Шинэ цагийн “Joker” болох жүжигчин Joaquin Phoenix-ийн талаар таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт

2

Киног хийхэд найруулагч болон продакшны багийг оролцуулаад дор хаяж чадварлаг 10 гаруй хүнээс бүрдсэн хамт олон хэрэг болдог. Тэд бол киноны өгүүлэх санааг дэлгэцэнд амилуулах гол хүмүүс юм. Хэдий тийм боловч, тухайн кино зөвхөн гол дүрийн жүжигчний гайхалтай жүжиглэлтээр амжилтад хүрэх боломжтой. Үүний нэг жишээ бол Joaquin Phoenix юм.

Та бүхэнд хамгийн сүүлийн “Joker”-ийн дүрийг бүтээсэн жүжигчний тухай биднийг гайхшруулах, алмайруулах сонирхол татам баримтуудыг хүргэж байна.

1. Түүний уруул дээр сорви үүссэн шалтгаан

Та аль хэзээний түүний нүүрэн дээрх ер бусын онцлог шинж чанарыг олж харсан гэдэгт итгэлтэй байна. Магадгүй та энэ сорви осол, мэс ажилбар эсвэл өвчнөөс болж үүссэн гэж бодож байж болох юм, гэвч үнэндээ Joaquin төрөхдөө уруул дээрээ ийм сорвитой байжээ. Энэ сорви амьдралынх нь туршид түүнтэй хамт байгаа аж.

© bossmoss / Depositphotos

 

2. Түүний өсч торнисон газар бол Сан Хуан, Пуэрто Рико

Тэрээр 1974.10.28-ны өдөр төрсөн бөгөөд Пуэрто Рико үндэстэн юм. Түүний хувьд уран бүтээлч гэр бүлийн 5 хүүхдийн гурав дахь нь болж хорвоод мэндэлжээ. Эцэг эх нь Төв болон Өмнөд Америкаар ихэвчлэн аялдаг байв. Тэрээр 3 жил төрөлх Сан Хуандаа амьдарсан байна.

© Space Camp / 20th Century Fox

 

3. Карьерийнхаа туршид тэр 30 болон түүнээс дээш кинонд тоглосон

Тэрээр өөрийн урлагийн карьераа 1986 онд 12 настайдаа эхлүүлж байжээ. Түүнээс хойш тэр “Space Camp”, “Gladiator”, “Her”, “Walk the Line” болон өөр бусад олон кинонд дүр бүтээжээ.

© Capital Pictures / EAST NEWS

 

4. 3 настайгаасаа хойш цагаан хоолтон болсон

Түүний гэр бүлийнхэн цагаан хоолтон байсан бөгөөд тэр энэ уламжлалыг бүр багаасаа өвлөж авсан байна. Тэрээр амьтдын эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтарч ажиллахаас гадна амьтантай зүй бус харьцахын эсрэг сурталчилгааны ажлыг олон удаа хийж байсан аж.

© The Canadian Press / Associated Press / East News

 

5. “Joker”-ийн инээдийг сурахын тулд тэр 4 сарыг зарцуулсан

Киноны дүрийн инээд бол өвчинтэй холбоотой зовлон болон айдсын илрэл юм. Харин Joaquin энэ төрлийн өвчтэй хүмүүсээс ер бусын инээдээр гаргууд инээж чаддаг болтлоо хэдэн сарын турш суралцжээ.

© Joker / DC Films

 

6. 2008 онд тэр зодог тайлж буйгаа зарласан

Тэрээр “Two Lovers” кинонд тоглосныхоо дараа Оскарын 2 шагналд нэр дэвшсэн боловч, удалгүй тэр кино урлагийн салбараас зодог тайлж буйгаа мэдэгдэж, хип хоп урлагийн салбарт хөл тавьж байжээ. Харин удалгүй түүний талаарх “I’m Still Here” гэх нэртэй баримтат кино гарснаар, тэр кино урлагийн салбарт эргэн ирж байгаагаа олон нийтэд зарласан билээ.

© Capital Pictures / EAST NEWS

 

7. 6 настай байхдаа тэр өөрийнхөө нэрийг Leaf болгож өөрчилж байсан

Түүний ах дүүс бүгдээрээ байгальтай холбоотой нэртэй: River, Liberty, Rain, болон Summer. Иймд 6 настай байхдаа тэр нэрээ Leaf болгож өөрчлөхөөр шийдсэн байна. Энэ нэр нь түүнтэй хамт 16 нас хүртэл нь хамт байсан бөгөөд тэр үеэс хойш Joaquin гэсэн жинхэнэ нэрээ эргэн ашиглах болжээ.

© Russkies / New Century Entertainment Group

 

8. Тэр дүрээ бүтээхийн тулд гал сөнөөгчөөр бүтэн сарын турш ажилласан

“Ladder 49” кинонд Joaquin гэр бүлээ аврахын тулд дүрэлзэж буй галтай нүүр тулгарах хэрэгтэй болдог гал сөнөөгчийн дүрд тоглосон аж. Дүрийн судалгааны явцад тэрээр дүрээ бодит амьдралд амжилттай хэрэгжүүлэхийн тулд 1 сарын турш гал сөнөөгчөөр ажиллаж байсан гэнэ.

© Ladder 49 / 20th Century Fox

 

9. Тэр “Joker”-т тоглохын тулд бараг 20 кг жин хаясан

Өмнө нь Joaquin дүрээ амилуулахын тулд жин нэмэх шаардлагатай байдаг байсан бол, энэ удаад нөхцөл байдал өөр байв. Киноны найруулагч Tom Phillips-ийн толгойд түүнийг турах ёстой гэсэн бодол байсан бөгөөд Joaquin чанга хатуу хоолны дэглэм баримталж бараг 20 кг туржээ.

© Joker / DC Films

 

10. Түүний ах River Phoenix хүүхэд байхдаа бас жүжигчин болох хүсэлтэй байсан

Түүний ах нь гэр бүлийнхнээсээ хамгийн анх жүжигчин болох гэж урлагт хөл тавьсан хүн гэнэ. Тэр “Stand by me” кинонд тоглож байснаас гадна “Running on Empty” кинонд тоглож, шагналд хүртэл нэр дэвшээд амжсан нэгэн юм.

© Stand By Me / Sony Pictures

 

11. Тэр Johnny Cash-ийн дүрд тоглож “Grammy” хүртсэн

Тэрээр Reese Witherspoon-ийн хамтаар “Walk the Line” кинонд Johnny Cash-ийн дүрийг бүтээсэн билээ. Түүний бичүүлсэн цомог “Хамгийн шилдэг киноны дуу” шагналыг “Grammy”-гээс хүртэж байжээ.

© Walk The Line / 20th Century Fox

 

12. Тэр Оскарт 3 удаа нэр дэвшсэн

Оскарт 2000 онд “Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин – Gladiator”, 2005 онд “Шилдэг эрэгтэй жүжигчин – Walk the Line” болон 2012 онд “Шилдэг эрэгтэй жүжигчин – The Master” номинацид тус тус нэр дэвшиж байв.

© Gladiator / Scott Free Productions

 

13. “Space Camp” кинонд Max-ийн дүрийг бүтээсэн

Түүний анхны тоглосон кино нь “Space Camp” бөгөөд тэр энэ кинонд Max-ийн дүрийг бүтээсэн. Кинонд 10 настай Max гэх хүү бусад нөхдийн хамт зуны баазад хүрэлцэн ирж, сансрын нисгэгч болохоор бэлтгэгдэж байгаа тухай гардаг.

© Space Camp / 20th Century Fox

 

14. Тэр “What the Health” баримтат киноны продюсерээр ажилласан

2017 онд Joaquin “What the Health” баримтат киноны ерөнхий продюсерээр ажиллаж байв. Энэхүү баримтат кинонд эрүүл хооллох, хүнсний ногоог боловсруулсан махан төрлийн бүтээгдэхүүнээс илүүд үзэх нь олон талын ач тустай тухай өгүүлдэг аж.

© What the Health / Kip Andersen

 

15. Тэр фенүүдтэйгээ зургаа авахуулаас илүү ярилцахыг эрхэмлэдэг

Тэрээр фенүүдтэйгээ зургаа авахуулах дургүй талаараа хэлж байсан удаатай. Харин оронд нь фенүүдтэйгээ хэсэг хугацаанд ч болов ярилцахыг хүсдэг байна.

© Invision / East News

Та Joaquin Phoenix-ийг удахгүй болох “Academy Awards”-аас Оскар хүртэнэ гэж бодож байна уу? Түүний тоглосон ямар кинонд та дуртай вэ? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

21
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *