Зургаан хүүхдийн ээж долоо дахь хүүхдээ далайн усанд төрүүлжээ. Түүний дэргэд зөвхөн гэр бүлийнхэн нь байсан юм

0

Шинэ амьдрал бэлэглэх – үүнээс илүү сайхан зүйл гэж хаана ч байхгүй. Эх хүн болох – эмэгтэй хүний амьдралд үүнээс илүү чухал зүйл гэж байхгүй гэж хэлж болно. Ирээдүйд эх болох эмэгтэй хүн болгон хүүхдийг өсгөх тав тухтай орчныг бүрдүүлэхийг хичээхийн зэрэгцээ төрөлтийг хүүхдэд аль болох амар амгалан байлгахыг ч хичээдэг юм. Тийм учраас тэдний зарим нэг нь эмнэлгээс гадуурх уламжлалт бус аргаар төрөх хувилбарыг сонгодог ажээ.

Эдгээр эмэгтэйчүүдийн нэг бол Жози Пейкерт юм. Герман бүсгүй Номхон далайн усанд төрөхөөр шийджээ. 37 настай Жози зургаан хүүхэд төрүүлсэн, долоо дахь хүүхдээ төрүүлэхэд ихэд дөхсөн байв. Хүүхдээ төрүүлэхээр Никагагуагаас хөдөлжээ. Номхон далайн эрэг дээр төрөлтийн ямар нэгэн хүндрэлгүйгээр эрүүл саруул хүүхдээ өлгийдөн авч чадсан юм.

Жози өөрийн амьдралын тухай ярихдаа, эхний төрөлт эмнэлэгт, эмч нарын хяналтанд явсан ч их хүнд өнгөрсөн хэмээжээ. Хоёр дахь хүүхдээ гэртээ төрүүлсэн, дэргэд нь эх барих эмч зөвлөж зааварчилж байсан байна. Дараагийн төрөлтүүдийг гэртээ нөхөртэйгөө цуг хэний ч тусламжгүйгээр эх барьж авцгаажээ.

Долоо дахь хүүхдээ төрүүлэх хугацаа болох үед Жози Номхон Далайн Плайя-Махагуаль эрэг дээр иржээ. Бүсгүй гэр бүлийнхээ гишүүдийн хамт ирсэн байсан юм. Бэлтгэлээ ч өөрийн хэмжээнд сайн базааж марль, алчуур, эхэс гардаж авах хувин зэргээ авчирсан.

Төрөхөөс хэдэн долоон хоногийн өмнөөс Пейкерт далайн түрлэг ажиглан эргээр зугаалдаг байв. Төрөх хугацаа яг хэзээ ирэх бол, усны түвшин энэ үед нэмэгдэх болов уу гэж дотроо бодон алхана.

Анхны базлалт явагдахад далайн ус нэн тайван байсан тул Жози далайн усанд төрөхөөр шийджээ. Эмэгтэй хүний бие махбод ямар хүч чадалтайг тэрээр бусдад харуулахыг хүссэн юм. Базлалт ойртоод ирэхэд Жози далайн усанд орж элсэн дээр суужээ.

Тэр үеийн сэтгэгдлээ Пейкерт дараа нь хуваалцахдаа: “далайн усны давлагаа базлалтын хооронд намайг бүүвэйлж байгаа юм шиг санагдсан. Усны зөөлөн давлагаа намайг тайвшруулж байлаа, бие сэтгэл маань ч тайван байсан. Зөөлөн элс нь газар, тэнгэрийн хооронд зөвхөн амьдрал байгааг ойлгуулж байж билээ. Миний хувьд үнэхээр сайхан мэдрэмж”.

Жози өөрийн туршлага, амьдралын аз жаргалтай мөчөө интернэтээр хуваалцахаар шийдэж сошиал сүлжээндээ төрсөн үеийнхээ бичлэгийг байршуулжээ. Хүүхэд яг мэндэлж байгаа үеийг л бичлэгээсээ хассан байна.

Түүний зураг, бичлэг олон хүний анхаарлыг татсан нь ойлгомжтой. Жозигийн зоригтой үйлдэл, гэр бүлийнхнээр нь бахархаж байна гэсэн сэтгэгдлүүд олон, мөн аюултай гэсэн нэгэн ч цөөнгүй. Далайн усанд төрөл бүрийн нян, бактер байдаг тул ариун цэврийн хувьд болохгүй гэж санаа зовсон хүмүүсийн сэтгэгдэл ч бас харагдана.

Харин эмнэлгийн мэргэжилтнүүд Жозигийн үйлдлийг сонсоод алмайрч орхижээ. Ийм төрөлтийн үеэр даарч хөрч болно, халдвар авна, дөнгөж төрсөн хүүхэд хатгаа ч авах аюултай гэсэн байна.

Эмч нарын зөвлөгөөг дагасан нь дээр гэж бид бодож байгаа юм. ДЭМБ-аас гаргасан статистик тооноос харахад өдөрт дэлхийн хэмжээнд төрж буй 800 эмэгтэйн төрөлт харамсалтайгаар дуусдаг байна. Тиймээс төрөх явцад мэргэжлийн түвшинд тусламж үзүүлэх эмнэлгийн ажилтан заавал байвал зохино.

6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Maanii Maanii

    Maanii Maanii

    2022/06/22 at 18:20

    Усруу цус нтр ордгүймуу???? Эсвэл гадныхан тоодгүймуу

  2. Enerel Tuvshin

    Enerel Tuvshin

    2022/06/22 at 18:35

    Ээ лусыг хилэгнүүлээд. Энэ долоо дахь ертөнцийг нэг бол устгана нэг бол аварна гээд сулиарвал яах уу

  3. Crystal JJ

    Crystal JJ

    2022/06/22 at 20:20

    Лус савдаг хилэгнүүлэх байх даа

  4. Dejid Nyamdeleg

    Dejid Nyamdeleg

    2022/06/22 at 20:53

    Ус бузарлаад манай шашинд бол нүгэл, болон байгаль дэлхийд ээлгүй байх гэж бодож бна

  5. Erdenechimeg Otgonbayar

    Erdenechimeg Otgonbayar

    2022/06/23 at 07:55

    Хийтэй хүмүүс хаа сайгүй бх юм

  6. Enkhmaa Dashzeveg

    Enkhmaa Dashzeveg

    2022/06/23 at 11:32

    ariun us golond tsus oruulj bolohgui dee.baigald eelgui l bn

  7. Ganhuyag Daavka

    Ganhuyag Daavka

    2022/06/25 at 10:41

    Ene gadaad uls lus savdag gj meddeggui bhoo 🙏

  8. Tuya Tuya

    Tuya Tuya

    2022/06/25 at 10:49

    Ganhuyag Daavka dvv shutlegtei yuma

  9. Зочин

    2022/10/04 at 16:09

    “Эх хүн болох – эмэгтэй хүний амьдралд үүнээс илүү чухал зүйл гэж байхгүй гэж хэлж болно” ч гэх шиг. Ямар сэжгийн, балиар, бузар сексист юм бичдэг мал вэ? Эмэгтэй хүн зөвхөн хүүхэд тээж, төрүүлэх инкубатор юм уу? Эмэгтэй хүн тэрнээс илүү гарч сэтгэх, хийх чадваргүй мал юм уу? Эмэгтэй хүний амьдралд гэрлэх, хүүхэд гаргахаас илүү чухал юм өчнөөн байна. Энэ чинь тийм чухал зүйлс биш. Эмэгтэй хүн гэрлээгүй, хүүхэд гаргаагүй байвал дутуу, чадваргүй, азгүй гэж хардаг улирсан мал бодлоосоо ангижир!!! Эмэгтэй хүн сонголтоороо гэрлэхгүй, сонголтоороо хүүхэд гаргахгүй байж болдог. Тэрнээс илүү юм хийж бүтээхээр тэмүүлдэг болсон цаг. Ёстой мэдрэл ац вэ!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *