Амьтан хамгаалагч нар нэгэн хачирхалтай нохой олжээ. Энэ бяцхан гөлгийг Нарвал гэнэ, түүний сүүл нь духан дээрээ ургажээ

3

Ганц эвэрт гэж үнэхээр байдаг аж. Ямартай ч нэг бол бий. Тэр нь гэхдээ нохой шүү. “Нарвал” хочтой өхөөрдөм жаахан гөлөг. 10 дугаар сарын 9-нд АНУ-ын Миссури мужийн Mac the Pitbull гэх амьтан хамгаалах байгууллага өөрийн фейсбүүк хуудаснаа нэгэн сонирхолтой пост нийтэлжээ – духан дээрээ сүүлтэй гөлөг. Гөлөг бусад тэнэмэл нохойнуудтай цуг дэмий тэнэж явсан байна. Аз болж сайн хүмүүсийн гарт очжээ.

Амьтан хамгаалагч нар духан дээрээ сүүлтэй гөлөг олжээ

 

Гөлгийг “Нарвал” гэж нэрлэхээр болов

 

Малын эмчид үзүүлэхэд духан дээрх сүүл нь гөлгөнд ямар нэгэн хор хөнөөлгүй, түүнд өчүүхэн ч саад болохгүй байгааг тогтоосон байна

 

Сүүлийг нь авах шаардлага байхгүй

Гудамжны золбин нохойнд илрэх цагаан хорхойг эс тооцвол гөлөг эрүүл саруул. Цагаан хорхойг эмээр ямар нэгэн хүндрэлгүйгээр эмчилж болох зүйл. Духан дээрх сүүл нь ямар нэгэн эд эрхтэнтэй холбоогүй тул ямар ч үүрэг гүйцэтгэж бусад эрхтэнд саад болохгүй. Постын дор бичсэн олон сэтгэгдэл дунд “нохойг буруу эвлүүлсэн бололтой” гэж хошигножээ.

 

Гөлгийг одоохондоо үрчилж авч болохгүй

 

Амьтан хамгаалагч нар түүнийг томрохыг хүлээж байгаа ажээ. Сүүл нь түүний цаашдын эрүүл мэндэд асуудал үүсгэх эсэх нь тодорхой болтол хүлээхээр шийдсэн байна.

 

Гөлөг үнэхээр хөдөлгөөнтэй нэгэн – түүний тоглож байгааг хар л даа

Guess what Magical Unicorn Narwhal Puppy has a vet appointment for xrays today? Well since we only know of one magical unicorn narwhal puppy we maybe gave too much for this to be a tricky question… BOL!!! We think he appreciates not being outside in this terrible freezing snow mess. Love,MacKeeperOfUnicorns

Posted by Mac the pitbull on Tuesday, November 12, 2019

 

Нарвал өөрийгөө онцгой гөлөг гэдгээ мэдэхгүй яваа, тэр интернетийг ёстой л нэг шуугиулж байна

Just another video of our narwhal the magical fuzzy unicorn puppy because we think he is amazing. (We are not accepting applications for him right now until we are very certain his unicorn horn is not going to have a growth spurt and become an issue) (no it does not wag) (yes he is keeping it) (yes he is amazingly awesome!!) Love,MacKeeperOfTheUnicorns

Posted by Mac the pitbull on Wednesday, November 13, 2019

 

Байгаль дэлхий ийнхүү биднийг гайхшруулж хэзээ ч дуусахгүй гэдгээ дахин харууллаа

Нарвалын бүх зүйл сайхан болно гэж найдаж байна, том болсон хойно нь түүний “ганц эвэр” нь бүү саад болоосой. Тун удахгүй хайрлах гэр бүлтэйгээ учрах биз ээ, интернетийн од минь!

47
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. ymr huurhun egduutei ymbe???

  2. Mayara Rodrigues

    Mayara Rodrigues

    2019/11/23 at 09:23

    Tghr hamraaraa biy zasch bogsooroo hunderdeg bhnuu??jk shuu guys?

  3. Наран Тэргэл

    Наран Тэргэл

    2019/11/23 at 12:20

    enenees iluu zuil boloogui bol yahaw gehdee egduutei haragdaj bn

  4. 미가

    미가

    2019/11/23 at 16:16

    It’s Impossible?????

  5. Luxver Hexe

    Luxver Hexe

    2019/11/23 at 17:02

    odoo tgd yhiin erhleed togloh gd irheeree duhan dr n neg ym godognood gsh hha jk2

  6. Enhtur Kannam

    Enhtur Kannam

    2019/11/23 at 23:46

    Duhan deeree boovtoi gj l sonsoj baisnaas suultei gj sonsoj yvsangui hja

  7. Цангилаг Минжмаа

    Цангилаг Минжмаа

    2019/11/23 at 23:50

  8. Oogii Oogii

    Oogii Oogii

    2019/11/24 at 00:34

    Хөөрхөн юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *