Хайр дурлалаа хадгалж үлдэхэд тань туслах унтахын өмнөх 11 хэвшил

2

Олон хосууд унтахын өмнөх цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх нь цаашдын харилцаанд маш их нөлөөтэй гэдгийг тэр болгон мэддэггүй. Сэтгэл судлаачид үүнийг хосуудын сэтгэл зүйн хувьд, эрүүл мэндийн хувьд маш чухал гэж онцолж байгаа ба ялангуяа цугтаа унтах нь хамгийн ашигтай зүйл гэдэг байна.

Гэхдээ хөнжлөө булаалдах, хурхирах, унтах өрөөний халуун дулаан өөр байх гэх зэрэг янз бүрийн жижиг сажиг бэрхшээл гарч болох ч цугтаа унтахад хамгаалалтанд байгаа мэт сэтгэгдэл төрж, айдас болон стресс үүсгэх даавар кортизол ялгарах нь багасдаг байна.

 

Хамтдаа унтах

1. Утсаа холдуул

Унтахын өмнө гажет ашиглах нь сэтгэл хөдлөл, ойр дотно байхад нөлөөлөх окситоцин хэмээх даавар ялгарахыг зогсоох учир хоорондоо ойрхон байх гэсэн хосууд утсаа 21:00 цагт унтрааж байх хэрэгтэй.

 

2. Орон дотор ажил төрөл ямар ч хамаагүй

Жирийн өдрүүдэд бид ажил төрлөө мартаж чадахгүй үе байх бөгөөд орон дотроо ч энэ тухай бодсоор байх үе байдаг. Зарим нь бүр орон дотроо компьютерээ асаан чухал захиа, мэдээлэл ирж үү гэж харах гэдэг ба энэ мэт буруу зуршлаас салж ойр дотны хүндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Өглөө оройноос дээр гэдэг дээ.

 

3. Цугтаа орондоо ор

Орчин үеийн амьдралын хэмнэл хосуудад цугтаа байх боломж тэр болгон олгохгүй ч зарим хосууд ажлын дараа цугтаа цагийг өнгөрөөхийг хичээлгүй янз бүрийн цагт унтахаар орондоо ордог. Энэ муу зуршлаас салах цаг болжээ. Алдарт сэтгэл зүйч Курт Смитийн хэлснээр аз жаргалтай хосууд цугтаа шүдээ угааж, цугтаа орондоо ордог гэнэ.

 

4. Тогтсон зөв хэвшлээ баримтал

Орой болгон хийдэг ажил нь унтахын өмнөх сайн бэлтгэл бөгөөд зарим хосууд унтахын өмнө цугтаа хувцсаа бэлдэх, хоолоо хөргөгчиндөө хийх, усанд орох, шүдээ угаах зэрэг заншилтай болсон байдаг. Иймэрхүү заншил нь хосуудын харилцаа улам ойрхон, нэг нэгэндээ итгэх нь их болоход нөлөөтэй гэж сэтгэл судлаачид үзэж байна.

 

5. Чин сэтгэлээсээ ярилцах

Нэг нэгнийгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Танд болон таны хосод ямар нэг тусламж хэрэгтэй биш харин хэн нэг нь нөгөөгөө сонсож чаддаг байх нь чухал юм. Түүнээс гадна орондоо орохын өмнө өдрийн ажлаа мартаж, цуг байгаадаа л баярлаж байх хэрэгтэй.

 

6. Хэн нь хэн бэ гэдгээ үзэх

Унтахын өмнө энэ нь байж болшгүй зүйл юм. Иймэрхүү шөнийн маргаанаар та ямар нэг бэрхшээл шийднэ гэж үгүй бөгөөд дээр нь муухан унтах нь тодорхой.

 

7. Хүүхэдгүй газар нутаг

Мэдээж хүүхэд тань шөнө айж, уйлсан нөхцөлд эхнэр, нөхөр орондоо хүүхдээ оруулж болох ч энэ нь хааяа нэг тохиолдох зүйл байх ёстой. Хосуудын ор гэдэг бол зөвхөн хосуудын ор гэдгийг санаж байх хэрэгтэй.

 

8. Гэрийн амьтангүй газар нутаг

Өмнөх зарчим гэрийн тэжээвэр амьтад ч хамаатай. Нохой болон муур өөрийн гэсэн унтах газартай байх ёстой ба ихэнх амьтад шөнө тайван бус байдаг учир та хоёрын нойр тасалдсан, гүйцэд амарч чадахгүй байх болно.

 

9. Ямар ч согтууруулах ундаа байх ёсгүй

Ганц хундага улаан дарс та хоёрын дотно харилцаанд нэмэртэй гэж бодож байна уу? Үгүй юм. Учир нь оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэх нь нойрны хүч чадлаа сэргээх үед нөлөөлөх ба та хоёр ядарсан, уур уцаартай сэрэх болно.

 

10. Тайвшруулах иллэг

Унтахын өмнөх нэг сайхан мэдрэхүй. Иллэг нь таныг сайхан нойрсуулахад бэлдэх төдийгүй хосуудын харилцаанд ч таатай нөлөөтэй билээ.

 

11. Зөөлөн тэврэлт

Тэврэлдэхгүй унтана гэж юу байх вэ? Сэтгэл судлаачид тэврэлдэхийг их дэмждэг ба ийм биеийн ойртолт нь сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг байна.

Харин та унтахын өмнөх цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ? Та болон таны хосод энэ талаар ямар нэг тогтсон зуршил бий юу?

73
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Turbat Namka

    Turbat Namka

    2018/02/04 at 21:32

    Anhaa Ich

  2. Turbat Namka

    Turbat Namka

    2018/02/04 at 21:32

    Anhaa Ich

  3. Turbat Namka

    Turbat Namka

    2018/02/04 at 21:32

    Anhaa Ich

  4. Төөгий Төөгий

    Төөгий Төөгий

    2018/02/04 at 23:20

    М. Даагий

  5. Төөгий Төөгий

    Төөгий Төөгий

    2018/02/04 at 23:20

    М. Даагий

  6. Төөгий Төөгий

    Төөгий Төөгий

    2018/02/04 at 23:20

    М. Даагий

  7. Э. Номко

    Э. Номко

    2018/02/04 at 23:36

    Ган-Очир Насан

  8. Э. Номко

    Э. Номко

    2018/02/04 at 23:36

    Ган-Очир Насан

  9. Э. Номко

    Э. Номко

    2018/02/04 at 23:36

    Ган-Очир Насан

  10. Tuulhishig Dorjgotow

    Tuulhishig Dorjgotow

    2018/02/05 at 00:37

    Жаргал Жаргал

  11. Tuulhishig Dorjgotow

    Tuulhishig Dorjgotow

    2018/02/05 at 00:37

    Жаргал Жаргал

  12. Tuulhishig Dorjgotow

    Tuulhishig Dorjgotow

    2018/02/05 at 00:37

    Жаргал Жаргал

  13. Bat-Delger Davaajargal

    Bat-Delger Davaajargal

    2018/02/05 at 02:39

    Taiwnaa Enhtaiwan

  14. Bat-Delger Davaajargal

    Bat-Delger Davaajargal

    2018/02/05 at 02:39

    Taiwnaa Enhtaiwan

  15. Bat-Delger Davaajargal

    Bat-Delger Davaajargal

    2018/02/05 at 02:39

    Taiwnaa Enhtaiwan

  16. Bayaraa Solongo

    Bayaraa Solongo

    2018/02/05 at 15:55

    Baasantseren Enkhbaatar

  17. Bayaraa Solongo

    Bayaraa Solongo

    2018/02/05 at 15:55

    Baasantseren Enkhbaatar

  18. Bayaraa Solongo

    Bayaraa Solongo

    2018/02/05 at 15:55

    Baasantseren Enkhbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *