Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн

1

Хүний биологийн шинж чанарын хувьд амьтнаас ялгарах нэг тал нь зөвхөн үр удмаа үлдээхийн төлөө бус бие сэтгэлийн таашаал эдлэхийн тулд бэлгийн харилцаанд ордог явдал байдаг. Сэтгэл хангалуун сексийн амьдрал нь тухайн хүний сэтгэл санаа цаашлаад биеийн эрүүл мэндэд ч онцгой нөлөө үзүүлдэг. Сексийн амьдралаа сэтгэл хангалуун байлгахад тустай нэг зүйл нь секст дуртай байх явдал бөгөөд дараах 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь хэрэглэх үед болон ерөнхийдөө сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг байна.

Халуун чинжүү

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 1

Чили перецний халуун амтанд агуулагдах капсаицин хэмээх химийн нэгдэл нь бидний мэдрэлийн системийн төгсгөлүүдийг өдөөж, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Энэ нь мөн эндорфинийг ялгаруулдаг бөгөөд зарим судлаачид бүх төрлийн ‘халуун’ хүнсэнд энэ чанар байдаг гэж үздэг. Сармис нь бэлгийн дур хүслийг өдөөдөг эдгээр хүнсний нэг төрөл юм.

Шоколад

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 9

Дур хүслээ өдөөх хамгийн энгийн хүнсний бүтээгдэхүүн бол шоколад. Түүнд агуулагдах серотонин нь зөвхөн энэ зүйлийг идэх үед тааламжтай байдал үүсгээд зогсохгүй бүх насныханд сексийн өдөөгч байдлаар үйлчилдэг байна.

Авокадо

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 3

Энэ жимсэнд агуулагдах B6 витамин нь эр хүний дааврын ялгаруулалтыг дэмждэг. Мөн авокадонд агуулагдах кали нь эмэгтэй хүний бамбай булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг. Түүхэн баримтыг дэлгэхэд эртний Ацтекууд авокадоны модыг ‘төмсөг мод’ хэмээн нэрлэдэг байсан нь уг модны жимс хосоороо ургаж байгаа нь эр хүний төмсөг шиг харагддаг байсантай холбоотой аж.

Лууван

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 4

Лууван идэх өөр нэгэн гайхалтай шалтгаан нь эр хүнд өдөөгч байдлаар үйлчилдэг явдал юм. Энэ хүнсний ногоог эрт цагаас өдөөгч байдлаар хэрэглэж байсан ба эрт үеийн Ойрхи Дорнодод ихэс дээдэс дур таашаалын өдөөгч болгон хэрэглэдэг байжээ. Лууван нь олон төрлийн витамин болон бета-каротиныг ихээр агуулдаг.

Зөгийн бал

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 5

Эртний Египетийн үеэс зөгийн балыг үргүйдэл болон бэлгийн сулралыг эмчлэх олон эмчилгээнд хэрэглэж иржээ. Дундад зууны үед зөгийн балыг нэрж хийсэн Mead хэмээх согтууруулах ундааг өдөөгч болгон хэрэглэдэг байсны дээр шинэхэн гэрлэсэн хосууд бал сарынхаа үеэр энэ ундааг гэрлэлтээ амттай болгох гэж уудаг байсан байна.

Хүн орхоодой

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 6

Хятад, Солонгос зэрэг Азийн орнуудын хүнсний дэлгүүрүүдэд элбэг олддог энэ хүнсний бүтээгдэхүүний эр хүнд үзүүлэх нь нөлөө нь их хүчтэй. Хүн орхоодойн хатаасан үндсийг шөл, цай, махан хоолонд шууд хийж хэрэглэхээс гадна будаа агшаахдаа багахан хэмжээний шинэхэн хүн орхоодой эсвэл хатаасан хүн орхоодойн нунтгийг хийж болдог.

Улаан дарс

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 7

Улаан дарс бол сэргээгч гэгдэх антиоксидантын хамгийн үр ашигтай эх сурвалжуудын нэг юм. Northwestern University-гийн судлаачдын өгүүлснээр энэ хүчирхэг антиоксидант нь сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг эстрогений ялгаруулалтыг дэмждэг байна. Гэхдээ болгоомжтой хэрэглэхгүй бол хэтрүүлсэн хэмжээ нь нойрмог байдалд хүргэж, “Өнөөдөр биш ээ, би ядраад байна.” гэсэн мессэжийг өгдөг.

Гадил

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 8

Гадил жимсний шодой маягийн гайхалтай хэлбэр нь энэ жимсийг өдөөгч гэж алдаршихад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Гадил жимс нь сексийн дааврын ялгаруулалтанд чухал нөлөөтэй кали болон В витаминаар нэн баялаг.

Инжир

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 10

Задалж, хуваасан байдлаараа эмэгтэй хүний нууц эрхтнийг санагдуулам байдаг нь энэ жимсийг дур хүслийн өдөөгч гэгдэхэд нөлөөлсөн байх. Хэн нэгэн эр хүн хайртынхаа өмнө инжир жимсийг задлан шүүслэг хэсгүүдийг хуруугаараа идэх нь үнэхээр гайхалтай хүчтэй эротик үйлдэл болох болно.

Трюфель буюу малтуу мөөг

Сексийн дур хүслийг нэмэгдүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 2

Грек, Ромчууд малтуу мөөгийг дур хүслийн өдөөгч хэмээн эртнээс үзэж ирсэн. Хар малтуу мөөгийг хавар, өвлийн туршид хэрэглэх боломжтой бол цагаан малтуу мөөгийг зөвхөн намрын сүүл үеийн ганцхан сарын хугацаанд л менюн дээрээс олох боломжтой. Заарлаг үнэр нь бэлгийн дур хүслийг өдөөдгийн дээр арьсанд хүрэлцэх үед мэдрэмтгий болгодог.

4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Carol Paerl

    Carol Paerl

    2015/01/04 at 14:49

    халуун чинжүү идээд л амь нь тэмцээд байж ядаад л тэгээд л ………………………………..

  2. Carol Paerl

    Carol Paerl

    2015/01/04 at 14:49

    халуун чинжүү идээд л амь нь тэмцээд байж ядаад л тэгээд л ………………………………..

  3. Carol Paerl

    Carol Paerl

    2015/01/04 at 14:49

    халуун чинжүү идээд л амь нь тэмцээд байж ядаад л тэгээд л ………………………………..

  4. Carol Paerl

    Carol Paerl

    2015/01/04 at 14:49

    халуун чинжүү идээд л амь нь тэмцээд байж ядаад л тэгээд л ………………………………..

  5. Carol Paerl

    Carol Paerl

    2015/01/04 at 14:49

    халуун чинжүү идээд л амь нь тэмцээд байж ядаад л тэгээд л ………………………………..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *