Хэрэв та тал халбага куркумагийн нунтаг болон нэг аяга сүүг хооронд нь холих юм бол “алтан сүү”-г гаргаж авна. Энэ ундаа таныг унтаж байх хооронд бие организмд чинь гайхалтай нөлөө үзүүлнэ. Өдөр бүр тогтмол уувал дархлааны системийг дэмжиж, элгийг цэвэрлээд зогсохгүй, хорт хавдраас бүрэн сэргийлнэ.
Дээр дурдсанчлан, хэрэв та энэ ундааг өдөр тутмынхаа хэрэглээ болговол, олон гайхалтай ач тусыг нь мэдрэх учраас бид дараах мэдээллийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.
1. Таны элгийг хоргүйжүүлнэ
Куркума элгэнд сайн нөлөөтэй болох нь батлагдсан. Таны бие организмд цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж, элгэнд тослог хүчил хуримтлагдахаас сэргийлнэ. Энэ бол яагаад куркуматай сүү элэг хэвийн ажиллаж, хоол хүнс болон химийн хэрэгтэй найрлагыг боловсруулж, хэрэгцээгүй бодисуудыг гадагшлуулахад хүргэдэг шалтгаан юм. Үр дүнд нь таны бие цэвэрлэгдэнэ.
2. Таны бие дэх үрэвслийг багасгана
Куркумагийн гол найрлага бол куркумин гэх нэртэй бодис ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул түгээмэл үрэвслүүдийг эмчилж, ясны сийрэгжилт, үрэвслийн шинж чанартай хэвлийн өвчин, нойр булчирхайн үрэвсэл болон өөр бусад өвчнүүдээс сэргийлдэг болох нь батлагдсан. Нэг стакан “алтан сүү”-нээс уусны дараа, уг ундаанд агуулагдах куркумин таны биед үрэвсэл үүсгэх ферментүүдэд хаалт хийж, хавагнах үйл явцыг бууруулах болно.
3. Таны бие бактеритай илүү сайн тэмцэнэ
Та антибиотикийн дэмжлэгийг хүлээж авна. Судалгаагаар куркума нь найрлагандаа антибиотик агуулдаг болох нь тогтоогдсон ба үр дүнд нь бактери, вирус болон мөөгөнцөртэй тэмцэнэ – ханиад томуу болон хоолойн өвчнийг эмчилнэ.
4. Таны бие хорт хавдартай тэмцэнэ
Куркума таны биед хүчтэй антиоксидантын үйлчлэлийг үзүүлнэ. Судалгаагаар куркума бие дотор чөлөөт радикалуудыг боловсруулдаг их хэмжээний стрессээс сэргийлдэг болохыг тогтоосон, энэ нь хорт хавдрын төрлийн архаг өвчнийг үүсгэдэг аж. Гэхдээ зөвхөн хорт хавдраас сэргийлэхээс гадна давхар тэмцэнэ. Шинэхэн хийсэн судалгааны үр дүнд, та куркума хэрэглэх үед хавдрын эсүүд устгагдаж, улмаар хавдар томрохоос сэргийлдэг болохыг баталжээ.
5. Та жин хасна
Куркума таны бодисын солилцоог идэвхжүүлээд зогсохгүй, өөх тосыг богино хугацаанд шингэхэд тусална. Мөн куркуматай сүүний нэг ач тус бол бага хэмжээгээр жин хасахад туслах явдал ба саяхан хийсэн судалгаагаар уг ундааг тогтмол уувал, дээрх үр дүнг мэдрэх бүрэн боломжтой гэж үзжээ. Таны биед өөх хуримтлагдахаас сэргийлнэ – найрлаганд нь агуулагдах үр дүнтэй бодисууд хоол боловсруулалтыг түргэсгэнэ гэж ойлгож болно.
6. Таны зүрх хэвийн ажиллагаатай, эрүүл байна
Куркума таны бие дэх цитокины хэмжээг багасгана. Цитокин бол зүрх судасны өвчин үүсгэдэг үрэвслийн нэг хэлбэр юм. Куркуматай сүүг орой бүр ууснаар зүрх судасны бүх төрлийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байна.
7. Таны тархи эрүүл бас сийрэг болно
Таны “BDNF” гэх нэртэй бодисын хэмжээ нэмэгдэх ба энэ нь тархины мэдрэлийн холболтуудыг нэмэгдүүлэх үүрэгтэйгээс гадна нөхөөн сэргээх үйл явцыг доголдуулахад хүргэдэг Альцгеймерын төрлийн өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг.
8. Таны дархлааны систем сайжирна
Куркумад агуулагддаг куркумин бодис таны биеийн хамгаалалтыг идэвхжүүлж, “T”, “B” болон байгалийн хөнөөгч эсүүдээс хамгаална. Өөрөөр хэлбэл таны бие организмыг дархлааны систем чинь гадны биетүүдээс маш сайн хамгаалах болно.
9. Таны яс бэхжинэ
Куркума ясны сийрэгжилт болох эрсдэлийг 50% бууруулж хамгаална. Нэмээд, сүү нь кальциар баялаг тул витамин Д амин дэм, тал халбага куркумаг хамтад нь хэрэглэвэл ясыг бэхжүүлэхэд гайхалтай нөлөөлнө.
Та урьд өмнө куркуматай сүү ууж байсан уу? Өдөр бүр энэхүү “алтан сүү”-г ууснаар мэдрэх боломжтой дээрх давуу талуудын аль нь танд хамгийн их хэрэгтэй юм шиг санагдаж байна? Хариултаа бичихээ мартав аа!
Na Na
2019/08/04 at 20:35
Kurkumatai sv vneher gaihamshigtai
Tulga Sengesuren
2019/08/04 at 20:42
Энэтхэг лалууд хоолондоо их хэрэглэдэг тэглээ гээд бусдаас илүү байдаггүй.
Tungalag Begzjav
2019/08/04 at 20:56
Заавар нь байгаамуу осолтой
Бат Отгон Дулмаа
2019/08/04 at 21:01
ЦАГААН ГАА—ЦАГААН ГАА ИМБИРЬ
КУРКУМ ГVРГЭМ —УЛААН ГАА
Mendsaikhan Dorjnyamba
2019/08/05 at 11:38
kurkuma gj yu bdiin be
Mendsaikhan Dorjnyamba
2019/08/05 at 11:38
xelj ogooch kurkumaag
Munguu Munguntsetseg
2019/08/06 at 08:37
Куркуматай ус уужболох уу заавал сүү уух уу
Namsrai Hishgee
2019/08/06 at 19:26
Haans avah be
Болор Бат
2019/08/06 at 21:15
.
Ichinkhorloo Namkhai
2019/08/07 at 12:08
Номингийн бүх салбаруудаар байгаа бүлээн ус хар пёрьц цагаан гаатай ууж болдог дархлааг дэмжинэ өөх хайлуулна бүх төрлийн өрөвсөлийг дарна ёр нь л ууж байхад маш сайн юм билээ