Хийхэд хялбар баярын ширээний амтат 7 зуушны жор

2

Зуушийг та баярын ширээнийхээ гайхалтай чимэглэл болгон бэлтгэх боломжтой. Гэвч бэлтгэх арга, зарцуулах хугацаа нь хүн бүрийг айлгадаг байх. Бид танд амттай, гайхалтай, хамгийн гол нь хийхэд маш хялбар хэд хэдэн зуушны жорыг санал болгож байна. Хэдий эдгээрийг хийхэд их хугацаа орохгүй ч үр дүнд нь олны нүдийг баясгаж таны амтлах мэдрэхүйг гижигдэх болно.

Чипстэй зууш

Богино хугацаанд бэлтгэх баярын ширээний амтат 7 зууш 1

Орц:

  • Чипс
  • 300 гр помидор
  • 100 гр бяслаг
  • 2 хумс сармис
  • Майонез
  • Ногоо / чидун / хар чидун

Бэлтгэх арга:

  1. Помидор, ногоогоо жижиг хэрчээд бяслагаа жижиг үрүүл дээр үрнэ.
  2. Бүгдийг хооронд нь холиод сармис нухагчаар шахаж бяцалсан сармисаа нэмнэ.
  3. Майонез нэмээд бүгдийг сайтар холино. Бэлэн болсон зуушаа чипсэн дээрээ тавина. Энэхүү зуушийг ширээн дээр тавихын өмнөхөн бэлтгэвэл тохиромжтой, учир нь чипс норж дэвтэх магадлалтай.

Сармис, бяслагтай помидор

Богино хугацаанд бэлтгэх баярын ширээний амтат 7 зууш 2

Орц:

  • 2-3 дундаж хэмжээтэй помидор
  • 2 боловсруулсан бяслаг
  • 2 хумс сармис
  • Майонез
  • Ногоо (хүссэнээрээ)

Бэлтгэх арга:

  1. Бяслагаа жижиг үрүүл дээр үрнэ. Дээрээс нь шахаж бяцалсан сармис нэмнэ.
  2. Майонез нэмээд бүгдийг сайтар холино.
  3. Помидороо цагираг хэлбэртэй зүсээд бэлэн болсон холимгоо тавина. Өөрийн хүслээр зуушаа ногоогоор чимэглэж болно.

Хулд загасаар шанзалсан өндөг

Богино хугацаанд бэлтгэх баярын ширээний амтат 7 зууш 3

Орц:

  • 5 өндөг
  • 150 гр хулд / форел загас
  • Майонез
  • Ногоо

Бэлтгэх арга:

  1. Чанасан өндгөө тэнцүү 2 хэсэгт хуваана. Өндөгний шарыг аваад нухаж жижиглээрэй.
  2. Ногоогоо хэрчээд өндөгний шартай холино. Дээрээс нь майонез нэмээд бүгдийг сайтар холино.
  3. Одоо бэлэн болсон холимгоо өндгөн дээрээ тавьж дуртай ногоо болон нарийхан зүссэн хулд загасаар чимэглээрэй.

Жигнэмэгэн “Өвлийн өвгөн”

Богино хугацаанд бэлтгэх баярын ширээний амтат 7 зууш 4

Орц:

  • Давстай жигнэмэг
  • Салями хиам
  • Рикотта бяслаг
  • Чидун

Бэлтгэх арга:

  1. Рикотта бяслагаа гурвалжин уутанд хийж оройг нь хайчлан жижиг нүх гаргана.
  2. Уутанд хийсэн бяслагаа шахаж сахал, малгайн чимэглэл зураарай.
  3. Гурвалжин салями нь малгай, харин нүд, сахал нь чидун жимс байх болно.

“Муужгай” хайрсан жижиг боов

Богино хугацаанд бэлтгэх баярын ширээний амтат 7 зууш 5

Орц:

  • 10-12 хайрсан жижиг боов
  • 150 гр өргөст хэмх / авокадо
  • 200 гр хулд загас
  • 2 өндөг
  • Хар/улаан түрс
  • Сонгино, лууван

Бэлтгэх арга:

  1. Хулд загас болон өндгөө жижиглэн хэрчинэ (чимэглэлд зориулж өндөгний цагаанаас бага зэрэг үлдээгээрэй).
  2. Дөрвөлжилж хэрчсэн өргөст хэмхээ өндөг болон хулд загастай холино.
  3. Бэлэн болсон холимгоо хайрсан жижиг боовондоо хийгээд дээрээс нь түрсээ тавина. Хар, улаан аль ч түрсийг тавьж болно.
  4. Сахал, хамар, нүдийг лууван, өндөгний цагаан, ногоон сонгино ашиглан хийж болно.

Хушгатай баклажан

Богино хугацаанд бэлтгэх баярын ширээний амтат 7 зууш 6

Орц:

  • 2 хаш
  • 2 хумс сармис
  • 200 гр хушга
  • Ургамлын тос
  • Майонез
  • Давс

Бэлтгэх арга:

  1. Баклажаныг цагираг хэлбэрээр зүсээд, давслаад хагас цаг амраана.
  2. Энэ хооронд самраа жижиглээд майонезтэй холино.
  3. Дээрээс нь жижиглэсэн сармис нэмээд сайтар холиорой.
  4. Баклажанаа хүйтэн усаар угаагаад бага зэрэг хатаагаад хоёр талаас нь шарна.
  5. Шарсан баклажанаа цаасан алчуур дээр тавиад илүүдэл тосыг шингээж авна. Үүний дараа баклажан дээрээ самран хольцоо тавина. Зуушаа хөргөгчинд 1 цаг хөргөхийг зөвлөе.

Утсан махан рулет

Богино хугацаанд бэлтгэх баярын ширээний амтат 7 зууш 7

Орц:

  • Шарсан талх
  • 300 гр утсан мах
  • 200 гр бяслаг
  • 3 чанасан өндөг
  • 3 хумс сармис
  • Майонез
  • Ногоо

Бэлтгэх арга:

  1. Чанасан өндөгний шарыг цагаанаас ялгаж тавина. Өндөгний цагааныг том үрүүл дээр үрнэ. Өндөгний шарыг өөр саванд жижиг үрүүл дээр үрнэ.
  2. Үрсэн бяслаг, өндөгний цагаан, ногоо, сармисыг нийлүүлнэ. Майонез нэмээд сайтар холиорой.
  3. Зүсэм утсан махны ирмэг дээр 1 амттаны эсвэл хоолны халбага холимог авч тавиад дээр нь үрсэн өндөгний шарыг цацаад махаа орооно.
  4. Рулетийг тавган дээр дэлгэсэн салатны навчин дээр тавиарай. Мөн нэг нэг ширхэгээр нь шарсан талхан дээр тавьж өгч болно.

 

28
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Оюун

    2016/09/21 at 21:31

    Яахуудээ нэгэл гоё биш юм .Тэгдээл бас гоё юм. Яөрөн хэдэн зууш байдаг юм надад зууш н тоо маш их л хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *