Жирэмсний үед хэрэг болно гэж худалдаж авдаг боловч яг үнэндээ огт хэрэгцээгүй, мөнгө үрсэн 10 зүйл

0

Жирэмслэлт – эмэгтэй хүний хувьд маш чухал мөч. Нэгдүгээрт, өдөр хоног өнгөрөх тусам бие нь өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, хүүхэд төрөхөөс өмнө бүхий л бэлтгэлээ хангахыг хүснэ. Тийм учраас нэн яаралтай худалдаж авах зүйлсийн жагсаалт улам нэмэгдэхийн хэрээр мөнгөний хэрэгцээ сэтгэл түгшээж эхэлнэ.

Сошиал хэрэглэгчдийн сэтгэгдэл, мөн мэргэжилтнүүдийн зөвлөгөөтэй танилцаад жирэмсний үед илүүц худалдан авалт хийхгүй байхад туслах жагсаалтыг бэлдлээ.

Жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгай хувцас

© Pxfuel

Жирэмсний үед бие махбод хурдацтай өөрчлөгддөг, тиймээс биед эвтэйхэн, гол цэгүүд дээр дарж барьдаггүй хувцас өмсөх хэрэгтэй. Харамсалтай нь, жирэмсний тусгай хувцас хямд биш: эмэгтэйчүүд дунджаар төрөл бүрийн жирэмсний хувцас, хэрэгсэлд ойролцоогоор 500 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Жирэмсний л гэхээрээ биед эвтэйхэн байна гэж ойлгож болохгүй, тэгээд хүүхэд төрсний дараа тэр хувцсаа яахаа мэдэхгүй. Энэ үед хамгийн хэрэгтэй хувцас нь магадгүй – сунадаг бүстэй жийнсэн өмд болов уу.

 

Зүрхний цохилт хянах хямд төхөөрөмж

© Depositphotos.com

Ирээдүйд ээж болох эмэгтэй хүн болгон хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж жирэмслэлт хэрхэн явагдаж байгааг өөрийн хэмжээнд хянахыг хичээдэг. Одоо үед интернет дэлгүүрээр зүрхний цохилт хянах хямд мониторууд ч өргөн сонголттойгоор худалдаалагдах болжээ. Гэхдээ мэргэжилтнүүд ийм төхөөрөмж ашиглахгүй байхыг зөвлөдөг. Учир нь жирийн хүн эхийн хэвлийд торниж байгаа үрийн зүрхний цохилт хэвийндээ хэд байхыг нарийн мэдэхгүй. Тэгээд ч өөрийнхөө болон хүүхдийнхээ зүрхний цохилтыг ялгаж сонсож чаддаггүй ажээ.

 

Язралтаас хамгаалах тос

© Depositphotos.com

Жирэмслэлт эмэгтэй хүний бие махбодод ямар нэгэн хэмжээгээр ул мөрөө үлдээдэг, тэр дундаа арьсны язралт. Үүнд тухайн хүний ген нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэх болоод байна. Арьсан дээр гарах язралтын судалд эмэгтэй хүний даавар нөлөөлж байгааг мөн анхаарах хэрэгтэй.

Харамсалтай нь язралтын эсрэг гэсэн тодотголтой ихэнх тос ямар ч үр дүнгүй байдаг. Гэхдээ гэдэс томроход мэдрэгддэг арьсны загатнааг багасгаж тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Өөрийн арьсанд тохирох тос сонгохын тулд мэргэжлийн арьсны эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Эмч бичиж өгөөгүй ч гэсэн төрөл бүрийн амин дэм хэрэглэх

Хэвлийдээ хүүхэд тээж яваа эмэгтэй хүний хувьд эрүүл, шим тэжээлтэй хоол маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрийнхөө хоол хүнсийг илүү шим тэжээлтэй байлгахын тулд олон эмэгтэйчүүд нэмэлтээр амин дэм, эрдэс бодис дур мэдэн хэрэглэж эхэлдэг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад, иймэрхүү нэмэлт тэжээл ямар ч үр дүнгүй болох нь тодорхой болжээ. Жирэмслэлтийн явцыг хянаж байгаа эмч нэмэлтээр бичиж өгөөгүй л бол фолийн xүчил, Д амин дэмийг хэрэглэхэд л хангалттай. Гэхдээ тодорхой бүсэд амьдарч байгаа эмэгтэйчүүдийн хувьд шүү дээ.

 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зарим нэг төрлийн дэр

© Depositphotos.com

Үнэхээр биед эвтэйхэн зүйл, гэхдээ ямар материалаар бүрж, дүүргэлт нь юу вэ гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна зарим нэг хүмүүс дэрний хэмжээнд огт ач холбогдол өгөхгүйгээр худалдаж авдаг. Үүний үр дагаварт – орон дээр хэвтэх зай бага үлддэг ажээ. Сайн чанарын дэр үнийн хувьд өндөр, хэрэглэхэд ч биед эвтэйхэн. Уран гартай эсвэл оёдол сонирхдог хүн бол өөрийн хүсэлд нийцэх дэрийг өөрөө оёж болно.

 

Төрөх хүүхдэд хэтэрхий их хувцас бэлдэх

© 8th / Depositphotos.com

Жирэмсэн эмэгтэйчүүд өөртөө элдэв эд зүйл худалдаж авахаас гадна төрөх хүүхдэдээ төрөл бүрийн хувцас худалдаж авдаг. Бүр их хэмжээгээр нь шүү. Тэр жижигхэн футболк, өмд, гутал, даашинз үнэхээр хайр татна, хажуугаар нь зүгээр өнгөрөхөд амаргүй. Үнэндээ тэр их хувцас бяцхан хүүхдэд ямар ч хэрэг байхгүй. Зарим хувцас эмзэг арьсыг нь цочроож ч мэдэх юм. Тэгээд ч хүүхэд гэрлийн хурдаар өсөж томорно, зарим нэг хувцас нь өмсөж амжилгүй шинээрээ багадах нь энүүхэнд.

 

Хөxний сүү саагч болон ариутгагч төхөөрөмж

© Depositphotos.com

Төрсний дараа хүүхдээ хөxөөр хооллох гэж байгаа бол хөxний сүү саагч үнэхээр хэрэгтэй зүйл. Гэхдээ урьдчилан бэлдэх зүйл биш. Нэгэнд нь таарч байсан загварын саагч нөгөөд нь таарч тохирохгүй байх тохиолдол гарна.

Тиймээс хэд хэдэн төрлийн хөxний сүү саагчийг түрээслэж (зарим нэг төрөх эмнэлгүүд ийм үйлчилгээ санал болгодог) аваад өөрт тохирохыг сонгож болох юм. Мөн адил аргыг угж, угж ариутгагчид ч ашиглах боломжтой. Хүүхэд нэмэлт тэжээл хэрэглэхгүй бол эдгээр хэрэгслийн хэрэг гарахгүй.

 

Цагаан чимээ (байгалийн зөөлөн чимээ) гаргагч машин

© Depositphotos.com, © Pxfuel

Хүүхдээ тайван нойрсуулахын тулд олон эцэг, эхчүүд цагаан чимээ гаргадаг тусгай төхөөрөмж худалдаж авч урьдчилан бэлддэг. Хүүхэд сайн нойртой хоновол эцэг, эх ч сайхан амарч чадна. Ийм төхөөрөмж үнэхээр амархан нойрсоход тусалдаг ч бүх хүүхдэд адилхан нөлөөлдөггүй. Мөн байнга цагаан чимээ гаргадаг төхөөрөмж хэрэглээд байвал эрүүл мэндэд хор уршигтайг анхаараарай.

 

Зарим нэг төрлийн тусгай дотуур хувцас

© Depositphotos.com

Гэдэс томроод ирэхээр ууц нуруугаар чилж өвдөх, гэдэс доошлох зэрэг таагүй мэдрэмж төрдөг. Энэ үед тусгай дотуур хувцас олон эмэгтэйчүүдэд тус дэмжлэг болдог. Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар ийм төрлийн хувцсыг удаан хугацаагаар өмсөхгүй байх нь зөв. Тэгээд ч тэр болгон биед эвтэйхэн байж чаддаггүй. Дотуур хувцсыг тусгай дэлгүүрээс худалдаж авна. Интернет дэлгүүрүүдээр зарагдаж байгаа болгон чанартай байж чаддаггүйг анхаарна уу.

 

Хөxүүлэх үед хэрэглэх алчуур

© Depositphotos.com

Зарим нэг эмэгтэйчүүд хүүхдээ олон нийтийн газар яаж хөxүүлэх билээ гэдэгт эрт санаа зовж эхэлдэг. Азаар одоо үед төрөл бүрийн алчуур, нөмрөг бий болжээ. Уг хэрэгсэл 2 дутагдалтай. Нэгдүгээрт, зарим нэг нь үнэхээр том бөгөөд халуун – хэзээ ч хөxүүлж болзошгүй тул биедээ авч явахаас өөр аргагүй. Хоёрдугаарт, зарим нэг хүүхэд хөxөө идэж байхдаа бүтээлгээр хучуулах дургүй байдаг. Энэ тохиолдолд өөрийнхөө хөнгөн ороолттой явахад л болно.

Та жирэмсний үедээ ч тэр, дараа нь ч тэр огт ашиглаагүй эд зүйл худалдаж авч байсан уу?

10
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *