Хүүхдээ илүү сайн мэдэх боломж. Таны хүүхдийн хорвоод мэндэлсэн сар түүний талаар олон зүйлийг хэлж өгч чадна

4

Одон орон судлаачид хүүхэд хэдэн сард төрснөөс шалтгаалан тэдний зан чанар ямар байх нь тодорхойлогддог гэж үздэг байна. Одон орон судлаачдын хэлж буйгаар, 1-12 сард төрсөн хүүхэд бүр хоорондоо харилцан адилгүй, өвөрмөц шинж чанартай байдаг гэнэ.

Хүүхдээ илүү сайн мэдэж, түүнийг ойлгоход туслах мэдэээлэл

1-р сар

1-р сард төрсөн олон хүүхэд наснаасаа бага зэрэг хөгшин харагддаг. Тэд үүнийг төдийлөн тоодоггүй. Та тэднийг гэрийн даалгавраа хийж байхад нь саад хийсний хэрэггүй.

1-р сард төрсөн хүүхэд амбицлаг бас хөдөлмөрч, үүний зэрэгцээ маш эмзэг мэдрэмтгий учир тэд аливаа зүйлийг зүрхэндээ ойр хүлээж авдаг.

Evgeny Atamanenko / Shutterstock.com

 

2-р сар

2-р сард төрсөн хүүхдүүд өөрийнхөөрөө байх дуртайгаас гадна олны дундаас цойлж гарч ирэх сонирхолтой. Жам ёсоор тэд юмыг хурдан сурдаг ба мэдээллийг хүлээж авах, боловсруулах чадвар нь сайн.

Балчир наснаасаа авахуулаад 2-р сард төрсөн хүүхэд биеэ дааж эхэлдэг ба түүний эрх чөлөөг хязгаарласан хүмүүст туйлын дургүй байдаг.

 

3-р сар

Энэ сард төрсөн хүүхдүүд сэтгэл хөдлөлөө ил гаргахдаа удаан боловч гайхалтай зөн совинтой. Тэд маш их сэтгэл хөдлөлтэй, түүнчлэн мангас болон чанга дуу чимээнээс айдаг.

Стресстэй нүүр тулгарах үедээ 3-р сард төрсөн хүүхэд цочролд ордог учир, эцэг эх нь түүний оюун санааны эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй.

 

4-р сар

Эдгээр хүүхдүүд бол идэвхтэй, эрч хүчтэй бас эрсдэлтэй алхам хийх гээд байдаг тул эцэг эх нь тэдэнд тавих анхаарал халамжаа сулруулж болохгүй. Өсвөр насандаа тэд бусдад хянагдахад улам бүр хэцүү болдог ба энэ нь тэдний туршилт хийж үзэх хүсэл сонирхолтой нь холбоотой байдаг.

Хэдий тийм боловч, та 4-р сард төрсөн хүүхдийн хажууд хэзээ ч уйдахгүй.

Olena Yakobchuk / Shutterstock.com

 

5-р сар

5-р сард төрсөн хүүхдүүд нөхөрсөг, туршлагатай, тууштай байдаг. Тэд хувцас болон амттанд туйлын дуртай.

Эдгээр хүүхдүүд заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурладаг боловч, тэр дорхноо амархан тайвширдаг байна.

 

6-р сар

6-р сард төрсөн хүүхдүүд дэндүү сониуч байдаг. Тэд үзэл бодлоо илэрхийлэх болон юм бичихдээ аль алинд нь үнэхээр сайн.

Бага балчир насандаа тэд дижилтал төхөөрөмжтэй хэрхэн харьцаж сурахад суралцдаг. Мөн 6-р сард төрсөн хүүхдүүд жүжиглэх авьяастай.

VGstockstudio / Shutterstock.com

 

7-р сар

7-р сард төрсөн хүүхдүүд ихэнхдээ бусад хүмүүсийн мэдрэмж болон сэтгэл санааг сонсохдоо, маш ихээр өрөвддөг. Түүнчлэн тэд бусдаас асар их анхаарал халамж хүсдэг.

Эцэг эх нь үргэлж тэднийг тэвэрч байх ёстой. Мөн эдгээр хүүхдүүд гэр орны ажилд туслах дургүй.

 

8-р сар

Энэ сард төрсөн хүүхдүүд шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй ба анхаарлын төвд байх дуртай. Тэд өөрийг нь хүндэтгэсэн хүнийг буцаагаад хүндэтгэх хэрэгтэй гэж боддог.

Эцэг эхдээ итгэхэд хэзээд бэлэн байдаг боловч, хариуд нь тэднээс асар их хайр халамж хүсдэг байна.

GLRL / Shutterstock.com

 

9-р сар

Эдгээр хүүхдүүд ухаан орсон эхний өдрөөсөө эхлэн төгс төгөлдөр байхыг хүсэж эхэлдэг. Тэд зорилгодоо хүрэхээр улайрах үедээ, аймшигтай зөрүүд болцгоодог. Харин тэд бусдад туслах үедээ хэнээс ч илүү аз жаргалтай болж хувирдаг байна.

9-р сард төрсөн хүүхдүүд ахмад настан болон гудамжны амьтдад туслахдаа дуртай байдаг.

 

10-р сар

Тэд бол зоосны хоёр тал л гэсэн үг. Энэ сард төрөгсөд өөрийн биеэр шийдвэр гаргахдаа сайн биш. Тэд бол тааварлашгүй хүүхдүүд боловч, сөрөг мэдрэмжийг тэр даруйд нь өөрөөсөө холдуулж чаддаг.

Заримдаа тэд бага зэрэг худал ярьдаг боловч, энэ нь хэзээ ч аюул тарьдаггүй.

Refat / Shutterstock.com

 

11-р сар

11-р сард төрсөн сониуч хүүхдүүд сонирхолдоо хөтлөгдвөл, тэднийг зогсоож чадах зүйл бараг үгүй. Тэд оньсого таавар болон асуудлыг шийдвэрлэх тоглоом тоглох дуртай.

Энэ сард төрсөн хүүхдүүд маш их сэтгэл хөдлөлтэй ба өсвөр насандаа эрсдэлтэй олон зүйлийг хийж үздэг учир, эцэг эх нь энэ үед анхаарлаа сулруулж болохгүй.

 

12-р сар

12-р сард төрсөн хүүхдүүд үлгэрийн ертөнцөд амьдрах дуртай. Тэд сурах болон сайн найзуудтай болохдоо таатай байдаг. Хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй тул бусад хүмүүсийг өөртөө татаж чаддаг.

Jack Frog / Shutterstock.com

Та дээрх тайлбаруудтай санал нийлэх үү? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

41
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Isha Isha

    Isha Isha

    2019/11/20 at 20:56

    Б. Ононгуа

  2. Bayarsaihan Munhkchimeg

    Bayarsaihan Munhkchimeg

    2019/11/21 at 15:52

    vnexeer vnen todorxoiljee

  3. Soko Solongo

    Soko Solongo

    2019/11/21 at 16:00

    Yag onoson bna shv

  4. Naraa Naraa

    Naraa Naraa

    2019/11/21 at 16:48

    Ynen yumaa taarch bna shuu

  5. Oyuntsetseg Munxtsetseg

    Oyuntsetseg Munxtsetseg

    2019/11/21 at 20:12

    үнэн шүү бүр яг

  6. Б. Өсөх Эрдэнэ

    Б. Өсөх Эрдэнэ

    2019/11/21 at 20:59

    Ж. Нандиа

  7. С. Баярсүрэн

    С. Баярсүрэн

    2019/11/22 at 00:44

    Diamond Jak

  8. Vnen ymaa

  9. Enkhtuya Enkhtaiwan

    Enkhtuya Enkhtaiwan

    2019/11/22 at 10:42

    Unen bn

  10. Г. Азжаргал

    Г. Азжаргал

    2019/11/22 at 14:11

    Яг шүү

  11. Muujuu Myangan

    Muujuu Myangan

    2019/11/22 at 16:59

    Ккк хүүхдийнхээ тухай зурхайгаас олж мэдэх гэжүүдээ.

  12. Б. Тэмүүлэн

    Б. Тэмүүлэн

    2019/11/22 at 17:00

    ёстой худлаа

  13. Anukk Enkh

    Anukk Enkh

    2019/11/22 at 18:27

    Sansaraa Sansaraa

  14. Хандаа

    Хандаа

    2019/11/22 at 21:36

    Myagmarsuren Sarantsatsral сонирхолтой юм бн

  15. Tsengel Tseegii

    Tsengel Tseegii

    2019/11/23 at 03:14

    Badrakh Badrakh Otgonbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *