Нэгэн ээж орой хүүхдээ унтахаас нь өмнө энэхүү жинг тавьсан юм. Гэтэл өглөө нь юу болсон гээч – үнэхээр гайхамшиг!

4

Ханиадыг хэрхэн эмчлэх вэ? Энэ асуулт олон хүнийг зовоодог. Үнэтэй эм ч зарим нэг ханиадыг эмчилж чаддаггүй. Бид энэхүү нийтлэлээр ардын уламжлалт аргыг танилцуулж байна – амьсгалын замын эрхтний өвчний үед буюу ханиадыг эмчлэх арга юм.

Ханиадыг хурдан эмчлэх арга

Зөгийн балтай бигнүүр/компресс – өвчнөө эдгээх хамгийн зөөлөн бөгөөд үр дүнтэй арга. Ханиадыг бараг мэдэгдэлгүй эдгээхээс гадна ямар нэгэн гаж нөлөөгүй эмчилгээ ажээ. Бигнүүрийн бүлээн нөлөө нь цусны эргэлтийг идэвхжүүлж цэр ховхорч гадагшлахад нөлөөлдөг байна.

© DepositPhotos

Бүлээн бигнүүр нь нэг шөнийн дотор ханиадыг эрс багасгана. Мэдээж өвчтөн зөгийн балны харшилгүй байх ёстой. Томчууд төдийгүй 6 сараас дээш насны хүүхдийн ханиадыг энэ аргаар эмчилж болно. Өндөр халуунтай, бигнүүрт орсон орцын аль нэгэнд харшилтай, арьсны өвчнөөр өвдсөн хүмүүст хэрэглэхийг хориглоно!

© DepositPhotos

 

Ханиадны эсрэг бигнүүр

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 х.х зөгийн бал
  • 1 х.х гурил
  • 1 ц.х ургамлын тос
  • Марль
  • Салфетка
  • Шархны лент

Хэрэглэх арга:

1. Хүүхдэд хэрэглэх гэж байгаа бол унтахаас 2-3 цагийн өмнө хэрэглэнэ. Насанд хүрэгчид бигнүүрийг шөнөдөө хонуулаад өглөө нь авч болно. Бигнүүрийг илүү дүнтэй болгохын тулд насанд хүрэгчид нунтаг гич нэмж болох юм. Гэрийн нөхцөлд ханиадыг ийн эмчлэх ажээ. Хөнгөн чанарын ханиад бол 100 хувь эмчилж чадна.

© DepositPhotos

2. Зөгийн балыг гурилтай холино – зуурмаг гарт наалдахааргүй байх юм. Ургамлын тосоо нэмнэ. Шаардлагатай бол бага зэрэг гурил нэмээрэй. Зуурмагийг салфетка дээр түрхэнэ, харин салфеткаа марль дээр тавиарай.

© DepositPhotos

3. Бигнүүрийг цээжиндээ эсвэл нуруундаа байрлуулаад шархны лентээр тогтооно. Бигнүүр зүрхний дээд хэсгээр байрлах ёстойг анхаараарай.

© DepositPhotos

4. Дээрээс нь унтлагын хувцас эсвэл футболк өмсөнө. Хөлөрнө гэж бэлдээрэй.

© DepositPhotos

Идэвхтэй бодисууд нь бие махбодид явагдаж байгаа үрэвслийн үйл явцыг таслан зогсооно. Бигнүүр нь халаах нөлөө үзүүлдэг. Энэ эмчилгээ хормын дотор мэдрэгддэг: өвчний анхны шатан дээр та эдгэрч байгаагаа мэдрэнэ. Тиймээс өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж чадах юм.

© DepositPhotos

 

Зөвлөгөө

1. Ардын уламжлалт аргыг үр дүнтэй гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ханиад өөрөө маш олон төрөлтэй. Хүүхдийн ханиадыг та яаж эмчлэх вэ гэж бодож суугаад бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Ханиалга – зөвхөн өвчний л шинж тэмдэг юм. Энэ нь бронхит, хатгаа, ларингит, туберкулез, бронхийн астма, хөхүүл ханиалга гээд ямар ч төрлийн ханиалга байж болно. Ханиалгыг өөрийг нь эмчлэх биш цаад шалтгааныг нь эмчлэх ёстой. Тийм учраас заавал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Ялангуяа хүүхдээ нэн даруй эмчид үзүүлж байгаарай.

© DepositPhotos

2. Дур мэдэн эмчилгээ хийх маш аюултай – эмийн санд ханиадны маш олон төрлийн эм худалдаалагдаж байгаа, дур мэдэн эдгээр эмнээс авч хэрэглэж огт болохгүй.

Тийм ээ, ийм төрлийн эмнүүд ханиалгын шинж тэмдгийг дарна (жишээ нь, тархины ханиалгах дохиог сулруулж ханиалгыг түр зуур л дардаг). Энэ нь уушгинд цэрний хуримтлал бий болж цаашлаад бронхитийн хүндэрсэн хэлбэр рүү ч орох аюултай…

Ардын уламжлалт аргыг зөвхөн эмчид үзүүлсний дараа үндсэн эмчилгээний туслах эмчилгээ байдлаар хэрэглэнэ. Эмчид үзүүлэхээсээ өмнө аль болох шингэн зүйл уухыг хичээгээрэй (бүлээн ус, цай, хатаасан жимсний компот, алим, үзэмний шүүс зэрэг): шингэн нь цэр гадагшлахад нөлөөлдөг.

© DepositPhotos

Мөн өвчтэй үед тасалгааны хэм сэрүүхэн чийгтэй байх ёстой. Чийгтэй цэвэрлэгээ байнга хийнэ. Том савнуудад ус хийж тасалгааны өнцөг булан бүрт байрлуулахад өрөөний чийг нэмэгддэг – энэ нь амьсгалын замыг зөөллөхөд тусална.

Ханиалгыг хүндрүүлж болохгүй. Анхны шинж тэмдэг илрэнгүүт л яаралтай эмчилгээг эхлүүл, эс бөгөөс аймшигтайгаар хүндрэх эрсдэлтэй. Ханиадыг хурдан эмчлэхэд утлагын эмчилгээ үр дүнтэй. Утлагад хэрэглэх бодисыг эмчийн заавраар хэрэглэнэ.

Ханиадыг эмчлэх энэхүү аргыг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.

26
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Erhes Erdene

    Erhes Erdene

    2019/03/20 at 21:53

    Tamir Dsh

  2. Erhes Erdene

    Erhes Erdene

    2019/03/20 at 21:53

    Yo Zoya, Dalkhjav Bayarma

  3. Bolor Erka

    Bolor Erka

    2019/03/21 at 01:39

    Bolor Erka

  4. Byamba Bayar

    Byamba Bayar

    2019/03/21 at 16:57

    Bama Bama

  5. Daki Ulziikhuu

    Daki Ulziikhuu

    2019/03/23 at 07:57

    Soko Cherry

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *