Нэгэн ээж 13 настай охиноо өндөр болгохын тулд өдөрт 3000 удаа дээсээр үсэргэдэг байсан нь хөлний ноцтой гэмтэлд хүргэжээ

0

Өдөрт хамгийн багадаа 3000 удаа дээсээр үсэрдэг охин үе мөчний ноцтой гэмтэлтэй хэмээн оношлогджээ. Түүнийг ээж нь өндөр болгохын тулд ийнхүү хүчээр дээс тоглуулдаг байсан аж.

Хятадын хэвлэл мэдээллийн мэдэгдэж буйгаар Жейжань аймгийн Ханжоу хотод оршин суудаг 13 настай охин шилбэний ясны гэмтэлтэй хэмээн оношлогдсон бөгөөд хөл нь өвдөөд байна гэх үед ээж нь түүнийг залхуурч байна хэмээн xүчилдэг байсан хэмээжээ. Ийнхүү өвдөлт улам бүр даамжирч, эмнэлгийн байгууллагад хандах үед эмч нар ноцтой гэмтэл үүссэн байсныг тодорхойлсон аж.

Element 5 Digital/Unsplash

Тэрбээр эмч нарт охин нь өндөр болж өсөхгүй байх вий гэсэн айдсаасаа болж ийм үйлдэл хийсэн хэмээн тайлбарласан байна. Түүний охин Юаньюан нь 158 см өндөр, 120 кг жинтэй аж. Өдөрт ийм хэмжээний дээс тоглох нь хэвийн боловч илүүдэл жинтэй хүний хувьд асар их ачаалал хөлөнд үүсч байсан нь ийм үр дүнд хүргэжээ.

Тэрбээр, “Охины маань бэл.гийн бойжилт эхэлсэн ч өсөлт нь зогсоогүй гэж би бодож байна. Хэрэв тэр цаг алдалгүй хичээж чадвал 160 см болж чадна гэж би бодсон. Дасгал их хийх тусам жин ч хурдан хасна. Би түүнийг өндөр, хэвийн жинтэй, үзэсгэлэнтэй нэгэн болоосой л гэж хүссэн” хэмээн ярьжээ.

Ийнхүү өсөлт нь зогсохоос өмнө бага ч болов өндөр болоосой хэмээн бодсон ээж нь охиноо зуны амралтаар өдөрт 1000-3000 удаа дээсээр үсэргэж байжээ. Түүний хувьд өглөө, өдөр, орой тус бүр 1000 удаа дээсээр үсэрч бэлтгэл хийж байсан аж. Ийнхүү дасгал хийгээд 3 сарын дараа өвдөг нь өвдөж байна хэмээн ээждээ хэлж эхлэх үед ээж нь охиноо залхуурч байна хэмээн бодож байсан нь ийнхүү эндүүрэл болжээ.

Харамсалтай нь үүнтэй ижил тохиолдол Ханжоу аймагт бүртгэгдсэн бөгөөд 10 настай хүү эцэг, эхийнхээ шаардлагаар өдөр 2000-3000 удаа дээсээр үсэрдэг байсан аж. Ийнхүү 3 сар өдөр бүр дээс тоглосон хүүгийн өвдөг хүндээр өвдөж, эмнэлэгт хандсан байжээ. Хүүгийн эцэг, эх 150 см болон 160см өндөртэй байсан тул хүүгээ хүчээр өндөр болгохоор ийм арга хэмжээ авсан гэжээ.

Иймээс эмч нар хүүхдийн өсөлтөд нойр, дасгал хөдөлгөөн, хоол хүнс, удамшил зэрэг олон xүчин зүйл нөлөөлдөг гэдгийг олон нийтэд анхааруулж эхэлжээ.

17
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *