Шүршүүрт орж байхдаа шээx нь тийм ч сайхан санаа биш гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолжээ

0

Шүршүүрт шээx нь усанд хэмнэлттэй гэх үгийг та өмнө нь сонсож байсан биз ээ. Ингэснээр хэр их хэмжээний усыг хэмнэж болох тухай тоо баримтууд ч их бий. Гэвч судлаачид үүнийг эерэг гэхээсээ илүүтэйгээр сөрөг талаас нь баримттайгаар тайлбарлажээ.

Шүршүүрт шээx нь ухаалаг санаа мэт санагдавч үнэн хэрэгтээ тийм биш аж.

© Madiz / Shutterstock.com

Нэг талаас усанд хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй ч нөгөө талаас бидний зарим нэгний өөрийн мэдэлгүй хийдэг энэ үйлдэл нь сөрөг үр дагавартай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Давсаг буруу замаар суларна.

Аарцаг судлаач, физик эмч Alicia Jeffrey-Thomas хүн усны шоржигнох чимээ гарах үед бие засч байна гэх ойлголтыг авч шээc хүрч эхэлдэг нь хэвийн үзэгдэл хэмээн тодорхойлжээ. Үүнийг шинжлэх ухаанд Павловын нөлөө хэмээн нэрлэдэг аж. Гэвч шүршүүрт шээx нь аарцагны хөндийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх шалтгаан болж болзошгүйг мөн анхааруулжээ.

 

Анатомын хувьд эмэгтэй хүн шүршүүрт зогсож шээx нь тохиромжгүй байдаг.

© Kateryna Kon / Shutterstock.com

Эмэгтэй хүн шүршүүрт бие засах нь анатомын хувьд тохиромжгүйгээс гадна давсаг бүрэн сулрах боломжийг хааж байдаг ажээ. Эмч Alicia Jeffrey-Thomas-ын үзэж буйгаар эмэгтэй хүн зогсож байх үедээ аарцгийн булчингаа бүрэн суллах чадамжгүй байдаг учраас зогсож бие засах нь тохиромжгүй хэмээн тайлбарласан байна.

 

Тэвчихгүй болсон үед яах хэрэгтэй вэ?

© Kateryna Kon / Shutterstock.com

Флоридагийн UCF Анагаах ухааны сургуулийн зөвлөх багш, доктор Brahmbhatt шээcний замаар халдах халдвар авах болон тараах эрсдлээс сэргийлэхийн тулд нийтийн халуун усны газарт бие засахгүй байхыг зөвлөжээ. Харин гэртээ шүршүүрт орж байгаа үед яаралтай тохиолдолд бие засах нь харьцангуй эрсдэл багатайд тооцогддог аж.

Шүршүүрт бие засах нь хэр их хэмжээний усыг хэмнэдэг гэж та бодож байна вэ?

5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Лблбүөоо

    2022/09/28 at 05:06

    Шинжлэх ухааны үндэслэлтэй нийтлэл юм эх сурвалж аа дурьдана уу!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *