Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон

0

Уулын мухарт ямар ч шинэ содон мэдээ мэдээлэлгүй амьдардаггүй л бол сонин уншиж, интернэтэд холбогдох эсвэл зурагт үзэхдээ дэлхийн хаа нэгтээх улс орнуудад дайны аюул нөмөрч, хүн ард нь айдас хүйдэс дунд амьдарч байгааг олж мэдэх боломжтой. Шашин, улс төр, нийгмийн байдал гээд янз бүрийн хүчин зүйлсээс үүдэлтэй дайнуудын улмаас өлсгөлөн, сүйрэл, гарз хохирол амсан амьдарч байгаа сая сая хүмүүс бий. Дайн байлдааныг дагалдан үймээн самуун дэгддэг нь ёс юм хойно тэдгээр хүмүүс барьцаалагдах, хүчирхийлэгдэх, тамлагдан зовохоос айсандаа гэрийнхээ хажуугийн хүнсний дэлгүүр ч орж чадахгүй амьдарч байна. Улс орнуудын энэхүү хүнд нөхцөл байдлаар нь үнэлсэн дэлхийн хамгийн аюултай гэсэн тодотгол бүхий 10 улс орныг энд танилцуулжээ.

10. Кени

Кени улс нь Исламын хэт туйлшрагч Аль-Шабаб бүлэгт тонуулж буй Сомали улстай хиллэдэг. Газар нутгийн хөрш байдалтай холбоотойгоор 2013 онд Сомалийн алан хядагчид Кенийн өндөр зэрэглэлийн худалдааны төвд 70 хүний амь насанд хүрснээс хойш тус орны аялал жуулчлалын тоо тасралтгүй буурч байгаа. Сомалийн хилийн дагууд бөмбөгдөлт, тэсрэх бөмбөгийн халдлага болдгоос олон арван оршин суугчид амь насаа алддаг. Сомали дахь Кенийн явган цэргийн оролцоонд хилэгнэсэн Аль-Шабаб бүлэг тус улсыг цэргээ татах хүртэл Кенийн сүм хийд, шөнийн клубууд, автобусны зогсоолуудад халдлага үйлдсээр байх болно гэдгээ хэлж байгаа аж.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 1

9. Египет

Улс төрийн маш тогтворгүй нөхцөлтэй энэ улс орныг хэдэн арван жилийн турш цэргийн дарангуйлагч Hosni Mubarak удирдаж байгаа ба 2011 онд Египетийн ард түмэн босож, 18 сарын турш үргэлжилсэн тэмцлийн дүнд түүнийг албан тушаалаас нь хөөн зайлуулсан. Улс орны цаашдын амар тайван байдлын тогтоохоор ардчилсан хэлбэрээр ерөнхийлөгч сонгосон ч өнөө хэр нь аялж зугаалахад төдийгүй амьдрахад ч хүнд газрын нэг байсаар байна.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 2

8. Пакистан

Осама бин Ладеныг хэдэн жилээр орогнуулсны дараа энэ улсад хүчирхийлэл болон шашны хэт туйлшрал ноцтой хэмжээнд хүрсэн. Энэ улсад маш олон алан хядагч бүлэглэлүүд байдаг ба хамгийн нөлөөтэй нь Lashkar-E-Tayiba, Harkat-Ul-Mujahideen, Tehrik-I-Taliban зэрэг харгис хэрцгий бүлгүүд юм. 2007-2013 оны хооронд алан хядагч бүлэглэлийнхний явуулсан ажиллагаанд 13,198 хүн амь насаа алджээ.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 3

7. Ливи

Энэ улсыг 40 гаруй жилийн турш дарангуйлагч Muammar Gaddafi удирдаж ирсэн ба 2011 онд босогчид түүнийг хөнөөсөн. Түүнээс хойш Ливийн улс төрийн тогтвортой байдлыг бий болгохыг хүссэн олон хувьсгалчид, бүлэглэлүүд засгийн газрын үйл ажиллагааны эсрэг тэмцсээр байна. Энэхүү тэмцлийн улмаас тус улсын нутаг дэвсгэр дээгүүр арилжааны нисэх онгоц хүртэл нисэхийг хориглосон байна.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 4

6. Сири

Сирид 2011 онд тухайн үеийн ерөнхийлөгч асан Bashar Al-Assad-ын үеэс улс төрийн тогтворгүй байдал эхэлсэн. Ерөнхийлөгчийн цэргийн хүчин ард иргэдийг хүчээр дайрсны хариуд хэд хэдэн шашны хэт туйлшрагч бүлгүүдээр удирдуулсан иргэний дайн үүссэн. 2014 оны байдлаар гэхэд энэ улс дахь үхлийн тоо 190,000-д хүрчээ. 6,5 сая гаруй Сири хүмүүс шилжин суурьшиж, 3 сая гаруй хүмүүс дүрвэжээ.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 5

5. Йемень

2012 онд ерөнхийлөгч Ali Abdullah Saleh ноёрхлыг дагалдсан улс төрийн намын шилжилтээс улбаалан энэ улсын улс төрийн байдал муугаар эргэсэн. Улсын өмнөд ба хойд хэсэг өөд өөдөөсөө босож, олон арван хэт туйлшрагч бүлгүүд өөрсдийн ноёрхлын төлөө тэмцсээр байна. Улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн өлсгөлөн, хүчирхийлэл, хулгай дээрэм гээд олон сөрөг үр дагаврууд ноёрхсоор байна.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 6

4. Афганистан

Афганистаны ноёрхогч нам Талибан болон уг бүлгийг эсэргүүцэгч Умард эвслийн хоорондын мөргөлдөөн энэ орны байдлыг нэн тогтворгүй болгож байгаа юм. 2014 оны сүүлээр олон гадаадын явган цэргүүд энэ орныг орхисон ба өнгөрсөн жилийн байдлаар 4600 гаруй афган цэрэг амиа алдсан байна. Мөн 4800 гаруй энгийн иргэд амь үрэгджээ.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 7

3. Сомали

Афганистаны Al-Qaeda-тай нэгдсэн Сомалийн цэргийн бүлэг Al-Shabaab энэ улсыг хяналтандаа авахаар чармайж байгаа. Хүн хулгайлах, бөмбөгдөлт, халдлага ард иргэдэд нь нүүрлэж байдаг энэ улсын иргэд өлсгөлөн, дээрэм тонуулд байнга өртдөг. Al-Shabaab бүлэг зааны яс худалдаалах зорилгоор заан болон тэдний эздийг хөнөөх үйл ажиллагаанд хөрөнгө оруулдаг.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 8

2. Нигер

Олон жилийн турш христ, муслимын мөргөлдөөний талбар болж буй энэ улсын Исламын цэргийн бүлэг Boko Haram Нигерийн засгийн газрыг түлхэн унагаах оролдлогынхоо үеэр 276 сургуулийн сурагч охидын амийг хөнөөсөн. Нигерийн залуу үеийг сургаж буй сургалтанд барууны нөлөө байгаад дургүйцсэн тус алан хядагч бүлэглэл сургуулиудыг бай болгодог.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 9

1. Ирак

АНУ энэ улсаас цэргээ татсанаас хойш тус улсын Sunni болон Shia Muslim шашинтай иргэдийн хоорондох түгшүүртэй харилцаа нэмэгдэж, Shia-гийн удирдлагатай засгийн газрыг түлхэн унагаах оролдлого өсчээ. 2013 оны 12-р сараас хойш тус улс дахь ISIS-ийн өсөлт Ирак, Сири тэр ч бүү хэл Иран улсыг хамарсан цуст дайн болж хувирсан. Жил бүр олон тооны алан хядах үйл ажиллагаа болдог энэ улсад амар тайван байдлын шинж тэмдэг огт үзэгддэггүй.

Дэлхийн хамгийн аюултай 10 улс орон 10

2
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Очироо Зоригт

    Очироо Зоригт

    2015/02/27 at 20:10

    Энэ нөхдүүдийн шүтдэг шашинд их учир байнаадаа

  2. Зочин

    2015/02/27 at 20:24

    Сэтгэгдэл *Хүн төрөлхтөнд тулгамдаж байгаа ноцтой өвчнүүдийн нэг нь үе мөчний өвчин юм. Үе мөчний өвчнөөс үүдэн хүний яс шөрмөс өдөр шөнөгүй янгинаж өвдөж үе мөч хавдах, гар хөл бадайрах улмаар уг өвчлөл нь хүний зүрх рүү орж булчингийн үрэвсэл буюу миокордит зүрхний хальсны үрэвсэл перикордит зүрхний хавхлагыг гэмтээж зүрхний согог үүсгэдэг байна. Үүний томоохон шалтгаануудын нэг нь булчирхайн үрэвсэл буюу тонзилит ангина юм. Ангиныг үүсгэгч бактери нь шүлс цусаар дамжин үе мөч түрүү булчирхай бөөр зүрх гэх мэт эрхтэнүүдэд очиж наалддаг байна. “Natural patch” компаны нано технологиор хийсэн дархлааны наалтыг шинжлэх ухааны шинэ нээлт болгон гаргасан байна. Энэхүү эрүүл мэндийн шинэ наалт нь бактери мөөгөнцөрийн үржих чадварыг дарлаж, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэгээрээ давуу талтай юм. Үе мөчний наалтны найрлагад глюкозамин хондройтин орсон. Глюкозамин нь мөгөөрсний нөхөн сэргээх үйлчилгээг идэвхжүүлэн үрэвслийг дарж өвдөлтийг намдаан илүү ургасан ясыг хайлуулж үений орчмын цусны эргэлтийг нэмэгдүүлсэнээр хөдөлгөөнийг идэвхжүүлэн мөгөөрсний эдийн бодисын солилцоог сайжруулдаг байна. Энэхүү шинэ шинэлэг технологийн давуу талтай эрүүл мэндийн наалтыг авч хэрэглэсэнээр үений үрэвсэл бруццелёз, радикулит, остохондроз өвчний үед хэрэглэхэд өндөр үр дүнтэй нь батлагдсан юм. Хондройтин нь мөгөөрсөн эдийн шингэн нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэн, шингэн үений бодисуудыг зөөвөрлөн хатуурсан мөгөөрсийг зөөллөдөг ба мөгөөрсний шинэ эдийн ургалт, нөхөн төлжилтийг идэвхжүүлэн үрэвслийг дарах ба үений өвдөлт хавдрыг намдаан гиолуроны хүчлийн нийлэгжилтийг эрчимжүүлж холбогч эдийн бүтцийг сайжруулан суларсан арьсыг чангалах гэх мэт олон давуу талуудыг өөртөө агуулсан шалгарсан бүтээгдэхүүн юм. Иймд та бүхэн бидэнтэй харилцан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл :Утас:88779936, 96008261
    биеийн 250 үзүүлэлтээр оншилоно оншилогоо:25000 төгрөг

  3. Зочин

    2015/02/27 at 21:31

    Сэтгэгдэл * ene bugdeeree l amerikuudiin garaar orson gazar nutagshdee

  4. Зочин

    2015/02/28 at 01:48

    YU SOLIOROOD BGAA YUMBEE

  5. Bayasaa Bayasaa

    Bayasaa Bayasaa

    2015/02/28 at 11:54

    amerikiin zohion baiguulsan uimeen. ard ni dandaa amerikiin tusgai huchin baidiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *