Нью Йорк дахь One World Trade Center-ийн барилга [29 зураг]

0

Нью Йорк дахь One World Trade Center-ийн барилга [29 зураг]


Нью Йорк хотын Доод Манхэттэн дахь шинэ Дэлхийн худалдааны төвийн цогцолборын эхний барилга One World Trade Center буюу товчхондоо 1 WTC хэмээн нэрлэгддэг барилга нь урьд нь Эрх чөлөөний цамхаг гэгдэж байсан. Хуучны Дэлхийн худалдааны төвийн 16 акр газрын баруун хойд өнцөгт баригдаж байгаа энэхүү 104 давхар тэнгэр баганадсан барилга энэ оны 4-р сарын 30-нд Нью Йоркын хамгийн өндөр барилга болжээ. 2013 онд бүрэн дуусгавар болох тус барилга өндрөөрөө Дэлхийд гуравт бичигдэх юм байна.2001 оны 9-р сарын 11-ний халдлагад сүйдсэн анхны Дэлхийн худалдааны төвийн цогцолборын дурсгалыг мөнхөлж, дахин барих ажлын нэг хэсэг болох энэхүү барилгын суурийг тавих барилгын ажлын эхлэл 2006 оны 4-р сарын 27-нд тавигджээ. 2013 оны зун, намраас үүд хаалгаа нээхээр төлөвлөж байгаа One World Trade Center барилгын талаарх фото мэдээллийг хүлээн авч үзнэ үү.
Нью Йорк дахь One World Trade Center барилгын 100 дахь давхрын метал баганыг кранаар босгож байна. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center барилгын 100 дахь давхрын хамгаалалтын хайсны ойролцоо зогсож байгаа ажилчин. Ар талд нь Empire State Building харагдаж байна. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center барилгын 100 дахь давхрын ган төмрөн хучилтан дээгүүр алхаж байгаа ажилчид. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center барилгын хараахан дуусаагүй давхар дахь ажлын үеийн өдрийн хоол. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center барилгын 100 дахь давхарт ган төмөр кабель зөөж байгаа ажилчин Steven Cross. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center барилгын харагдаж байдал. (ANDREW BURTON / REUTERS)

One World Trade Center барилгын харагдаж байдал. (ANDREW BURTON / REUTERS)

Манхэттэн болон One World Trade Center-ийн наана, Нью Жерсид зургаа авахуулж байгаа залуу хос. (EDUARDO MUNOZ / REUTERS)

One World Trade Center барилгын 71 дэх давхрын шалыг шүүрдэж байгаа барилгын ажилчин. (ANDREW BURTON / REUTERS)

Нью Йорк дахь Battery Park-аас One World Trade Center-ийн харагдах байдал. (ANDREW BURTON / REUTERS)

Нью Йорк дахь Battery Park-аас One World Trade Center-ийн харагдах байдал. (ANDREW BURTON / REUTERS)

One World Trade Center барилгын 100 дахь давхарт багаж хэрэгслээ бөөгнөрүүлж буй ажилчид. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 100 дахь давхарт ажилчин Steven Cross төмөр саваанууд буулгаж байна. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 90 дэх давхраас Доод Манхэттэн болон Empire State Building-гийн харагдаж буй байдал. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 100 дахь давхарт ажилчин Steven Cross (зүүн), Adam нар төмөр хөндөлнүүдийг ган утсаар бэхлэн өргөхөд бэлтгэж байна. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 100 дахь давхарт ган төмөр хөндлөвчүүдийг бэхлэхээр цамхаг руу авирч байгаа ажилчин. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 100 дахь давхарт алхаж байгаа ажилчин.

One World Trade Center-ийн 100 дахь давхрын баганыг суурилуулахыг хүлээн, өөр хоорондоо ярилцаж байгаа ажилчид. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн барилга дээр ажиллаж байгаа ажилчин.

One World Trade Center-ийн барилгын хараахан дуусаагүй давхраас доош харж байгаа ажилчин. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн барилгын хараахан дуусаагүй давхарт завсарлага аван сууж байгаа ажилчин. (LUCAS JACKSON / REUTERS)

Ажлын үеэр түр амсхийж байгаа ажилчин. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн барилгын ажилчид завсарлага аван амарч байна. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 100 дахь давхарт төмөр хөндлөвчүүдийг бэхэлж байгаа ажилчид. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 90 дэх давхраас 9-р сарын 11-ний Үндэсний дурсгал болон музей харагдаж байна. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 90 дэх давхраас 9-р сарын 11-ний Үндэсний дурсгалт газрыг зорин ирэгсэд харагдаж байна. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 90 дэх давхраас Доод Манхэттэн болон Empire State Building-гийн харагдаж буй байдал. (LUCAS JACKSON / REUTERS)

One World Trade Center-ийн 90 дэх давхраас Бруклин болон Манхэттэний гүүр харагдаж байна. (LUCAS JACKSON / REUTERS)

Нью Йоркын Battery Park-аас One World Trade Center-ийн дуусаагүй барилга харагдаж байна. (ANDREW BURTON / REUTERS)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/05/12 at 17:39

    yanziin yanziin

  2. Mongolhh

    2012/05/12 at 18:20

    bnaa bn

  3. StoRm-mN

    2012/05/12 at 20:46

    goy2

  4. MoonKnight

    2012/05/12 at 21:25

    Goy zurag bna

  5. Зочин

    2012/05/13 at 09:32

    Өндөр болохыг хүсвэл http://www.TALL.mn -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ Өндөр болох боломжтой боллоо.

  6. neo_94

    2012/05/13 at 17:28

    [b]За тэгж байгаад очдог л байх даа … :-)[/b]

  7. pein127

    2012/05/13 at 17:38

    IHER TSAMHAGIIN TALAAR MARTSAN BOLOLTOI ED NAR

  8. Зочин

    2012/05/13 at 21:46

    oo balai ym ene zuragnuud chini tgd tal garaad bnshde ym tavbil oligtoihon shig tavildaa gajigiin gatsaataiin

  9. Зочин

    2012/05/14 at 20:24

    hogiin netee yanzalchaad tgech zgzr l bnashdee t1 hog ve

  10. TheLibertines

    2012/05/17 at 00:50

    like

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *