Моодноос гарч, өмсөхөө больсон хуучин хувцсаа орчин үеийн загварт оруулан хувиргах 10 энгийн арга

3

Моод гэрлийн хурдаар өөрчлөгдөж байдаг тул ихэнх хүмүүс бие махбодын хувьд ч тэр, сэтгэл зүйн хувьд ч тэр, материаллаг талын хувьд ч тэр араас нь тэр болгон гүйцэж чадахгүй байна. Баримт баримтаараа л үлдэнэ, өмсөх дуртай гээд моодноос гарсан хувцас өмсөөд яваад байвал та лав 5-10 насаар ахмад харагдах нь ойлгомжтой. Тийм учраас моодноос гарч, хуучирсан хувцсыг шинэ загварт оруулан өмсөж сур, энэ нь шкафанд байгаа хувцсанд эргэлт хийж байна гэсэн үг юм.

Нэгэн цагт алдартай байсан загварын хувцас орчин цагийн хэв маягтай зохицож болдог юм. Харин зоригтой бүсгүйчүүд стилистүүдийн зөвлөгөөг сонсож өөрийнхөө туршлагаар үүнийг баталлаа.

1. Богино сөдөн хүрэм

Бие даасан загвар гэдэг утгаараа богино сөдөн хүрэм үеэ өнгөрөөж, харин гадуур хувцасны бас нэгэн давхар гэдэг байдлаар гайхалтай зохицох болжээ. Этгээд байдлаар өөрийгөө зузаалж өглөө, тиймээс өвлийн улиралд ч өмсөж болно. Богино хүрэмний гадуур өмссөн цув, пальто нь таны хэв маягийг эрс өөрчилж өгөх юм.

 

2. Хуучирсан загварын даашинз

Олон эмэгтэйчүүд хуучирсан загварын даашинзаа эргээд моод болно гэсэн найдлагатайгаар хадгалсаар л байдаг. Ийм даашинзыг одоо ч өмсөх боломж байна, дээгүүр нь оверсайз свитер эсвэл том хэмжээтэй кардиган углахад л хангалттай. Уг арга нь орчин үеийн хамгийн шалгарсан шийдэл болоод байгаа, ялангуяа дунд зэргийн урттай даашинз бол бүр ч догь.

 

3. Pandora бугуйвч

Pandora загварын бугуйвч саяхан л моод байсансан. Өөрийгөө гоёх дуртай бүсгүй болгоны бугуйд энэ гоёл хонх шиг дуугарч байж дээ. Бүсгүйчүүд ч одоо уйдав бололтой, энэ загварын бугуйвч антитрендийн жагсаалтад багтсан. Гэхдээ бүсгүйчүүдийн зүүж байсан бугуйвч болгон өөрийн гэсэн дурсамжтай байгаа, тийм ч учраас амьдралынхаа сайхан дурсамжийг хадгалсан гоёлоос тэд амархан салах хүмүүс биш. Тэд нэгэн аргыг олжээ – бугуйвчийг тэд гинж болгон өөрчлөөд хүзүүндээ зуух болоод байна, ингээд л эргээд моодонд орж дээ.

 

4. Нимгэн сунадаг цамц

Нарийхан бие барьсан нимгэн цамц нь моодны чиг хандлагаас шахагдаад байна, биеийн хөдөлгөөнийг боогдуулж байна гэж үзэх болжээ. Гэхдээ үндсэн хувцас болохынхоо хувьд байраа тийм ч амар тавьж өгөхгүй нь бололтой. Жишээ нь, олон давхар загварыг бүрдүүлэхэд өмсөх буюу даашинзны дотуур өмсөх болжээ. Ийм нимгэн цамцны гадуур зуны даашинзыг ч өвөл өмсөж болохоор. Гэхдээ загварлаг харагдах гэж биш дулаахан явах гэж шүү.

 

5. Бариу цамц

Одоо ийм цамц моод биш болжээ, гэхдээ свитер, жемпер эсвэл свитшотын дотуур өмсөх бүрэн боломжтой. Энэ байдлаар моодны олон давхар загвар илүү зардалгүйгээр бэлэн байгаа хувцаснаас гарч ирнэ. Цамцны захыг ил гаргаарай, харин доод талыг нь хүссэнээрээ, гаргах эсэх нь таны сонирхол.

 

6. Богино пиджак

Богино загварын пиджакийг яавч орчин үеийнх гэж хэлэхгүй: өнөөдөр оверсайз том хэмжээтэй загвар моод болоод байна. Гэхдээ энэ пиджакийг аврах арга бий, жишээ нь бүсээр гоёж болох юм. Пиджакны ханцуйг хойш шуусан нь дээр, нарийхан ханцуйтай гэдэг нь мэдэгдэхгүй.

 

7. Хуучин загварын жийнсэн хүрэм

Орчин үеийн жийнсэн хүрэм жакетийн адил бас л томдсон загвартай болсон, харин “хэмжээгээрээ” загвар нь моодны жагсаалтаас хасагджээ. Гэхдээ гоёлдоо хэрэглэж болно гэнэ, энэ тохиолдолд шинэ загварыг туршиж үзнэ – жийнсэн хүрмийг гадуур хувцасныхаа дотуур өмсөөрэй. Олон давхар загвар таны галбирыг эвдэхгүй байхаас хамгаалж гадуур хүрмээ зөв сонгоорой. Жийнсэн хүрэм пальто, сөдөн хүрэм, нэхий бас шубтай сайхан зохицно.

 

8. Нарийхан жийнсэн өмд

Цагтаа алдаршиж байсан нарийхан жийнсэн өмд антитренд болсон байна. Нэгдүгээрт, үнэндээ хүн болгонд зохидоггүй, хоёрдугаарт, хүн болгон өмсөөд бүр үлгэр домог болж орхиж. Гэхдээ хүн болгоны хувцасны шкафанд энэ өмд үлдсэн, тэгээд ч ганц нэгхэн биш хэд хэдээрээ тоологдох байх. Тиймээс скинни жийнсэн өмдийг үргэлжлүүлэн өмсөхөөр шийджээ – том, нэвсгэр хувцастай хослуулна. Хамгийн сүүлийн үеийн хувилбар нь нарийхан жийнсэн өмдийг нэвсгэр нимгэн даашинзны доор нуух ажээ.

 

9. Хуучирсан гутал

Гутлын хоншоор нь цэвэрхнээрээ, бас өсгийтэй, магадгүй бага зэрэг платформ бол энэ гутлыг дахин амь оруулж аврах боломжтой – өргөн палаццо өмд эсвэл клеш жийнсэн өмдний доогуур өмс. Ингээд хуучирсан загвар нь далдлагдана, гэхдээ өөрийнхөө үндсэн үүргийг гүйцэтгэсээр: өндөр нэмнэ, хөлийг урт, нарийхан харагдуулна.

 

10. Богинохон тренч

Хавар, намрын үндсэн загвар ч гэсэн моодны ертөнцөөс хавчигддаг юм байна. Өнөөдрийн хамгийн боломжит урт – шилбэний дунд хүртэл буюу мидакси, гибрид миди болон макси хэмжээ. Тиймээс богинохон загвар өөрийн эрхгүй халагдаад байгаа хэрэг. Гэхдээ моодны урттай том банзал аварна. Өөрөөр хэлбэл богино урттай пальтоны үргэлжлэл болон моодны харагдуулах ажээ.

Та ямар хувцсаа олон жил өмсч, салахыг хүсэхгүй явж байна даа?

140
ТэнэглэлТэнэглэл
59
ГоёГоё
43
Ха ХаХа Ха
37
ГайхмаарГайхмаар
30
ХөөрхөнХөөрхөн
20
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
15
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/10/12 at 23:51

    Э. Охиноо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *