Эрдэмтэд орчин үеийн залуусын толгойн арын хэсэгт хэвийн бус яс ургаж байгааг олж илрүүлжээ! Гар утасны хэт их хэрэглээ болон өөр бусад хүчин зүйлс үүнд нөлөөлж байна

3

Австралийн “Sunshine Coast” Их сургууль дээр хийсэн судалгаагаар 18-30 насны насанд хүрсэн залуусын гавлын арын хэсэгт хэвийн бус яс ургаж байгааг олж илрүүлсэн байна. Үүний учир шалтгааныг “механик ачаалал” гэж үзэж байгаа бөгөөд өмнө нь энэ яс зөвхөн өндөр настай насанд хүрэгчдэд ажиглагдаж байснаас биш, 40 хүртэлх насны залуусын хувьд анх удаагаа илэрч байгаа нь энэ аж.

Судалгаагаар урьд өмнө ажиглагдаж байгаагүй зарим нэг зүйлийг олж илрүүлсэн бөгөөд бид та бүхэнтэйгээ энэ талаар хуваалцахаар шийдсэн юм.

Хэвийн бус ясны ургалт эсвэл ясны шөрмөс, өндөр настай хүмүүст илэрч байсан боловч, David Shahar болон Mark G. L. Sayers нарын судалгаагаар гайхшралд оруулахуйц үр дүн гарсан байна. 18-86 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн 1200 хүний мэдээллийг цуглуулсны дараагаар, зарим нэг учир шалтгааны улмаас эксостоз буюу ясны шөрмөс орчин үеийн залууст илэрчээ. Энэ тоо цаашид ч нэмэх хандлагатай байгаа гэнэ.

© David Shahar & Mark G. L. Sayers / nature

Хамгийн сонирхолтой нь эдгээр ясны шөрмөсүүд гавлын арын хэсэгт ургадаг бөгөөд яг эвэр шиг харагддаг байна. Мэдээллийн хэд хэдэн эх сурвалжууд гар утас болон бусад төхөөрөмжийг олон цагаар хэрэглэснээс болж залуу хүмүүсийн гавлын арын хэсэгт “эвэр” ургаж байгаа гэж мэдээлжээ. Хэдийгээр энэ нь яг эвэр шиг харагдаж байгаа ч үнэндээ эвэр биш юм. Түүнчлэн шууд гар утсыг үүнд буруутгах аргагүй.

© BodyParts3D / wikimedia

Гэхдээ ясны ургалт өмнө нь зөвхөн өндөр настай хүмүүст ажиглагддаг байсан бол, одоо залуу хүмүүст ажиглагдах болсон. Зарим нэг зүйл өөрчлөгдөж байна, энэ өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс бий. Судалгаанаас харахад “механик ачаалал” гэх зүйл ясны шөрмөс ургахад нөлөөлж байгаа бөгөөд үүнд магадгүй олон цагаар технологитой харьцаж байгаа нь хамаатай байж болох юм. Гэсэн хэдий ч энэ бол зөвхөн судалгааг хийсэн эрдэмтдийн дэвшүүлж буй санаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ эвэр шиг хэлбэртэй ясны шөрмөс 18-29 насны хүмүүсийн 40%-д илэрсэн нь шоконд оруулахуйц үр дүн юм. Биеийн байрлал буруу байхад хүргэж буй бас нэг өөр хүчин зүйл бий. Энэ бол хэдийнээ хүмүүсийн мэдэх болсон гавлын ясны хэлбэр бүтцэд нөлөөлж буй биеийн буруу байрлал билээ. Магадгүй зарим залуусын хувьд хүзүү болон нуруу маш их үрэвссэн бөгөөд энэ нь шинэ яс ургахад хүргэж байж ч болох талтай аж.

© David Shahar & Mark G. L. Sayers / nature

Биеийн буруу байрлалд нөлөөлж буй гол хүчин зүйл бол хөгшрөлт бөгөөд тийм ч учраас ясны шөрмөс ихэвчлэн өндөр настай хүмүүст илэрдэг байв. Гэхдээ үүнд бусад хүчин зүйлс болох ширээтэй харьцах ажил, өндөр өсгийт, технологи, хүнд ачаа зөөх, бас шим тэжээлийн дутагдал зэргийг дурдах хэрэгтэй. Хэрэв та анзаарах юм бол эдгээр хүчин зүйлс аль хэдийнээ орчин цагийн залуу хүмүүсийн амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон.

Мэдээж бид ширээтэй харьцах ажлаа больж чадахгүй эсвэл техник хэрэглэхээ зогсоох боломжгүй, гэхдээ бидний өдөр тутмын хийж буй үйлдэл биед төсөөлөх аргагүй олон байдлаар нөлөөлж байгаа гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Ажил дээрээ байх үедээ цайны цагаараа сунгалтын дасгал хийх, гар утас хэрэглэхдээ дундуур нь түр завсарлах гэх мэт. Судалгаагаар ясны шөрмөс одоогоор хор хөнөөлтэй болох нь тогтоогдоогүй байгаа боловч, ирээдүйд аюул учруулж болох эсэхийг таамаглаж мэдэх аргагүй юм. Аюулаас урьдчилан сэргийлэх нь хожим харамсаж суухаас илүү дээр гэдгийг санаарай.

© Depositphotos.com © Depositphotos.com

Танд энэ өөрчлөлт санаа зовох ёстой асуудал гэж бодогдож байна уу? Ясны шөрмөс ургахад хүргэж буй хүчин зүйлсийн талаар та юу гэж бодож байна? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

13
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Н. Баяр

  2. Эвол Т.

    Эвол Т.

    2019/11/23 at 21:51

    nadaa bgash

  3. Ганаа

    Ганаа 'Ч

    2019/11/24 at 00:53

    Nadad bdg shas

  4. Soyoloo Byambaa

    Soyoloo Byambaa

    2019/11/24 at 11:57

    Speed Opos

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *