Сэнди хар салхинаас 80 хоногийн дараа

0

Сэнди хар салхинаас 80 хоногийн дараа


Сэнди хар салхи Америкчуудыг нэрвэж, ихээхэн хэмжээний гамшиг сүйдлийг дагуулснаас хойш хоёр сар гаруйхны хугацаа өнгөрөөд байна. АНУ-ын конгресс хэдэн арван тэрбум долларын мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний тусламжийн багцыг батлахаар бэлтгэж байгаа. Сэнди хар салхинд нэрвэгдсэн газар нутгуудад хог хаягдлыг цэвэрлэх ажил одоо ч өрнөж байгаа ба ард иргэдийн амьдрах орон сууц, барилга байшин болон бизнесийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд, дэлгүүрүүдийг дахин барих ажил хийгдэж байна.Сэнди хар салхины уршгаар 230.000 орчим тооны машин эвдэрч сүйдсэний зарим нь тэнгисийн уснаас үүссэн үерт автжээ. Эдгээр эвдэрч сүйдсэн машинуудын заримыг нь дуудлага худалдаанд оруулж, олонхыг нь дахин ашиглалтын хэсэг болон хогийн цэг рүү илгээж байгаа аж.
Сэнди хар салхинд сүйдсэн хэдэн арван мянган машиныг Нью Йоркын Калвертон /Calverton/ суурингийн Эйрпарк /Airpark/ нисэх онгоцны буудлын нисэх буух зам болон жолоодлогын талбай дээр түр байрлуулжээ. Insurance Auto Auctions Inc. компани уг нисэх буудлыг авто машины онлайн дуудлага худалдаа эхлэхийн өмнө түрээсэлж авсан нь энэ аж. /Stan Honda/AFP/Getty Images/

Зөвхөн Калвертоны Эйрпаркд гэхэд 15.000 орчим машиныг түр байрлуулжээ. /Stan Honda/AFP/Getty Images/

Голын эхэнд нэг акр газрыг нэг сарын хугацаагаар түрээслэхэд 3200 доллар төлөх ёстой бөгөөд дуудлага худалдаа дуусах үеэр хийгдсэн урьдчилсан тооцоогоор түрээсээс олсон орлого 2.7 сая долларт хүрсэн гэнэ. /Stan Honda/AFP/Getty Images/

2013.1.3. Нью Жерсигийн Seaside Heights-т сүйдсэн байшингийн хог хаягдал ачин явж байгаа ачааны машин. /AP Photo / Mel Evans/

2012.12.27. Нью Йоркын Queens суурингийн иргэн хог хаягдлыг цэвэрлэж байна. /Reuters / Lucas Jackson/

2013.1.5. Лонг Айлэнд /Long Island/-ын оршин суугчид Сэнди хар салхинд сүйдсэн хотынхоо түүхэн модон байгууламжтай салах ёс хийж байна. Тэд дурсгал болгон уг модон байгууламжийн хэсгүүдээс гэртээ авч харьжээ. Байгууламж байсан газрыг бүрэн цэвэрлэсний дараа энд дахин нэгийг босгох гэж байгаа аж. /Spencer Platt / Getty Images/

2013.1.14. Нью Йоркын Staten Island дахь сэргээн босгох аргагүй болсон байшинг нураах ажил хийгдэж байна. /AP Photo / Seth Uenig/

2012.12.27. Нью Йоркын Queens дахь Сэнди хар салхинд сүйдсэн байшингууд. /Reuters / Lucas Jackson/

2013.1.15. Queens дахь сүйдсэн байшин доторх хагас шатаж, хүрээ нь эвдэрч, шил нь хагарсан зураг. /Reuters / Shannon Stapleton/

2012.12.29. Queens дэх шатсан машинууд. /Reuters / Lucas Jackson/

2013.1.14. Rockaway дэх сүйдсэн байшин. /Reuters / Brendan McDermid/

2013.1.3. Rockaway-ын машины зогсоол дээр овоолсон элс. /AP Photo / Seth Uenig/

2013.1.2. Rockaway дэх хог хаягдлын дэргэдүүр алхаж яваа эр. /AP Photo / Seth Uenig/

2013.1.10. Staten Island дэх сүйдсэн байшингийн ханан дээр “Орж болохгүй, аюултай, нурж болзошгүй” гэж бичжээ. Сэнди хар салхины үеэр 305.000 орчим орон сууцны байшин, 265.000 орчим оффисын барилгууд сүйджээ. /AP Photo / Seth Uenig/

2013.1.14. Нью Жерсигийн Bradley Beach-д ажиллаж байгаа хүмүүс. /AP Photo / Wayne Parry/

2013.1.2. Belle Harbor дахь эргийн ханыг сэргээн засварлаж байгаа ажилчин. /Spencer Platt / Getty Images/

2013.1.8. Атлантис хот дахь элсэнд дарагдсан сүйдсэн байшингууд. /AP Photo / Julio Cortez/

2013.1.2. Rockaway дэх барилга байшингийн үлдэгдэл. /Spencer Platt / Getty Images/

2013.1.10. Staten Island-ын гудамжны хог хаягдлыг цэвэрлэж байгаа Javier Moran. /AP Photo / Seth Uenig/

2013.1.3. Seaside Heights-д сүйдсэн байшингийнхаа хог хаягдлыг цэвэрлэж байгаа хөршүүдийгээ гэрийнхээ цонхоор харж байгаа Kim Baker. /AP Photo / Mel Evans/

2013.1.4. Toms River-ийн 35-р зам дээрх хог хаягдлын овоолго. /AP / Wayne Parry/

2013.1.3. Queens-д машины бүхээгэн үүрнийхээ цонхоор харж байгаа Жек, Жет нэртэй нохойнууд болон тэдний эзэн Коломбо нар. /AP Photo / Seth Uenig/

2013.1.15. Rockaway-ын эргийн ойролцоох сүйдсэн байшингууд. /Spencer Platt / Getty Images/

2013.1.12. Rockaway-ын ойролцоох хог хаягдлыг цэвэрлэж байгаа сайн дурынхан. /Lee Celano / Getty Images/

2013.1.15. Queens дэх галд шатсан байшин. /Reuters / Shannon Stapleton/

2013.1.7. Атлантик сити дэх зугаа цэнгэлийн парк Сэнди хар салхинд ихээхэн сүйдсэн байна. /Reuters / Tom Mihalek/

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. mastiphal25

    2013/01/20 at 14:58

    nice :) [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  2. brokenbaby

    2013/01/20 at 18:53

    :-p [img]http://tinyurl.com/beyp9ad/.jpg[/img][img]http://tinyurl.com/awyrqd6/.jpg[/img]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *