Ирээдүйгээ зөв төлөвлөж ахуй амьдралаа өөд нь татах 8 энгийн арга

2

Та хэл сурах, турах, мөрөөдөл болсон ажлаа хийх зэрэг хүсэл, амлалтаа жагсаан бичих боловч юу ч өөрчлөгдөхгүй байх явдал тохиолдож байсан уу? Сэтгэл судлаачид болон ухаант хүмүүс бидэнд: бид хувь заяаныхаа эзэн нь учир ид шид хүлээх биш харин зүтгэх хэрэгтэй гэж хэлж байна. Гэтэл бидэнд энэ хүслээ биелүүлж эхлэхэд туслах шидэт саваа ямар их дутагддаг гээч. Энэ шидэт савааг бид урам зориг, тэмүүлэл хэмээн нэрлэдэг билээ.

Таны хийж байгаа болон ирээдүйн төлөө хийх үйл ажиллагааны гол хүсэл тэмүүлэл нь юу болохыг тодорхой харуулах, ирээдүйгээ хэрхэн зөв төлөвлөх сонирхолтой аргын талаар танилцуулъя.

1. Таны ирээдүй ямар байж болох тухай бодитойгоор төсөөл

Хүсэл мөрөөдөлдөө мансуурахгүй, гутрангуй үзэлд баригдалгүйгээр төсөөл. Ирээдүйгээ болох хэмжээгээр бодитой төсөөлөх ба одоо байгаа шиг ажиллаж амьдарвал ирээдүйд юу болох вэ гэсэн асуултанд хариулж үз.

 

2. Та 10 насаар ахмад болсон байна гэдгээ сана

Энэ нь таны амьдрах нас чинь 10 жилээр богинослоо гэсэн үг. Гуних хэрэггүй ба бодит амьдрал маань энэ юм. Өөрчлөлт хийх цаг хугацаа улам бага үлдлээ гэдгийг ойлгох хэрэгтэй ба хүний нас ахихтай холбогдсон элдэв бэрхшээлүүд улам бүр их болно.

 

3. Бэрхшээл нь хуралдаж, овоорч, ихсэж байдаг гэдгийг сана

Жишээ нь танай гэрт хэрүүл уруул байнгын болдог зүйл бол нэгэн өдөр ид шидээр бүх юм сайхан болж, эвтэй найртай амьдарна гэж байхгүй. Гомдол хуралдаж, мэдрэлийн систем суларсаар. Одоо хүнд хоол идсэний дараа ходоод өвддөг бол хоолны зөв дэглэм баримтлахгүй бол 10 жилийн дараа өвчин тань улам бүр их, хүчтэй болно. Ирээдүйн тухай бодитой төсөөлөхдөө үүнийг бүү мартаарай.

 

4. Одоо хүсэн мөрөөдөх ирээдүйгээ төсөөл

Харахад эвтэйхэн байлгахын тулд цаасан дээр жагсаан бичиж болно. Өөрийн амьдралын чухал хэсгүүдийг зааглаж: эрүүл мэнд, гэр бүл, ажил төрөл, санхүү, хувийн хөгжил, хүлээн зөвшөөрөх гэж тусад нь хуваана. Энэ хүссэндээ хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ бод. Оролдлогогүйгээр амжилт гэж байхгүй учир өөрийн ирээдүйг бий болгохын тулд төсөөллийн үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй.

 

5. Агшин зуурын жаргалд биш урт хугацааны үйл хэрэгт “хөрөнгө оруул”

Одоо буйдан дээрээ шарсан төмс тэврэн хэвтэх эсвэл 10 жилийн дараа эрүүл ходоод, эрүүл бие бялдартай байх хоёрын аль нь дээр гэж та бодож байна? Одоо үр хүүхэдтэйгээ тоглон цаг, хүчээ зарцуулах эсвэл том болсон хойно нь хүйтэн хөндий харьцаатай байх хоёрын аль нь дээр бол? Бидний одоо хийж байгаа үйл хөдлөл маань ирээдүйд бидэнд ямар нэг ашиг авчрах ёстой бөгөөд дараа нь “би тэр үед яагаад үүнийг хийсэнгүй вэ” гэж харамсахгүй байх хэрэгтэй.

 

6. Танд таарах замыг сонгож авах

Ирээдүйн тухай төсөөллөө анхааралтай харж дүгнэ. Таны үнэт зүйлс, тэмүүлэл маань яг юу вэ гэдгийг яг таг тодорхойлох хэрэгтэй бөгөөд хэн нэгэнд ямар нэг зүйл нотлох тухай яриа биш юм. Та үнэхээр хотын гадна, цэвэр агаартай байгальд хувийн байшинтай болохыг хүсэж байна уу эсвэл таны хот доторх байр тань хангалттай юу? Та том компанийн гүйцэтгэх захирал болох хэрэгтэй юу эсвэл хүүхэд байхаасаа хүссэн хувийн жижиг бизнестэй баймаар байна уу? Дэмий, бүтэхгүй зүйлийн хойноос хөөцөлдөхгүйн тулд өөрөө өөртөө шударга, зөв хариулт өг.

 

7. Гол зүйлээ тодорхойлж, хамгийн үр дүнтэй, танд таарах арга замыг хай

Урам сэргээх жишээ бол сайхан зүйл. Гэхдээ хүн болгон өөрийн гэсэн замтай гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ та эрүүл мэндээ бодон спорт заал явахад таарахгүй, эвгүй байвал өөр арга сонго, оролд. Танд юу таарах вэ: орой гадаа гүйх, бөх барилдах эсвэл усанд сэлэх? Танд хамгийн сайн үр дүн өгөх өөрийн гэсэн арга замыг хай.

 

8. Хурдан түргэн амжилт, үр дүнг бүү хүлээ, хэрвээ та бүхнийг дундаас нь хаявал тэр амжилт хэзээ ч танд ирэхгүй

Таны хичээл зүтгэл зүгээр өнгөрөхгүй, заавал ямар нэг үр дүнд хүргэнэ. Магадгүй хөдөлмөрч чанар тань таныг хэдэн жилийн дараа албан тушаал ахихад хүргэж, уран бүтээлийн амжилт тань 10 жилийн дараа ирэх зэргээр байж болох юм. Ямар ч бай юу ч хийхгүй бол ямар ч ид шид бий болохгүй.

Зөвхөн бид л өөрсдийнхөө амьдралын үүрэг хариуцлагыг үүрэх ба аз жаргалтай байхын тулд хичээл, зүтгэл гаргах хэрэгтэй. Зөв биз?

19
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *