Өглөө болгон өлөн дээрээ түүхий сармис идэхийн ашиг тус

2

Тэр л эвгүй, хурц үнэр – энэ ургамлаас зайгаа авах таны цорын ганц шалтгаан юм, гэхдээ ашиг тусыг нь мэдсэний дараа та хэрэглэх л болно. Тийм ээ. Би сармисны тухай ярьж байна. Маш хүчтэй үйлчилгээтэй бяцхан ногоог эрт дээр үеэс өвчин анагаах зорилгоор хэрэглэдэг байжээ. Мөн сармисыг хоол амтлагч байдлаар өргөн ашигладаг, мөн эрт дээр үед сүнсийг үргээх зорилгоор зан үйлд хэрэглэдэг байв. Үүгээр сармисны хэрэглээ дуусахгүй. Өдөр болгон өлөн дээрээ түүхий сармис идэх нь хэд хэдэн ашиг тустай, энэ тухай танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.

Өлөн дээрээ өдөр болгон түүхий сармис идэхийн ашиг тус:

1. Байгалийн гаралтай антибиотик

Сармис нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, ялангуяа түүхийгээр нь идвэл. Түүхий сармисанд агуулагдах аллицин нь вирус болон нянг устгана. Өглөөний цайндаа түүхий сармис идсэнээр ходоодонд үржиж буй флектив микробуудыг устгаж чадна гэсэн үг юм. Үүгээр ч зогсохгүй бие махбодиос хорт бодисыг гадагшлуулах хүчтэй антиоксидант болж өгдөг ажээ.

 

2. Калорийн хэмжээ баг, маш их шим тэжээл агуулсан хүнс

Жижигхэн хумс сармис – шим тэжээлтэй бодисын уурхай л гэсэн үг. В6 болон С амин дэм ихээр агуулна. Үүнээс гадна зэс, селен зэрэг эрдэс бодисын нэгдэл ихтэй. Энэ бүгд эрүүл мэндэд нэн хэрэгтэй бөгөөд энэ л ургамлын ачаар бид цайрын хэрэгцээгээ хангаж авдаг байна.

 

3. Зүрхний эрүүл мэндийг сайжруулна

Сармис нь зүрх-судасны эрүүл байдлыг сайжруулахад тусалдаг. Төрөл бүрийн судалгааны үр дүнгээс харж байхад, сармисны антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээ нь судас үрэвсэхээс хамгаалж байжээ. Үрэвсэл нь судасны ханыг гэмтээж зүрх-судасны өвчлөлд хүргэдэг үр дагавартай. Тийм учраас хэрвээ та өглөө өлөн дээрээ нэг хумс түүхий сармис идвэл аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадах нь, өөрөөр хэлбэл судас бөглөрөх, үрэвсэх магадлал эрс буурна.

 

4. Дархлаа дэмжинэ

Улирлын өөрчлөлтөөс үүдэлтэй ханиад томуу нь бие махбодийн эсэргүүцлийг сулруулдаг. Түүхий сармис өглөө идэхэд дархлааг дэмжинэ, вирус, нянгийн эсрэг тэмцэхэд тусална.

 

5. Цусны даралтыг хянана

Сармис өргөн цар хүрээ хамарсан үйлчилгээтэй, гэхдээ хамгийн гол нь түүхийгээр нь хэрэглэхийг хичээгээрэй. Сармисны олон үйлчилгээнүүдийн нэг нь цусны даралтыг хянахад тань тусална. Уг ургамалд агуулагдах аллицин нь хүний эрүүл мэндэд нэн тустай бодис бөгөөд цусны даралтыг тогтворжуулдаг байна.

 

6. Инсулины түвшинг удирдахад тусална

Тийм ээ. Жижигхэн хумс сармис нь хүний эрүүл мэндэд нэн ашиг тустай, ялангуяа инсулинээ тэнцвэржүүлэх эм уухаас залхсан хүмүүст. Чихрийн шижингийн 2 дугаар төрлөөр шаналж байгаа хүмүүст инсулины түвшинг хянахад туслах бодис түүхий сармисанд ихээр агуулагддаг.

 

7. Сармис нь ходоодны үйл ажиллагааг сайжруулна

Хоол шингэхгүй байх явдал бид бүхэнд тулгардаг, хөгшрөх тусам энэ үзэгдэл ихсэх болно. Шинэхэн, хумс түүхий сармис өглөөний эхэнд идэхэд нэн тустай буюу хоол шингэхгүй байгаа энэ таагүй мэдрэмжээс ангижруулна. Уг ургамал үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг дээр дурдсан. Хэрвээ гүйлгэх, гэдэс дүүрэх, архаг суулгалтаар шаналж байгаа бол түүхий сармис таныг анагаана – ходоодонд үржсэн хортой бактериудыг гадагшлуулдаг байна.

 

8. Сармисны ачаар арьсаа цэвэрлэе

Бидний бие махбодийн хамгийн эмзэг хэсэг – арьс. Өчүүхэн батга хүртэл биднийг түгшээж орхидог. Тийм учраас урьдчилан сэргийлэх үүднээс – өглөөг хумс түүхий сармисаар угтаж сурцгаая.

38
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Erdenee Khanuu

    Erdenee Khanuu

    2018/11/17 at 14:05

    .

  2. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/11/17 at 18:44

    Bymba Uranbileg

  3. Khongorzul Tejee

    Khongorzul Tejee

    2018/11/17 at 18:55

    Otgontsetseg Batsaikhan

  4. Dashdorj Batdorj

    Dashdorj Batdorj

    2018/11/17 at 21:28

    ulun sarmis idvel hodoodnii sharh uusne shuu

  5. Surenjav Munkhbat

    Surenjav Munkhbat

    2018/11/18 at 09:42

    Hudlaa shaa hujaa umhii am

  6. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2018/11/19 at 09:42

    Дийлдэхгүй үнэртэй амтай болох нь дээ. Хүн амьтантай мэндэлмээргүй болно доо хаха.

  7. Ж.Янжив

    2020/03/11 at 13:38

    Сайхан мэдээлэл байна баярлалаа .Би байнга хэрэглэдэгч өглөө түүхийгээр хэрэглэж үзээгүй .Одоо хэрэглэнэ ээ !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *