Охиноо өсгөж хүмүүжүүлж байх явцдаа ямар туршлага сууж, сургамж авсан талаараа алдартай 8 эцэг өөрсдийн бодлоо хуваалцжээ

0

Судалгаанаас харахад эцэгтэйгээ эрүүл харилцаатай байдаг охидын өөрийгөө үнэлэх үнэлэмж, сургууль соёлд нь сайнаар нөлөөлдөг нь тодорхой болсон. Эрчүүдийн хувьд охин хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил, тэдний ихэнхийнх нь хувьд цоо шинэ зүйл. Хайр халамжтай эцэг хүн охидынхоо хамгийн сайн найз болж байгааг харахад цаанаа л нэг хайр татдаг юм. Бяцхан охин тэднийг эргэлт буцалтгүй өөрчилжээ.

Эцэг, охин хоёрын хоорондын харилцааг онцгой гэж үзнэ – энэ эрдэнэсийг хайрлаж хамгаалж явах учиртай. Охин хүүхдийн эцэг байх ямар байдгийг алдартай эрчүүд юу гэж хэлснийг сонирхоцгооё.

1. Уилл Смит

© Paul Morigi / WireImage / Getty Images

Уилл өөрөө эцгийн чанга гараар хүмүүжсэн бөгөөд чанга дэглэм, уйгагүй хүч хөдөлмөр гаргахгүйгээр амжилтад хүрч чадахгүй гэдгийг сайн ойлгосон. Тийм учраас ганц охин нь болох Уиллоу аялан тоглолтоо зогсоохоор шийдэхэд жүжигчин учиргүй уурлаж л дээ. Охин, эцэг хоёр сүрхий муудсан байгаа юм, Уиллоу эцгийгээ эсэргүүцэж үсээ хүртэл хусуулсан гэдэг.

Охины эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр Смитэд нэгийг бодогдуулж ширүүн байх нь хүүхдүүдийн сэтгэлийг өөрөөсөө холдуулж байгааг ойлгуулжээ. Жүжигчин: “Би сая л ухаан орж байгаа юм шиг санагдсан, өөрийн хүслээ бусдад нялзаагаад байгаа хүнийг хэн ч гэсэн үзэн яднa биз дээ”.

 

2. Дуэйн Жонсон

The Rock – гурван охинтой нүүр бардам эцэг хүн. Аав нарын баярын өдрөөр өөрийн сошиал хуудсандаа: Эр хүн болгон хүүтэй болохыг хүсдэг ч эр хүн болгонд охин хэрэгтэй байдаг. Охид минь миний амьдралын тэнцвэрт байдлыг авчирсан“ гэж бичжээ.

Холливудын од жүжигчин охиддоо хайраа илэрхийлэх боломжийг алдахыг хүсдэггүй. Хоёр дахь охиноо төрснөөс хойш 4 хоногийн дараа дэлхий дахинтай: “Чамайгаа насан эцэс хүртлээ хайрлаж халамжилж байх болно гэж би тангараглаж байна” гэсэн өхөөрдмөөр үгсээр аз жаргалаа хуваалцаж байв.

 

3. Марк Уолберг

50 настай Марк Уолберг юуны түрүүнд тyлаант киноны зоригтой дүрээрээ бидний дунд алдаршсан. Гэхдээ гэрийнхээ босгыг даваад л “охидын” зөөлөн аав болж хувирна. 12 настай бага охин нь маникюр “ажиллуулж” байхад тэрээр тэвчээртэй гэгч нь хумсаа язлуулдаг ажээ.

 

4. Тим Макгро

Кантри дууны супер од – гурван охинтой. Үүндээ ч их баяртай явдаг нь нүүрнээс нь тодхон харагдана. Дуучин эмэгтэйчүүдээр дүүрэн гэрт амьдрал ямар санагддагийг ийн хуваалцжээ: “Тэд намайг төгөлдөршүүлсэн. Тэднийхээ ачаар би амьдралыг өөрөөр харах болсон юм даа”.

 

5. Жейми Фокс

54 настай жүжигчин ганцаараа хоёр охин өсгөсөн хүн. Сайн эцэг байж сурах шаардлага амьдрал дээр гарсан гэж өөрөө ярьдаг юм. Түүний ойлгосон зүйл гэвэл – охидоо байнга нэгдүгээрт тавьж байх, байнга тэднийхээ дэргэд байх.

Түүний хэлснээр урьд нь өөрийнхөө хоосон орон зайг мөнгө, бэлгээр нөхдөг байж л дээ. Гэтэл нэг удаа том охин нь: “Та надад таалагдахгүй байна. Ирнэ л гэж хэлсэн бол ирэх л ёстой” гэжээ. Энэ үг Жеймигийн нүдийг нээж өгснийг жүжигчин дурсан ярьдаг юм.

 

6. Томас Ретт

Кантри дуучин, зохиолч дөрвөн охинтойгоос том нь өргөмөл. Охид нь өдөр болгон сэтгэлийг нь ихэд хөдөлгөдөг гэж тэрээр хэлж байсан удаатай. Мөн: “Охин хүүхдийн аав байна гэдэг гайхамшиг. Үүний ачаар би илүү уян зөөлөн бас тэвчээртэй болжээ” гэж нэгэн ярилцлагын үеэр сэтгэгдлээсээ хуваалцсан байсан.

 

7. Жимми Фэллон

Телевизийн хөтлөгч, комедиан залуу хоёр охиноо өсгөн хүмүүжүүлж байна. Тэдний хамтдаа авахуулсан гэрэл зургийг харахад ямар дотно харилцаатай нь ойлгогдох байх. Тэрээр: “Ямар ч ширүүн дориун зантай бай хамаагүй, эр хүн охинтой болоод л уян зөөлөн хүн болдог юм байна” гэж хуваалцжээ.

Охидын хүмүүжлийн талаар: “Аав хүн бяцхан охиноо хараад л шууд хайрлаж уярна, тэдний төлөө юу ч хийхэд, яаж ч бууж өгөхөд бэлэн. Тийм учраас гэр бүлд охидын хүмүүжлийг ээж л хариуцахаас өөрцгүй” гэж үнэнээ хэлжээ.

 

8. Крис Хэмсворт

Австралийн жүжигчин гурван хүүхэдтэй: ихэр хөвгүүд, охин Индия. Охин нь түүний анхны хүүхэд. Нэгэн сурвалжлагын үеэр эцэг болсон дурсамжаа ийн хуваалцжээ: “Би урьд нь ийм чухал зүйлд хэзээ ч оролцож байгаагүй. Би ажил дээрээ байхдаа охиныхоо тухай боддог, ажилгүй үедээ түүнтэйгээ л цагийг өнгөрөөдөг” гэж Торын дүрийг бүтээсэн эр ярьсан юм.

Эцэг, охин хоёрын хооронд онцгой харилцаа байдаг гэдэгт та итгэдэг үү? Энэхүү жагсаалтад өөр ямар алдартныг охидынх нь хамт нэммээр байна вэ?

10
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Д. Давкаа

    Д. Давкаа

    2022/06/23 at 23:14

    Amaraa Amaraa

  2. Dauri Lupsan

    Dauri Lupsan

    2022/06/25 at 22:31

    Д.ЖОНСОН нь; 2 охиндоо анхаарал халамжтай, гайхалтай аав санагдсан…!?