Мегалофибид тавтай морил, өөрөөр хэлбэл аварга том объектоос айх айдас гэсэн үг юм. Та ийм айдасгүй байж болно, гэхдээ эдгээр гэрэл зургуудыг хараад та айдаггүй юм аа гэхэд өөрийн эрхгүй сүрдэх мэдрэмж төрнө.
Бид бол энэ ертөнцийн өчүүхэн элсний ширхгүүд, харин эдгээр гэрэл зургууд биднийг ертөнцийн өчүүхэн хэсэг гэдгийг ойлгуулах юм.
1. Esso Hibernia газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц бүтээгдэж байна, 1970 он
2. Гүржийн Гергет дэх сүм Казбек галт уулын сүрд дарагджээ
3. “Акрон” дирижабль буюу агаарын хөнгөн хийт онгоц бүтээх явц, 20-иод оны төгсгөл, АНУ
4. Эв Нэгдлийн хөшөөг доороос нь харахад, Энэтхэг
Дэлхий дээрх хамгийн өндөр хөшөө – 182 метр
5. Нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцны өмнө авахуулсан гэрэл зураг
6. Усны гүний хүрхрээ – цаанаасаа л айдас төрүүлмээр
7. Их Британи дахь “Луун нүд” хэмээх чулууны уурхай
8. Үерээс хамгаалах зорилготой ус цуглуулах байгууламжийн дотор хэсэг, Токио
Үерлэсэн голын ус, тайфуны үед ус цуглуулах тусгай агууламж юм. Цугларсан усыг Эдо голд цутгадаг ажээ.
9. Фүжи уулыг ойрын хотоос харахад
10. Чунцин хотын аварга том архитектурын байгууламж
11. “Супер-Камиоканде” гэдэг нейтринийн детектороос бүрдсэн аварга том агууламж. Япон
40 гаруй метрийн өндөртэй уг цилиндр нь Камиока цайрын уурхайн 1 км-ийн гүнд байрладаг бөгөөд энд япон эрдэмтэд нейтринийг судалж байна.
12. Норвеги дэх “Тролль-А” газрын тос, хийн платформ
Платформын өндөр 472 метр! Харьцуулж хэлэхэд Эйфелийн цамхгийн өндөр 324 метр байдгийг сануулъя.
13. Сэндая дахь Каннон бурхан – 100 метрийн өндөртэй, Япон
14. Бэлтгэсэн мод. Гар аргаар бэлдэж өрдөг байжээ. Сиэтл, 1919 он
15. Найроби дэх үндэсний байгалийн цогцолбор газраар дaйрч явдаг төмөр замын гүүр, Кени
16. Аварга том мөсөн уул Грийнландын нэгэн байшингийн хажуугаар өнгөрч байна
17. Bullwinkle газрын тосны платформыг Мексикийн хоолойд суурилуулах газарт нь хүргэж байгаа нь, 1988 он
Манай дэлхийн зарим нэг объектууд овор хэмжээгээрээ үнэхээр гайхшруулдаг.