СТА, жүжигчин Ц.Батхуяг бурхны оронд заларлаа

0

Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг, МУСТА, жүжигчин Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий 46 насандаа өнөөдөр хүнд өвчний улмаас таалал төгсчээ. “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулагчдын нэг болох тэрээр Монголын үзэгчдийн хайртай жүжигчин байсан бөгөөд тайз дэлгэцийн олон дүрүүдээрээ үзэгч олны сэтгэл зүрхэнд мөнхөрсөн авьяаслаг жүжигчин байсан юм.

Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан түүний хамгийн сүүлийн уран бүтээлүүд нь “Танхай тээгч”, “Тютю” зэрэг кинонуудад бүтээсэн гол болон туслах дүрүүд байжээ. Монголын хошин урлагийн ертөнцөд од болон гийсэн авьяаслаг жүжигчин эрхмийн гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, хамтран ажиллагсдад гүнээ эмгэнэл илэрхийлье.

СТА, жүжигчин Ц.Батхуяг бурхны оронд заларлаа 1

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Otgontuya Sharhvv

    Otgontuya Sharhvv

    2015/02/28 at 23:38

    Vnen gej v

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *