Хувцсаа зөв угаая: хувцасны шошго дээрх тэмдгийн учир. Одоо хувцас гэмтэж, урагдахгүй боллоо

13

Юм угааж байгаад түүнийгээ гэмтээгээгүй, муухай болгоогүй айлын эзэгтэй гэж үгүй байх. Битүү захтай ноосон цамц нь 2 дахин сунаж, дотуур цамц нь 3 дахин жижгэрч, сунаж хэлбэрээ алдсан нимгэн цамц… Бид хувцасны шошго дээр бичсэн тэмдгүүдийг мэдэхгүй, анхаарахгүй байгаагаас болж ийм явдал болдог билээ. Индүүний зураг бүх хүнд ойлгомжтой бол зарим нэг тэмдэг нь чухам юу хэлээд байгааг ойлгоход хэцүү байдаг нь нууц биш.

Ингээд энэ талаар дахиж ойлгомжгүй зүйл гаргахгүйн тулд эдгээр тэмдгийн тухай, юу анхааруулж байгааг танилцуулж, зарим нэг зөв угаах арга техникээ хуваалцъя. Таны хувцас шинэ мэт гялалзаж байх гарын авлага.

 

Хувцасны шошго дээрх тэмдгийн учир

1. Угааж болно

2. Угааж болохгүй. Ийм тохиолдол бий.

3. Зөвхөн гараар угаана. Угаах температур нь 30-40 хэм. Үрж, мушгиж болохгүй

4. Гараар болон машинаар угаана. Угаах усны дээд хэмжээ 30 хэм. Эсвэл заасан хэмжээ

5. Гараар болон машинаар угаана. Угаах усны дээд хэмжээ 30 хэм. Хүчтэй механик үйлчилгээ үзүүлж болохгүй. Аажим усаа хүйтэн болгож зайлна. Хатаахдаа хатаагчийн хамгийн зөөлөн эргэлтийг сонгоно.

6. Их усаар маш зөөлөн угаана. Механик үйлчлэл хамгийн бага байх. Зайлах хатаах үед хамгийн зөөлөн нөхцөл сонгоно

7. Хлор бүхий цайруулагчтай бодисоор хүйтэн цусанд угааж болно. Угаах бодис маань гүйцэд ууссан эсэхийг сайн хянаарай.

8. Хлортой болон бусад цайруулагч ашиглаж огт болохгүй.

9. Индүүдэж болно.

10. Заасан халуунаар индүүдэж болно. (дээд хэмжээ 110 хэм) Уур ашиглан, давхар даавуу тавьж индүүдэх

11. Индүүдэх дээд хэмжээ 150 хэм. Чийгтэй алчуур тавьж индүүднэ.

12. 200 хэмээс илүүгүй хэмийн халуун индүүгээр индүүднэ. Бага зэрэг чийглэж болно.

13. Зөвхөн хуурай цэвэрлэгээ. (Хими цэвэрлэгээ)

14. Хими цэвэрлэгээний үед ямар ч уусгагч ашиглаж болно

15. Хими цэвэрлэгээний үед зөвхөн хлорт этилен, нүүрс-устөрөгч, монофлотхлорметан ашиглана.

16. Тусгай уусгагч дээр суурилсан хуурай цэвэрлэгээ. Нүүрс-устөрөгч болон трифтортрихлорметан

17. Бага хэмжээний ус нэмж болно. Зөөлөн угаах

18. Зөвхөн нүүрс-устөрөгч, трифтортрихлорметан хэрэглэн бага зэрэг ус нэмэх байдлаар угаах ба механик үйлчилгээ, хатах хэмээ сайн анхаар

19. Хатаах, зайлахдаа хэрэглэж буй машины хамгийн зөөлөн эргэлт, хатаалгыг ашиглаарай.

20. Угаалгын машинд хатааж, сэгсэрч болохгүй.

21. Бага температурт хатаана

22. Дунд зэргийн температурт хатаана

23. Сэгсэрч мушгисны дараа босоо байрлалаар хатаана

24. Мушгиж болохгүй.

25. Хэвтээ байрлалд хатаана.

Зөвлөгөө

Хувцсаа угаахын өмнө өнгө болон материалаар нь ялгах нь мэдээжийн хэрэг бөгөөд хамгийн их эмзэг нь нэхмэл болон торгон эдлэл байдаг билээ.

Торгон эдлэлийг угаалгын машинд зөөлөн угаах ба гараар ч бас болох бөгөөд усны температур 30 хэмээс ихгүй байж элдэв цайруулагч хэрэглэхгүй. Ангижруулагч болон зөөлрүүлэгч хэрэглэж болно.

Гараар угаахдаа торгыг гараар үрэх, сойзоор сойздохыг хориглох ба 20-25 хэмийн бүлээн усаар зайлна. Ингэхдээ усандаа бага зэргийн уксус нэмж хийхэд өнгө сэргээдэг. Торгон эдлэлийг харанхуй, сүүдэр газар хатаана. Халаагч болон нарны шууд тусгалд хатааж болохгүй.

Нэхсэн эдлэлийг хэвтээ байдлаар хатаах ба цагаан даавуун дээр дэлгэж тавих нь хамгийн сайн арга юм. Халаагч болон пааран дээр тавьж огт болохгүй.

Энэ зааврыг хадгалж аваад бүү мартаарай, найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай

35
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Aaw Uul

    Aaw Uul

    2018/02/04 at 17:15

    Amidrald mash heregtei zuvlulguu medeelel oruuldagt urgelj talarhaj bga shu

  2. Aaw Uul

    Aaw Uul

    2018/02/04 at 17:15

    Amidrald mash heregtei zuvlulguu medeelel oruuldagt urgelj talarhaj bga shu

  3. Dolgormaa Altangerel

    Dolgormaa Altangerel

    2018/02/05 at 05:36

    Монголд ирсэн үү

  4. Dolgormaa Altangerel

    Dolgormaa Altangerel

    2018/02/05 at 05:36

    Монголд ирсэн үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *