Компьютер график ашиглахын оронд аварга том байгууламжуудыг барьж босгож зураг авалтаа хийсэн 13 кино

0

Сүүлийн арваад жилд үлэмж том хэмжээтэй объектын зураг авалтыг том талбайтай студид ногоон дэлгэцийн наана авдаг болоод байгаа билээ. Дэлгэцийн ертөнцийг бодитоор босгохгүй харин компьютер дээр зурдаг болсон нь орчин үеийн график юу хүссэнээ бүтээж болдгийг бидэнд харуулж байна. 30-40 жилийн тэртээ компьютер график шиг бас л “зурдаг” байж. Гэхдээ тэр үед хүний гараар “бүтээсэн” хот, барилга байгууламжуудыг ашигладаг байсан юм.

Өнөөдөр та бүхэндээ компьютер график ашиглалгүй, харин бодитоор босгосон аварга том байгууламжуудыг танилцуулах гэж байна. Эдгээр байгууламжуудыг зурж болох л байсан, гэхдээ кино бүтээгчид өөрөөр хийхээр шийджээ. Мэдээж энэ төрлийн нийтлэлийг Кристофер Ноланы бүтээлгүйгээр яаж бэлдэж болох вэ дээ.

1. “Star Wars. Episode VI: Return of the Jedi” (1983) киноны Жабб Хаттын ачааны онгоц

Lukasfilm
malelder

Кинонд зориулж 1:1 харьцаатай аварга том ачааны онгоц барьсан гэдэг. Яг л бидний кинонд харсан тэр л хэмжээгээр нь.

 

2. “The Matrix Reloaded” (2002) киноны автомашины зам

Warner Bros.
hani_yassine

Гурван сар үргэлжлэх зураг авалтаас болж хөдөлгөөн нь хэвийн явагдаж байгаа хотын замыг хаахыг хүсээгүй кино бүтээгчид өөрсдөө шинээр зам барихаар шийджээ. Тэдний барьсан зам 2 км урттай.

 

3. “Batman” (1989) киноны Готэм хот

PolyGram Filmed Entertainment
mattmulcahey

Тим Бёртоны кинонд гардаг өөрийн гэсэн архитектурын онцлогтой Готэм хотыг бий болгохын тулд олон тооны жижигрүүлсэн хувилбаруудыг бүтээжээ.

 

4. Харри Поттер цуврал киноны Хогвартс

Warner Bros.
Harry Potter Studios

Харри Поттер цуврал кинонд гардаг Хогварст – амьдрал дээр байдаг хэд хэдэн цайз, сүм хийд болон бусад барилга байгууламжууд (тэр дундаа Оксфордын их сургуулийн нутаг дэвсгэр дээр байдаг барилгууд ч орсон) юм. Мөн жижигрүүлэн барьсан нүсэр том Хогвартсыг ч мартаж болохгүй.

 

5. “Troy” (2004) киноны Трояны морь

Warner Bros.
Ross Burgess

Киноны морийг домогт гардаг хэмжээгээр нь хийсэн бөгөөд киноны сурталчилгааны кампанит ажилд байнга ашиглаж байжээ. Киноны зураг авалт дууссаны дараа морийг Туркийг Чанаккал хотод байрлуулсан буюу Тройн домогт дурдагддаг газар нутгаас (таамаглаж байгаа) 30 км-ийн зайд сүндэрлэж байна. Уг морийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая жуулчид ирдэг ажээ. Морины зургийг Трояны морины тухай мэдээлэл агуулсан Википедиа хуудас дээр ч ашигласан байдгийг та харж болно.

 

6. “The Dark Knight” (2008) киноны эмнэлэг дэлбэpдэг хэсэг

Warner Bros.
Warner Bros.

Киноны зураг авалт дээр эмнэлэг болгон далдалж зассан, үнэхээр нураахаар төлөвлөж байсан чихрийн үйлдвэрийг дэлбэлжээ. Дэлбэpэлт нэг л удаа болсон, гэхдээ хэд хэдэн өнцгөөс авсан зураг авалтаар амжилттай буулгаж чаджээ. Кинонд дэлбэpэлтийн цөөхөн кадр орсон нь найруулагч Кристофер Нолан бүгдийг оруулбал хэтрүүлэг болно гэж үзсэнтэй холбоотой юм.

 

7. “Waterworld” (1995) киноны Атолл хот

Universal Pictures

Усан дээрх хотыг жинхнээсээ бодит хэмжээгээр нь барьжээ. Энэ шалтгааны улмаас тэр үедээ хамгийн үнэтэй (175 сая ам.доллар) бүтсэн кинонд тооцогдсон юм. Харамсалтай нь “Waterworld” кино зардлаа бүрэн нөхөж чадаагүй гэдэг. Кино студиуд ч дахин ийм том төсөл хэрэгжүүлэхээс зайлсхийх болжээ.

 

8. “Gangs of New York” (2002) киноны Парадайз гудамж

Alberto Grimaldi Productions
Alberto Grimaldi Productions

Кинонд зориулж Нью-Йоркийн 19 дүгээр зууны сүүлийн үеийн нэгэн гудамжийг тэр чигээр нь босгосон бөгөөд тэндээ киноны ихэнх зураг авалтыг хийсэн байна.

 

9. “The Hobbit: An Unexpected Journey” (2012) киноны Шир

New Line Cinema
Pseudopanax

“The Lord of the Rings” гурван ангит киноны зураг авалт Шинэ Зеландад явагдсаныг бид сайн мэдэж байгаа. Тэнд одой хүмүүст зориулсан жижигхэн байшингууд барьсныг ч та бид мартаагүй болов уу. Ширийн тухай гурван ангит кинонд ч гэсэн зориулж бараг бүхнийг дахин шинээр барьжээ.

 

10. “The Goonies” (1985) киноны “Инферно” усан онгоц

Warner Bros. / CyberpunkF1

Далайн дээpэмчний аварга том усан онгоцыг шууд студи дотор барьсан гэдэг. Тэр үеийн усан онгоцны хэмжээ, зохион байгуулалтыг огт алдагдуулаагүй дуурайлган хийжээ.

 

11. Жеймс Бондын тухай “Spectre” (2015) киноны “Спектр” бааз дэлбэpч байгаа хэсэг

Metro-Goldwyn-Mayer
Metro-Goldwyn-Mayer

Энэ хэсгийн дэлбэpэлт киноны түүхэнд хамгийн том зохиомол дэлбэpэлт болсон гэдгээрээ Гиннесийн номд бичигдсэн юм.

 

12. “Inception” (2010) киноны эргэлддэг зочид буудал

Warner Bros.

Тийм ээ, зочид буудал үнэхээр эргэлдсэн. Энэ хэсгийн зураг авалтад зориулж жүжигчид хэдэн долоо хоногийн турш булчин, тэнцвэрээ хадгалах бэлтгэл хийсэн ажээ. Эргэлдэх энэ том машины дотор чадварлагаар тоглосон жүжигчдэд баярлалаа гэж хэлмээр байна.

 

13. “Interstellar” (2014) киноны тессеракт

Warner Bros.
Warner Bros.
thisiscolossal

Киноны зураг авалтыг ногоон дэлгэцийн өмнө авах шиг амархан зүйлгүй, гэхдээ тессерактын дизайныг жинхэнээр нь хийжээ.

Мөн та бүхэн жүжигчид хөдөлгөөний технологи дээр хэрхэн ажиллаж байгааг сонирхоорой. Тусгай эффект ашиглаж байгаа тэдний гэрэл зураг үнэхээр хөгжилтэй.

6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *