Турьхан бүсгүй хүйсээ солиулаад булчин шөрмөс нь зангирсан айхтар залуу болж хувирчээ. Түүний өөрчлөлтийг дараах зургуудаас үзэж сонирхоно уу

1

Хэдхэн жилийн өмнө Калифорнийн Мэтт Миллер даруухан, ичимхий охин байсан гэдэг. Харин өнөөдөр булчинлаг биетэй фитнес дасгалжуулагч залуу болжээ хэмээн Daily Mail-д бичсэн байна.

mattmiller_fitness / Instagram

Мэтт эмэгтэй хүний бие махбодод төрсөн, гэхдээ багадаа өөр хүний биед байгаа юм шиг л мэдэрдэг байсан гэнэ. Тиймээс ах нартайгаа адилхан байхыг ихэд хүсдэг охин байсан гэдэг.

Гадаад төрх, дотоод ертөнцийн зөрчилдөөнөөсөө болоод Миллер мөнхийн депресс буюу сэтгэл гутралтай явдаг байсан бөгөөд заримдаа өөрийгөө гэмтээж xорлох тохиолдол ч гарч байв. Трансжендэр хүмүүсийн хувьд багаасаа өөр хүний биед байгаа мэт таагүй мэдрэмжтэй явдаг аж.

mattmiller_fitness / Instagram

Миллер өөрийгөө ойлгож, олж авахын тулд трансжендэр хүмүүстэй сошиал сүлжээгээр харилцаж эхэлснээс хойш амьдрал нь зөв голдиролдоо орж эхэлсэн гэхэд болно. Мэттийн түүхийг сонссоны дараагаар энэ тохиолдолд хүйсээ солиулах нь хамгийн тохиромжтой шийдвэр гэж түүнтэй адилхан зовлон амссан хүмүүс зөвлөж, санаа бодлоо хуваалцжээ.

Миллер таван сарын турш сэтгэл зүйчийн зөвлөгөө авсны эцэст дааврын эмчилгээ хийлгэж эхлэх шийдвэр гаргасан байна. Гадаад төрхөө өөрчлөхийн тулд спорт зааланд бэлтгэл хийхээр болов.

mattmiller_fitness / Instagram

Мэтт үндсэндээ нуруу, гар, гуяны булчин дээр илүү анхаарал чиглүүлж ажилласан, өөрийгөө яг л булчинлаг залуу болгохын тулд ажиллаж эхэлсэн юм. Спорт зааланд долоо хоногтоо зургаан өдөр цаг, цаг гаран хичээллэнэ.

“Тэр үед толгойд минь маш их бодол эргэлддэг байлаа, бэлтгэлийн заал миний нуугдах цорын ганц газар гэж хэлж болохоор санагдана. Би бодибилдингээр хичээллэдэг блоггеруудыг дагах дуртай, тэдний хоолны дэглэм, бэлтгэлийн төлөвлөгөөг ягштал биелүүлсэн. Дараа нь өөрийнхөө дэглэмтэй болсон доо. Надад миний шинэ хобби таалагдаж эхэлсэн бөгөөд биед гарах өөрчлөлтдөө их баярлах болсон” гэж Мэтт дурсан ярьж байна.

mattmiller_fitness / Instagram

Миллер өнөөдөр булчинлаг залуу болжээ, фитнес дасгалжуулагчийн хувиар шинэ үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөн завгүй алхана. Тэрээр трансжендэр үйлчлүүлэгчидтэй түлхүү ажилладаг, яагаад гэвэл тэдний биеийн болон сэтгэл зүйн онцлогийг тэр л сайн ойлгож чадах хүн шүү дээ.

98
ГайхмаарГайхмаар
29
ТэнэглэлТэнэглэл
23
Ха ХаХа Ха
18
БурууБуруу
17
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bruhhh

    2021/05/12 at 19:03

    Boomeruud uhese 😙🖕

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *