Эрчүүдийн зөвхөн хайртай хүнийхээ л төлөө хийдэг 7 үйлдэл

6

Эрчүүдтэй учир зүйгээ олоход заримдаа амаргүй байдаг. Заримдаа таныг бүр шүтэн бишрээд ч байгаа юм шиг, харин дараа өдөр нь амьд үхсэн нь мэдэгдэхгүй сураггүй алга болно.

Эр хүн тантай урт удаан, үнэнч хайрын сэтгэлээр амьдрахыг хүсэж байгааг илтгэх эрчүүдийн шинж тэмдгийг танд танилцуулахаар бэлдлээ.

Тэр таны ойр дотнын хүмүүстэй харилцахдаа дургүйцэхгүй

Хамаатан садангуудтай уулзах – олон хүмүүсийн хувьд айдас төрүүлдэг зүйл. Хамаатан садангуудын дунд ямар нэг асуудал байдаг эсвэл таны хувьд ямар үл ойлголцол гарч ирэхийг урьдчилан таашгүй. Хэрвээ хайртай бүсгүй нь явахыг зөвшөөрөөгүй бол таагүй уулзалтаас зугтаах ямар ч арга байхгүй.

Хэрвээ таны хайртай залуу хамаатан садангуудтай тань уулзахаас төвөгшөөхгүй байгаа бол тантай удаан хугацаанд байхад бэлэн байгааг илтгэж байна. Магадгүй ирээдүйд бас түүний ч хамаатан садан болох хүмүүстэй танилцаж уулзаж учрахыг тэр хүсэж байж мэдэх юм.

 

Тэр хувцас сонгохдоо таны саналыг асуудаг

Тэр таныг моод мэддэг гэдэг утгаар танаас тусламж хүсэж зөвлөгөө авдаг байж болно. Гэхдээ бас танд л таалагдахын тулд, бас танд сайхан харагдахын тулд өмсөх хувцсаа асууж байж болно шүү.

 

Ажил хэргээр тантай цуг явахыг хүсдэг

Уйтгартай ажилд явахаас өөр аргагүй үе гардаг – энэ бол ямар ч хүнд тохиолдох зүйл. Хэрвээ эр хүн тантай цуг дэлгүүр хэсэх эсвэл цуг банк явахыг зөвшөөрсөн бол очих газар нь түүнд сонирхолтой байгаа учраас яваагүй юм шүү. Цуг явж байгаагийн гол шалтгаан нь – тантай л аль болох цагийг цугтаа өнгөрөөхийг хүсэж байгаа юм.

 

Таны гэр орны эд зүйлсийг засаж янзлах

Засварчны дүрд хувирах – ахуйн ур чадвараа илэрхийлэх сайхан боломж өгч байгаа юм. Жишээ нь, гоожуур эсвэл эвдэрсэн чийдэнг тань засаад өгнө. Хамгийн гол нь – тэр хүч хөдөлмөр зарцуулах хүсэлтэй байна.

Эрчүүд асуудал шийдэж сурсан хүмүүс. Юуны тулд? Тэд өөрсдийгөө сайн эр нөхөр болж чадна гэдгээ харуулахыг хүсэж байгаа юм.

 

Таныг баярлуулахын тулд төрөл бүрийн хоол хийнэ

Хайр сэтгэл байгаа эсэхийг тодорхойлоход маш амархан – таныг баярлуулахын тулд эр хүн хоол хийдэг. Эр хүн эмэгтэй хүнд таашаал авчрахын тулд өөрийнхөө тав тухын бүсээс гарч байгаа юм. Тэр эмэгтэй хүнд хайртай учраас л ингэж байгаа юм шүү.

 

Тэр аялал зугаалга, болзоонд явахаа төлөвлөдөг

Ихэнх эрчүүд сэтгэлийн хөдөлгөөнөөр ажил хэргээ явуулдаг. Харин хайртай бүсгүй нь өөр зүйл хүсэн хүлээнэ. Хайр дурлалд автсан эр хүн энэ бүгдийг сайн ойлгож эхэлсэн учраас хайртай эмэгтэйгээ баярлуулахын тулд ямар нэгэн арга хэмжээ төлөвлөж эхэлдэг байна.

 

Тэр таныг анхааралтай сонсдог, юу хэлж ярьсныг тань ч санаж байгаа

Эмэгтэйчүүд заримдаа хэнд ч хэрэггүй эсвэл сонирхолгүй түүх ярьдаг. Хэрвээ эр хүн тэвчээртэй бас эелдгээр таны ярьж байгаа түүхийг сонсож байгаа бол танд хайртай байж болох юм. Таны хэлсэн болгонд толгойгоо дохиж байна уу?

Хэрвээ эр хүн таны хэлж ярьсныг сайн санаж байгаа бол хэлсэн үгэнд тань ач холбогдол өгсний шинж. Тэр тантай ойртохыг хүсэж байна, таны тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна. Энэ бол дэлхий дээрх маш ховор зан чанар юм шүү.

81
ХөөрхөнХөөрхөн
13
ХарамсалтайХарамсалтай
13
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Doeo Anya

    Doeo Anya

    2018/11/16 at 20:57

    Batsuh Sengee

  2. Solongoo Solongo

    Solongoo Solongo

    2018/11/16 at 21:04

    Buh ym n yag esergeerei naasan Бат-Эрдэнэ Цогт-Эрдэнэ

  3. Зочин

    2018/11/17 at 02:27

    yes

  4. Leegii Leegii

    Leegii Leegii

    2018/11/17 at 08:06

    Tsb Mtl

  5. Rose Rose

    Rose Rose

    2018/11/18 at 05:16

    Ruby Ruby

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *