
Хэзээ ч бууж өгдөггүй хүмүүс гэж байдаг. Бас тэдний мөрөөдөл дандаа биелдэг. Хэрэв юу ч болж байсан гэсэн тууштай зүтгэсээр байвал, хүсэл мөрөөдлөө илүү амар хялбар байдлаар биелүүлэх боломжтой юу гэвэл үнэхээр боломжтой. Ихэнх нөхцөлд энэ зарчим хүмүүст зорилгодоо хүрэх, карьераа эхлүүлэх, уран бүтээлээ хийх, аз жаргалтайгаар өөрийн гэсэн орон байртай болох болон аюултай өвчнийг хүртэл ялан дийлэхэд тусалдаг.
Таны мөрөөдөл, өмнөө тавьсан зорилго бодит амьдрал дээр биелэлээ олохын тулд, хэр удаан бас ямар хүнд хэцүү замыг туулах нь чухал биш, тууштай, хичээл зүтгэлтэй байх нь юу юунаас илүү чухал болохыг энэхүү мэдээллийн тусламжтай танд ойлгуулахыг хүслээ.
1. “Би 2 жилийн өмнөх энэ өдөр өөрийн бяцхан зоогийн газраа нээсэн. Миний бариад зогсож байгаа зоогийн газрын хаягаас бүх зүйл эхэлсэн. Үнэхээр хэцүү байсан шүү, гэхдээ одоо бол үнэхээр жаргалтай байна!”

2. Дөнгөж хорвоод мэндэлсэн бяцхан үрээ тэврэнгээ шалгалтандаа бэлдэж байна гээд төсөөл дөө?

3. “Өнөөдөр би 44 насандаа анх удаагаа өөрийн гэсэн орон байртай боллоо. Миний зүлэгнээс хол байцгаагаарай!”

4. “Би эцэст нь ямар ч өвдөлт мэдрэхээ болилоо. Хэдийгээр одоог хүртэл тийм ч сайн хөдөлж чадахгүй байгаа ч гэлээ надад энэ бүхэн хангалттай.”

5. “Эхнэр бид хоёр идэвхтэй уудаг байсан үе болон 2017.04-р сар гэхэд өөрчлөгдсөн бид хоёр. Бид хоёр хамтдаа мансууруулах бодис болон согтууруулах ундаа уулгүй 5 жил болсноос гадна 3 настай бяцхан охинтой болцгоосон. Амьдрал эрс өөрчлөгдсөн, гэхдээ өнгөрсөнтэйгөө харьцуулахад бид одоо мөрөөдлөөрөө амьдарч байна.”

6. “2 жилийн өмнө би эмнэлгийн орон дээр өвчний улмаас бараг л үхэж байлаа, өнөөдөр би тэрхүү хүнд өвчнөөр өвчлөгсдөд туслах зорилгоор суралцаж төгсөөд 7 сар өнгөрсөн байна. Хүн бүр намайг үүнийг хийж чадахгүй гэж хэлэх байсан байх, гэхдээ юу гээч? Би чадсан!”

7. “Анх удаагаа гэртээ өөрсдийн гараар бүтээсэн гурван дугуйтаараа явах гэж байна! Бага зэрэг сургуулилт хийе, ойлголоо. Хүүхдээ унтуулцгаая, ойлголоо. Дэлхийг аварцгаая, ойлголоо. Биднийг яагаад ийм аз жаргалтай байгаад гайхах зүйл алга!”

8. “Миний зурах үйл явц, 2016 он болон 2018 он! Илүү хөдөлмөрлөж чадвал 2019 он намайг шагнана гэдэгт итгэлтэй байна! Зурахаа хэзээ ч бүү зогсоо!”

9. “Би жижиг тосгонд гэр бүлийнхээ хамтаар 10-уулаа амьдардаг байсан бөгөөд миний хувьд үеийнхээ найзуудаас анхдагч нь болж коллежид сурсан. Би сургуулиа амжилттай төгсөж, оюутны зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдож, зуныхаа амралтаар зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг томоохон компанид ажилласан. Би эдгээрийг ердөө оюутан байхдаа хийж амжуулсан. Өөр хэлэлгүй дутуу үлдээсэн зүйлс ч бас бий!”

10. “Металаар мөнх настай сарнай хийж үзэх оролдлогууд маань эцэст нь надад амжилт авчирлаа!”

11. “Саяхан би ажилд орсон. Одоо би зовж шаналахын оронд олон шинэ санаа дэвшүүлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, чөлөөт цагаараа сайхан амрах нь ээ.”

12. “Нилээн хэдэн жил бичсэний эцэст – би өөрийн гэсэн номтой боллоо.”

13. “504 өдрийн турш уусангүй! Хүн бүрт муу зуршлаа хаяхад 4 долоо хоног л хангалттай. Эхний жил надад эргэлзээ төрж, уйлж, сэтгэл зовниж бас хэцүү байсан. Харин би өнгөрсөн жилийн хугацаанд шүд зуун тэвчиж, дотор маань байгаа чөтгөрийн дахиад ганцхан удаа уучих гэсэн үгийг эсэргүүцсээр ирсэн.”

14. “Сэтгэл санаа болон бие организмын хувьд аймшигтайгаар шаналал авчирсан батгатай тэмцэж эхлээд 6 жил өнгөрсний дараа, би арьсаа хэрхэн арчлах ёстой болохыг ойлгосон. Би нүүрээ будаагүй зургаа интернетэд хэзээ ч тавьж чадахгүй байх гэж бодож байсан! Харин би өөртөө итгэх итгэлээ олж авч чадсан.”

15. “Энэ зургийг би нурууны мэс ажилбараас болоод 3 сарын дараа анх удаагаа эхний гар дээрх суниалтыг амжилттай хийсний дараа авсан. Би их хэмжээний жин хаясан бөгөөд эмчилгээний үеэр гэхэд 4.5 кг турсан байсан, гэхдээ би эргээд хэвийн жинтэй болохын тулд илүү их итгэл найдвартайгаар хичээж байна. Удахгүй илүү олон удаа гар дээр суниах болно!”

16. “Би жижиг тосгон руу хэдэн жилийн өмнө нүүсэн, миний хувьд Жиүжицүгийн спортоор хичээллэдэг юм л даа. Би тосгонд клуб байгуулсан бөгөөд саяхнаас манай хүүхдүүд энэ спортоор хичээллэж эхэллээ.”

17. “4 жил үргүйдлээс болж сэтгэлийн шаналалтай явсны дараа би анх удаагаа үрийн зулай үнэрлэлээ.”

18. “Бага сургуульд байхдаа би Малдивийн арлын тухай бичиж, тэнд очиж үзэхийг туйлын их хүсдэг байв. Эцэст нь би нөхөртэйгөө Малдивт ирлээ. Үнэхээр гайхалтай газар байна!”

19. “5 жилийн өмнө өвөө маань бурхан болсноос хойш би хоол унд олигтой идээгүй, дандаа хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идсээр ирсэн. Эмч надад үүнийгээ зогсоох хэрэгтэйг хэлсэн, эс бөгөөс би үхэх байлаа. Миний хавдар, депресс болон сэтгэл зовнилтойгоо тэмцэж байсан тэдгээр мөч хоол хийж идэх ямар ч хүсэлгүй болгосон юм. Өнөөдөр би 7 хоногийнхоо хоол хүнсийг бэлтгэж, 4 ширхэг эрүүл хоолыг өөртөө хийлээ, энэ үйлдлээ бодоод бүтэн өдрийн турш уйлсан.”

20. “5 сарын өмнө, би мөрөөдлийнхөө ажилд шалгуулахаар дуу хоолойн бэлтгэл хийж, хоолны дэглэм баримтлахын хажуугаар дасгал хийсэн. Өнөөдөр би хүссэн ажилдаа орж чадаагүй гэдгээ мэдлээ, гэхдээ би ажилтай болж чадаагүй ч гэлээ 4 кг турж чаджээ. Үүнийг би ялагдал биш, харин ч ялалт гэж хэлнэ!”

21. “Энэ бол тийм ч их зүйл биш. Би одоохондоо буйдан эсвэл сандал худалдаж авч чадаагүй байна. Гэхдээ энэ бол миний гэр. Урт хугацааны дараа…би одоо л амар амгалан, аз жаргалыг гэгчийг мэдэрч байна.”

22. “6 сар хуримтлал үүсгэсний хүчинд, нохой асрах болон зүлэг тэгшлэх ажил хийсэн (өсвөр насны хүүхдэд тохирсон ажил). Үр дүнд нь би Nintendo Switch-тэй болж чадлаа!”

23. “49 кг жинтэй байсан би өдөр бүр хайрттайгаа хамт пицца иддэг байлаа. Эмчилгээ хэцүү байсан ч гэсэн үр дүнд хүрч чадсан. Сонсогдож байгаа шигээ тэнэг зүйл биш ээ, чамд тусалж дэмжих хэн нэгэн хажууд чинь байгаа л бол чи амжилтад хүрч чадна. Би эргээд хэвийн жиндээ очсон.”

24. “Тэгэхээр найзуудаа, би нэг жилийн хугацаанд огтхон ч уугаагүй. Шулуухан хэлэхэд, 365 хоног миний амьдралын хамгийн гайхалтай мөч байлаа. Хэдийгээр хэцүү байсан ч гэлээ. Миний мэдэрч байгаа зүйл бол би гайхалтай эрүүл байна.”

25. “Би амьдралынхаа туршид муурны харшилтай байлаа. Харин би хүчтэй тариа хийлгүүлснээс хойш дархлааны системээ сайжруулж чадсан. Тавтай морил, миний анхны муужгай, Леголас.”

26. Энэ бол Таннер Уилсон (Tanner Wilson), Каддо ахлах сургуулийн сурагч, мөнгөө 2 жилийн хугацаанд хадгалж, хамгийн сайн найздаа автомат тэргэнцэр худалдаж авч өгчээ.

Аль гайхалтай түүх таныг зорилгодоо хүрэхэд урам зориг хайрлаж, хэзээ ч бууж өгч болохгүй гэдгийг сануулсан бэ?








Khulanaa Byambadorj
2019/03/20 at 19:55
26 uneheer gaihaltai
Oogii Oogii
2019/03/20 at 20:28
Dgi RD
Zaya Damba
2019/03/20 at 22:20