Бидний хүрээлэн буй орчинд үр ашигтай, хэрхэвч алж болохгүй 10 төрлийн шавж

1

Цог хорхой амьдралынхаа туршид 5000 илүүтэй хортон шимэгч иддэг гэсэн “National Geographic”-аас гаргасан судалгаа бий. Энэ мэтчилэн манай гараг дээр хортон шимэгч иддэг, тоос хүртээдэг гэх мэт хүмүүс бидний амьдралд сайн нөлөө үзүүлдэг олон шавж байдаг байна. Тэдгээр амьтад үнэндээ бяц гишгүүлэх бус, зэрлэг байгальд нь гаргаж тавих боломжийг хүртэх эрхтэй ажээ.

Манай сайт энэхүү нийтлэлээрээ хүмүүс бидэнд ашигтай үйлдэл хийж амьдардаг шавжнуудыг таницуулахаар бэлдлээ.

Аалз

Хурдан хөдөлдөг бас олон хөлтэй зэрэг гадаад үзэмжнээс нь болж аалзнаас айх нь хэвийн л зүйл. Гэхдээ тэд манай гарагийн эко тогтолцооны маш чухал хэсгүүдийн нэг гэнэ шүү. Аалз нь тор сүлжиж, бусад аалз хортон шавж болон халдвар тээж явдаг ялаа зэргээр хооллодог байна.

© shutterstock.com

 

Өмхий хорхой

© pixabay.com

Тэднийг гэртээ эсвэл цэцэрлэгтээ харах нь таагүй хэдий ч алахаас илүүтэйгээр гэрээсээ гаргасан нь зөв сонголт болов уу. Учир нь тэд зүгээр л хүйтэн цаг агаарт дулаан газар хайж явах бөгөөд жаран хөлт, ургамлын ширх, жоом зэргээр хооллодог байна.

 

Цөгөрцөг хорхой

© pixabay.com

Цэцэрлэг дэх хортон шимэгчдийн эсрэг хамгийн сайн туслах бол цөгөрцөг хорхой ажээ. Үүгээр ч зогсохгүй тэд ургамлуудыг гэмтэхээс хамгаалдаг бөгөөд ийм шалтгаанаар хүмүүс цөгөрцөг хорхой авч цэцэрлэгтээ тавих нь бий.

 

Цог хорхой

© unsplash.com, © shutterstock.com

Цог хорхой нь гэрт орж ирэх нь ховорхон тохиолдох ба хараа булаам хуягнаасаа болж хүний нөлөөгөөр алагдах нь бий. Тэд ургамлын ширх, хачиг зэрэг ургамлын шавжнуудаар хооллодог тул цэцэрлэгт тань маш хэрэгтэй шавж ажээ. Нэг цог хорхой өдөрт 50 орчим ургамлын ширх иддэг бөгөөд нийт амьдралынхаа турш 5000 орчим ургамлын ширх иддэг гэсэн тооцоолол гаргаж болох юм.

 

Зөгий

© unsplash.com

Зөгий бол манай гарагийн эко тогтолцоонд маш үнэтэй байр суурь эзэлдэг амьтан яахын аргагүй мөн билээ. Тэд бал цуглуулж, цэцгийн тоос хүртээж явдаг. Нэг нисэхдээ тэд 100 орчим цэцэгт тоос хүртээдэг бөгөөд өдөрт хэд хэдэн удаа энэхүү нислэгээ хийнэ. Амтат зөгийн бал хийдэг тухайг дурьдах ч илүүц биз ээ. Хэдий тэд бидний хүрээлэн буй орчинд ашигтай ч гэртээ урин дуудах нь тийм ч зөв сонголт биш болов уу.

 

 

Ногоон торон далавчит

© pixabay.com

Биеийн хэмжээ жижиг ч хүрээлэн буй орчинд маш хэрэгтэй шавж гэдэгт итгээрэй. Тэднийг мөн хүрэх үед эвгүй үнэр ялгаруулдаг учраас өмхий ялаа гэж дуудах нь ч бий. Харин хооллох үед нь тэднийг ургамлын ширхний арслан гэж дуудах нь зүйтэй мэт. Учир нь тэд 7 хоногт 200 хүртэлх ургамлын ширхээр хооллодог ажээ. Үүнээс гадна цагаан далавчит царцаа тэргүүтэй ургамлын шавж нарыг иддэг гэнэ.

 

Чихүүр хорхой

© pixabay.com

Чихүүр хорхой нь гадаад төрхийн хувьд айдас төрүүлэм харагдаж болох ч бидний хүрээлэн буй орчинд багагүй сайн нөлөөтэй ажээ. Тэдэнд хүрэхгүй л бол тэд танд ямар ч аюул занал учруулдаггүй бөгөөд үхсэн шавжаар хооллож таны цэцэрлэгийн эко тогтолцоонд үр ашгаа үзүүлж байдаг ажээ.

 

Дэлэнч

© shutterstock.com

Дэлэнч бол хамгийн жижиг ялааны төрөл зүйлийн амьтан билээ. Тэд цэцэрлэгт тань ямар нэгэн ашиг тусгүй 60 зүйлийн ургамлын ширх хорхойнуудаар хооллодог байна. Тэд цог хорхой болон чихүүр хорхой зэргээс хурдан хугацаанд ургамлын ширхнүүдээс салах боломжийг танд олгох болно. Хэрэв та өөрийн гэсэн бяцхан цэцэрлэгтэй бол дэлэнч танд хортон шавжнуудын эсрэг маш сайн туслах байх болно.

 

Хэдгэнэ

© shutterstock.com

Хэрэв та цэцэрлэгтээ улаан лооль ургуулдаг бол хэдгэнийг хэзээ ч битгий алаарай. Хэдгэнэ улаан лоолийн эвэрт өтөөр хооллох бөгөөд таны ургацыг хамгаалах болно. Тэд мөн бусад төрлийн хортон шавжны эсрэг сайн тэмцэгч байж чаддаг ажээ.

 

Урт хөлт

© pixabay.com

Тэднийг хүмүүс аалз хэмээн андуурах нь бий. Гэхдээ тэд аалзыг бодвол хоргүй бөгөөд маш олон төрлийн хортон шавжаар хооллодог тул таны цэцэрлэгт маш хэрэгтэй гэнэ шүү.

Та гэртээ эсвэл зусландаа энэхүү хортон шавжнуудаас аль нэгийг нь харж байсан уу? Гэрээсээ эдгээр шавжнуудыг алахгүйгээр гаргах ямар арга замууд байдаг бол? Хэрэв танд өөрийн гэсэн арга байдаг бол сэтгэгдэл хэсэгт бичиж, бидэнтэй хуваалцаарай.

51
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Ariunbold Monkhnaran

    Ariunbold Monkhnaran

    2020/07/24 at 19:39

    Ghdee aalz bol shavj bish aalz helberten gej shavjaas tustai torol zuil bdg

  2. Batduulal Nyamaa

    Batduulal Nyamaa

    2020/07/24 at 22:48

    hedgen za medkhu de Sain ch gesen aimar hatagdiisht

  3. Dendeek Śńípéŕ

    Dendeek Śńípéŕ

    2020/07/25 at 10:15

    すら か

  4. Г. Рамзэс

    Г. Рамзэс

    2020/07/25 at 10:34

    urt holt iig aalz l gej boddog bsiishde bish bsiimuu hha

  5. Odko Odko

    Odko Odko

    2020/07/25 at 10:38

    hahahah urt hult bish temeelzgen

  6. Munhdalai Battur

    Munhdalai Battur

    2020/07/25 at 11:46

    Anudari Galt

  7. Bilgutei Erdenesuh

    Bilgutei Erdenesuh

    2020/07/25 at 13:01

    Шоргоолж тэгэхээр алж болох юм бна тэ

  8. P

  9. Б. Ияа

    Б. Ияа

    2020/07/25 at 21:48

    соно гээд нисдэг тэрэг шиг нисдэг шавж байдаг даа шумуулыг иддэг хэрэгтэй шавж гэсийшүү…бас алтантэмээ гээд цох байдаг даа их хэрэгтэй шавж гэсийшүү хүүхдүүддээ алж болохгүй гэж сайн хэлээрэй дээ хүмүүс мин…ээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *