулга явуулжээ. “Энэ төрлийн загасыг усан санд чөлөөтэй тавьбал эмзэг байгаа экосистемд, тэр дундаа ургамал, амьтанд аюул учруулах эрсдэлтэй болохыг та бүхэнд анхааруулан сануулж байна”.

Сингапурын хууль тогтоомжид зааснаар, усны амьтныг усанд хууль бусаар тавьсан тохиолдолд 3000 сингапур долларын торгууль оногдуулдаг ажээ.

Ийм амьтан үнэхээр орших боломжтой гэж үү? Уншигч та юу гэж бодож байна?

84
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Г. Гантулга

    Г. Гантулга

    2021/02/27 at 18:26

    Үхснн.Аллигатор гар аквариумд үржүүлж болно.

  2. Elbegzaya Suhbold

    Elbegzaya Suhbold

    2021/02/27 at 22:49

    Teneg yumuu arsi ni guujtsan bgazde

  3. Namsraijaw Bayrjargal

    Namsraijaw Bayrjargal

    2021/02/28 at 12:43

    zagas matriin erliiz bnaa hha

  4. Х. Билгүүн

    Х. Билгүүн

    2021/02/28 at 12:46

    Tgd ene bdg zags gd bgaguimu bdgui gd bgamu sonin niitlel we. Xaanasch awj blno gxin tgsne sudlax bolomj neegdle gnv. Bdg ym boluu hhe

  5. Baatarzorig Baatarzorig

    Baatarzorig Baatarzorig

    2021/02/28 at 15:40

    Uhtsen matarl bnshd

  6. Baatarzorig Baatarzorig

    Baatarzorig Baatarzorig

    2021/02/28 at 15:40

    Amiin sain har

  7. Saske Ds

    Saske Ds

    2021/02/28 at 16:22

    Surtei garcigtai ymbde Singapore cuudiiig aidast avtuuljee edr uu hhah

  8. Dashdondog Dashjamts

    Dashdondog Dashjamts

    2021/02/28 at 19:46

    Mutatsid orson matar yum bol uu kkk

  9. Roma Erdembileg

    Roma Erdembileg

    2021/02/28 at 20:16

    Матаран загас гэж байдаг штээ

  10. О. Оюунбаяр

    О. Оюунбаяр

    2021/02/28 at 22:07

    Ам нь цоорхой бн

  11. Сувдаа Баатар

    Сувдаа Баатар

    2021/02/28 at 23:21

    Baigaal bailguidee ene ertontsodchin bidnii harj uzeegui amitad olon bgaa bidniig ch gesen olj uzeegui amitad olon bgaashd

  12. Baatar Demberel

    Baatar Demberel

    2021/02/28 at 23:32

    Mutatsad orson zagas yum bishvv

  13. Dondiv Enkhbayr

    Dondiv Enkhbayr

    2021/03/01 at 00:54

    matartai iluu tostei ymaa

  14. Batbayar Rentsen

    Batbayar Rentsen

    2021/03/01 at 02:42

    Загаснууд матарнуудтай грүүп шаалцаан хийж дээ хөөрхийс

  15. Battumur Temuujin

    Battumur Temuujin

    2021/03/01 at 09:32

    Онгорхой амтай загас гэж юу байхав дээ

  16. Monhoo Monhbileg

    Monhoo Monhbileg

    2021/03/01 at 11:33

    Amniihn doodln hondiin bhguu bnshd

  17. Borte Borte

    Borte Borte

    2021/03/01 at 12:49

    Harvaas huuramch baihad chin 🤣👍

  18. Э. Түвшинсанаа

    Э. Түвшинсанаа

    2021/03/01 at 13:57

    Ийм загас байдаг шдээ

  19. Uure Uure

    Uure Uure

    2021/03/01 at 14:16

    Sonin aimtan be

  20. Amaraa

    Amaraa

    2021/03/01 at 15:19

    Zagas matar hoer l um humaa niiluuleed garsan tul ne ym bishvv

  21. Lhagvatsend Lhaagii

    Lhagvatsend Lhaagii

    2021/03/01 at 19:43

    Арслан толгойтой загасны хөшөөтэй тэр нь сингапурт очсон хүмүүсийн зурагны пон нь болдог биздээ тэгэхлээр синга загасанд л но бна да хахаха

  22. Tugynn

    Tugynn

    2021/03/01 at 23:52

    scp-939

  23. Tumurchudur Ganbold

    Tumurchudur Ganbold

    2021/03/02 at 00:24

    odoo tsagaar matar zagas 2iin erliz

  24. Babuur Bnn

    Babuur Bnn

    2021/03/02 at 01:20

    Matar bn gej harlaasde hha

  25. Altann ShaGai

    Altann ShaGai

    2021/03/02 at 02:20

    Erdemted mutatsad oruuld c haytsnig bvv med shdee

  26. Nadmidtseren Basbayar

    Nadmidtseren Basbayar

    2021/03/02 at 09:45

    Лусын дагина байна хха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *