Цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоолны дэглэмдээ нэн яаралтай оруулбал зохих 5 хүнс

1

Эмийн эмчилгээ – цусны даралт бууруулах цорын ганц арга гэдгийг бид мэднэ. Гэхдээ урьдчилан сэргийлэх нь эмчилгээ эхлүүлэхээс хавьгүй илүү үр дүнтэй гэдгийг мартаж болохгүй. Цусны даралт ихсэх өвчний үед жирийн хоол хүнс танд тус болно. Эдгээр хоол хүнсийг аль болох эрт хэрэглэж эхлээрэй.

Цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх 5 хүнс

Хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулах бүтээгдэхүүнүүд.

1. Зөгийн бал

Энэ амттан судас тэлэх үйлчилгээ үзүүлдэг. Хүссэн үр дүнг авахын тулд та өлөн ходоод дээрээ хоёр цайны халбага зөгийн балыг бүлээн усаар даруулж уухад л хангалттай.

 

2. Тарвасны үр

Энэ хүнсний бүтээгдэхүүнд судас тэлэх үйлчилгээтэй кукурбоцитрин гэх бодис агуулагддаг. Цусны өндөр даралтаас урьдчилан сэргийлэх үүднээс та өдөрт хоёр удаа нэг цайны халбага үр идэж байгаарай.

 

3. Нимбэг

Цитрусын шүүс судасны уян хатан чанарыг хангадаг. Тийм учраас эмч нар архаг өндөр даралттай хүмүүсийг нимбэг түлхүү хэрэглэхийг зөвлөдөг байна.

 

4. Гадил

Гадил өөрт агуулагдах их хэмжээний кали, магни, кальци, Д амин дэм болон фолийн хүчлийн ачаар цусны даралтыг тогтворжуулах үйлчилгээ үзүүлнэ.

 

5. Цоохор майлз

Энэ ногооны бүх л хэсэг цусны өндөр даралттай хүмүүст тустай. Цоохор майлз зүрхний булчинг суллахын зэрэгцээ бие махбодийн цусан хангамжийг идэвхжүүлдэг байна. Үүний зэрэгцээ уг ногоонд биологийн идэвхтэй олон бодис агуулагдана: амино хүчлүүд, эфирийн тос, амин дэм болон микро элементүүд.

Анхаар: дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь зөвхөн урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ.

6
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Khashbat Khashaa

    Khashbat Khashaa

    2019/11/21 at 17:55

    Даралт буураад бгаа хүн яах вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *