Байшинг сүндэрлүүлж барихын оронд газар ухаж, нүхэн байшинд амьдардаг Хятадын хачирхалтай нэгэн тосгон. Уг уламжлал нь хэдэн мянган жилийн тэртээгээс улбаатай ажээ

0

Хэдэн мянган жилийн туршид газар ухаж “нүхэн оромж”-нд амьдарч ирсэн тосгоны оршин суугчдыг агаараас харж болно.

img-fotki.yandex.ru

Шуудхан хэлэхэд, одоо ч гэсэн цөөн хятадууд ингэж амьдарч байна, гэхдээ тэд зөвхөн жуулчид татах зорилгоор. Олон жилийн тэртээ хятадын ард түмний дунд ингэж амьдарч ирсэн үндэстэн бий. Ингэх ямар хэрэгтэй юм бэ гэж үү? Барилгын материалаас болоод уу? Байгалийн бат бөх чулуун ханатай агуйг тохижуулах ч бас амаргүй ажлын нэг. Хүйтэн бас тэр чийгтэй газрыг? Ийм их том хэмжээний талбай эзэлсэн, олноороо газар ухаж орон сууцаа барьдаг ард түмэн энэ дэлхий дээр олон байхгүй л болов уу. Ууланд ч байгаа байх, гэхдээ тэгш газар нүх ухаад амьдарна гэдэг…

Энэ уламжлалын талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая, дээр тавьсан олон асуултынхаа хариултыг олох ч юм билүү?

Хятадын төв хэсэгт тархан суурьшсан үндэстэнд олон зуунаар уламжлагдаж ирсэн нэгэн хачирхалтай уламжлал бий, тэд байшингаа бидний мэддэг ойлголтоор барьж босгодоггүй. Байшинг сүндэрлүүлж барихын оронд тэд газар ухаж нүхэнд байшингаа барина. Уг уламжлалыг 4000 орчим жилийн улбаатай гэж үзэж байна. Ийм байшингуудыг Хэнань мужийн Санменхи хотод харж болох юм. Энд газар ухаж барьсан 10,000 гаруй байшин бий.

img-fotki.yandex.ru

Яодон гэх нэртэй энэ байшин нь хүрэл зэвсгийн үеэс эхтэй гэж үзэх бөгөөд Мин болон Цин эзэнт гүрний үеэс улам алдаршиж эхэлжээ.

img-fotki.yandex.ru

Хятадад ийм аргаар барьсан байшинг яодон гэдэг (yaodong — агуйн байшин). Сонирхуулж хэлэхэд, сүүлийн 200 жилийн хугацаанд зургаан үеэрээ амьдарсан гэр бүлүүд ч бий.

img-fotki.yandex.ru

2011 онд Хятадын соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авч тэр цагаас хойш бүрэн хамгаалалтад авчээ.

img-fotki.yandex.ru

Газар доорх байшингууд нь Хэнань мужийн Санменхи хотод ихээр баригдаж байсан юм. Хэдэн мянган жилийн салхинд сийрэгжсэн хөрсийг ухаж байшин барихад нэг их хүнд биш бололтой.

img-fotki.yandex.ru
img-fotki.yandex.ru

Дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй байшингууд нь хөрсний гадаргуугаас 6-11 метрийн гүнд баригдана, байшингийн дотор хэм өвөлдөө 10, харин зундаа 20 хэм байдаг ажээ.

img-fotki.yandex.ru

Ийм барилгууд нь газар хөдлөлтөд нэн тэсвэртэй, дуу чимээ тусгаарлана, тэр ч бүү хэл цахилгаан хуримтлуулахад ч хялбар гэнэ. Яодон хэд хэдэн давуу талтай. Зуны халуунд сэрүүхэн, өвлийн хүйтэнд дулаан. Бас эрхэлж байгаа газар тариалантайгаа ойр барихад ч асуудал үүсгэдэггүй. Ганц дутагдалтай тал нь мэрэгч амьтдын асуудал.

img-fotki.yandex.ru

Өнөөдрийн хувьд газар доорх нүхэн байшингуудыг орчин үеийн болгон засжээ. Ихэнх нь цахилгаан, сантехниктэй холбогдоод байна.

img-fotki.yandex.ru
img-fotki.yandex.ru

Хэнань мужийн захиргаа уг бүсийг хамгаалах төлөвлөгөө боловсруулсны зэрэгцээ жуулчид татах зорилгоор ашиглахаар шийдсэн юм.

img-fotki.yandex.ru

Жуулчид хүсвэл дотроо бие засах өрөөгүй нэг ортой “яодон”-нд 30 ам.доллар төлөөд нэг хонож болно.

img-fotki.yandex.ru

Бүгдээрээ Шэньси мужийн хойд хэсэгт байрлах Яньань хотын Хуаюаньтун тосгоноор айлчилцгаая. Энэ тосгонд 100 гаруй айл өрх “яодон”-нд амьдардаг. 53 настай тариачин Жан Жизюнийн хоёр хүү гэрлэж тусдаа гарсан, Жан нэг ач охин, хүүтэй. Жаны хэлснээр, тэдний гэр бүл олон жилийн туршид “яодон”-нд амьдарч байгаа гэнэ.

img-fotki.yandex.ru
img-fotki.yandex.ru
img-fotki.yandex.ru

“Яодонд дулаахан бас тухтай, манай гэр бүлд үнэхээр тохирсон. Миний өвөө ийм л гэрт амьдарч байсан төдийгүй түүний өвөг дээдэс ч ийм л гэрт амьдарч байсан гэдэг! Миний ач хүү, охин хоёр бас л агуй-гэрт төрсөн. “Яодон”-оос өөр газар өөрийгөө амьдарна гэхээр төсөөлж ч чадахгүй байгаа юм. Энд зундаа сэрүүн, өвөлдөө дулаахан байдаг” гэжээ.

img-fotki.yandex.ru

4000 жилийн тэртээ Шэньси мужийн хойд хэсэгт байрлах нутагт хүмүүс агуй ухаж орон байр барих болжээ. Эндхийн хөрс барьцалдах чадвар сайтай бас бат бөх. Ийм агуй байшинг ихэнхдээ уулын бэлд ухаж гаргадаг. Барихад амар, энгийн бас хямдхан. Агуйд өвөлдөө дулаан, зундаа сэрүүн. Өнөөдөр ч гэсэн агуй байшинд амьдарч байгаа айл өрх байсаар л байна, ойролцоогоор 40 сая орчим хүн амьдарч байна гэсэн статистик тоо гарчээ. Агуйн өндөр 3 метрээс багагүй, өргөний хувьд ч мөн адил хэмжээтэй, харин гүний хувьд 20 хүртэл метр хүрсэн байшин ч байдаг. Агуйн гэр рүү орох бүх хаалга урагшаа буюу нар руу харсан – өдрийн нарны гэрлийг бүрэн ашиглахаар зохион байгуулагджээ. Зарим нэг агуй гэр юугаар ч бэхлэгдээгүй байхад зарим нэг нь чулуу эсвэл туйпуугаар бэхлэгдсэн байна. Агуй-гэрийг туйпуугаар гадарлавал гоёмсог байшинд тооцогдоно.

img-fotki.yandex.ru

Дээр дурдсан Жан Жизюнийн гэр бүл 3 давхар 8 агуй-байшинд амьдардаг. Дээд хоёр давхрыг Жаны эцэг 1962 ухаж гаргасан ч өдийг хүртэл сайн хэвээр харагдана. Гурван агуйн барилгын ажил 1964 онд бүрэн дуусаж, хэдэн жилийн туршид туйпуугаар бэхэлсэн гэдэг. Энд Жан эхнэрийн хамт, бага хүү, бэр, ач хүүгийн хамт амьдардаг. Уулаас доош уруудаад 20 жилийн өмнө ухсан гурван агуй бий, тэнд том хүүгийн гэр бүл амьдардаг байна.

Агуйн гүнд “кан” гэх том ханз харагдана. Ханзны нэг тал пийшинтэй залгаа. Чаны гэр бүл тэндээ хоолоо хийж иддэг. Сэтгүүлчийн анхаарлыг ханзыг тойруулж барьсан гоёмсог цаасан хайчилбар бүхий чимэглэлтэй хана өөрийн эрхгүй татжээ. Шэньс мужийн үндэстний соёл, уламжлалыг хамгаалах Яньанийн музейн ажилтны тайлбарлан хэлснээр, нэг талаасаа тасалгааг чимж байгаа, нөгөө талаасаа – ор дэрний цагаан хэрэглэлийг хананд хүрэхээс хамгаалж байгаа гэнэ.

img-fotki.yandex.ru

Олон мянган жилийн туршид Шэньси мужийн хойд хэсэгт нэгэн уламжлал тогтож иржээ. Нутгийн ард иргэдийн хувьд “яодон” нь дэлхий ертөнц мэт санагдана. Нутгийн эмэгтэйчүүд гэрээ чимж, тав тухтай байлгахыг ихэд хүсдэг. Тиймээс тэд цонх, хана тэр бүү хэл таазандаа хүртэл цаасан хайчилбар наадаг юм. Энэ нь явсаар “яодон” агуйн өөрийн соёл болон хөгжжээ”.

“Яодон” хятадын төдийгүй гадны жуулчдыг улам их татах болсон. Агуй-байшинд амьдардаг олон гэр бүл жуулчин хүлээж авахаар гэр орноо засацгаажээ. Энэ тухай Жан дараах зүйлийг сонирхуулсан юм:

img-fotki.yandex.ru

“Бидэн дээр олон жуулчид ирдэг. Тэд ханзан дээр гарч хэвтчихээд яодоны тав тухтай бас зохион байгуулалтай сайтай байгааг магтацгаадаг. Бид ирсэн зочдыг нутгийн амттан, хоолоор дайлж нутгийн бүжиг болох “янгэ” хийж үзүүлдэг юм. Гадныханд цаасан хайчилбар их таалагдана, бэр маань тэдэнд цаасан хайчилбар хийхийг үзүүлдэг дээ”.

img-fotki.yandex.ru

Өнөөдөр нутгийн ард иргэд хэдэн үеэрээ амьдарч ирсэн “яодон”-ы үнэ цэнийг бага багаар ойлгож эхэлж байна. Өөрсдийнх нь амьдралын нөхцлийг сайжруулна гэдгийг тэд ойлгожээ. Янцзялин тосгонд дэлхий дээрх хамгийн том хэмжээний агуй барилгын цогцолбор байдаг, 8 эгнээтэй, нийт 300 өрөөтэй. Хананд тариачдын зурсан зураг наасан бол цонхон дээр нь цаасан хайчилбар наажээ. Агуй-байшин болгоны өмнө чулуун сандал, ширээ байрлуулсан байна. Яах аргагүй хятадын тосгоны уур амьсгалыг энд бүрдүүлж чаджээ.

img-fotki.yandex.ru
img-fotki.yandex.ru

Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдыг харсан нутгийн ард иргэд “яодон”-оосоо гарч нэг давхар уужим байшинд суухаар явцгааж байна. Тэдний дунд нэг гэлтгүй хоёр давхар байшин барьж суусан гэр бүлүүд олон бий.

7
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *