Зурхайн ордуудыг газар, агаар, ус ба гал гэсэн 4 хэсэгт хуваадаг: таны зурхайн орд алинд нь хамааралтай болон энэ жилийн ерөнхий зурлагаа мэдэж аваарай

3

2020 он зурхайн ордуудад олон өөрчлөлтийг авчрах боловч эдгээр нь ямар элементэд харъяалагддаг болохоос ихээхэн шалтгаална. Агаар эсвэл галын элементэд харъяалагдаж болох ч, таны амьдралын зам хэзээ ч бодож, санаснаар болохгүй.

Зурхай таны амьдралын талаар олон зүйлийг хэлж чадна, харин элемент бол ерөнхий мэдээллийг хүргэнэ. Түүнчлэн таны элемент хэзээ төрснөөс шалтгаалан дараах 4 хэсгээс бүрддэг: гал, ус, агаар болон дэлхий. Хэрэв та өөрийн элементийг мэддэггүй бол энэхүү мэдээг сайн уншаарай!

Агаарын элемент (Ихэр, Жинлүүр, Хумх)

Агаарын элементэд харъяалагддаг хүмүүс бол байгалиасаа энх тайвныг сахиулагчид гэж ойлгож болно. Тэд бусадтай харилцах дуртайгаас гадна хэн нэгний хүлээлтэд хүрч чадахгүй болохоор амархан сэтгэл нь гонсойдог.

2020 он энэ элементийн хүмүүсийн дотор нуугдаж буй араатанг сэрээх болно. Таны ааш зан хөдөлж, магадгүй догшин ширүүн болохыг үгүйсгэхгүй. Энэ хугацаанд аль болох тайван байж, санааг чинь зовоож буй асуудлыг хойш тавилгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй. Энэ жилийн турш та өөрийнхөө талаар олон шинэ зүйлийг мэдэж авах бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ хэрхэн өөрийн болгож авах арга замыг олж чадна. Үйл явц таны бодож байсан шиг амархан байхгүй байж болох ч эрт оройгүй та санасандаа хүрнэ.

Галын элемент (Арслан, Хонь, Нум)

Хаалтан доторх ордууд энэ элементэд харъяалагддаг! Тэд бол догшин бас юу хүсэж байгаагаа хэнээс ч илүү сайн мэддэг.

Эдгээр ордуудын хувьд 2020 он үнэхээр сэтгэл хөдөлгөм жил байх болно. Олон адал явдалтай учирч, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөнө. Их зүйлийг хийж бүтээх тусам илүү туршлагатай болохоос гадна аливаа зүйлийн тэнцвэрийг хангахад суралцана. Энэ жил бүтээлч байх хэрэгтэй! Өөртөө бүтээлчээр сэтгэх боломжийг олгож, бодол санаагаа бүү хязгаарла! Ингэснээр таны амьдралд тав тух болон бусад хэрэгтэй зүйлсийг авчирна. Уламжлалт зарчмыг дагалгүйгээр амжилтад хүрч болдог гэдгийг санаарай.

Газрын элемент (Үхэр, Охин, Матар)

Газрын элементэд багтах хүмүүс яах аргагүй асуудалд ул суурьтай ханддаг, мөн үргэлж бодолд автдаг. Өөрөөр хэлбэл танд ямар нэгэн стресстэй санагдах асуудал гарах үед дээрх ордод төрсөн хүмүүс хэрэг болно.

2020 он таныг илүү олон хүнтэй харилцаа холбоо тогтоож, ойр дотнын хүмүүсээ халамжлах ёстойг сануулна. Та хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчлах бөгөөд зарим нэг ялалтанд хүрнэ. Хүмүүс таны тэвчээрийг барж, сэтгэл санааг чинь унагах гэж үзэх боловч хүлээцтэй, тайван зангийнхаа хүчээр асуудлыг даван туулж чадна.

Энэ жил аль болох гэр амьтай байхыг хичээгээрэй. Бусдын төлөө гэсэн сэтгэлийг чинь үнэлж байна, гэхдээ та өөрийгөө хэзээ ч орхиж болохгүй.

Усны элемент (Мэлхий, Хилэнц, Загас)

Газрын элементэд харъяалагддаг хүмүүс байгалиасаа энхийг сахиулагчид юм бол, усны элементэд харъяалагддаг хүмүүс зөн совин нь өндөр хөгжсөн байдаг. Эдгээр ордуудад төрөгсөд бусад элементэд харъяалагддаг хүмүүсээс илүү хүчтэй мэдрэхийн сацуу маш эмзэг гэж хэлэхэд болно. Гэсэн хэдий ч тэд байгалиас заяасан энергийн хүчээр сэтгэл хөдлөлөө хянах бүрэн чадвартай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

2020 он таныг энэ хүртэлх хугацаанд хийсэн зүйлсийн чинь үр дагавартай нүүр тулгарахад хүргэнэ. Ажил болон санхүүгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулаарай. Энэ жил танд цөөнгүй хүндрэлтэй асуудлууд учирч болох ч гэлээ, эцэст нь таны шаргуу зангийн хүчээр бүх зүйл сайхан болно.

Жилийн турш олон хүнтэй харилцаа холбоо тогтоох боловч, төгсгөлд нь цөөн хэдэн хүн таны хүрээлэлд орж чадна. Хэрэгтэй, хэрэггүй асуудлаас болж өөрийгөө зовоох хэрэггүй, яагаад гэвэл ямар ч асуудал гарсан бай, та арга зам олохдоо л олно. Хэзээ ч бүү бууж өг!

28
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Delgermaa Daribadam

    Delgermaa Daribadam

    2019/03/09 at 21:58

    Maralaa Ganaa

  2. Bayar Bayar

    Bayar Bayar

    2019/03/09 at 22:21

  3. Дорж Лувсангүнсэн

    Дорж Лувсангүнсэн

    2019/03/10 at 09:34

  4. Tungaa Avipmed

    Tungaa Avipmed

    2019/03/10 at 15:10

    баяраллаа байнга уншиж мэдээлэлээ авдаг шүү амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *