Эмэгтэйчүүд лам нарт хүрэх хориотой зэрэг Лаос улсын талаарх сонирхол татам 13 баримт

0

Лаос – өөрийн гэсэн дүрэм журам, ёс жаягтай нууцлаг улс. Азийн диваажин мэт ертөнцөөр аялахаасаа өмнө жуулчид юу мэдэж байвал зохих вэ?

Зүүн-Өмнөд Азийн тухай ярихаар хүмүүсийн толгойд Вьетнам, Малайз, Тайландын Пхукет эсвэл хүний хөлд дарагдсан Бангкок л санаанд ордог. Лаосын тухай хэн ч бодохгүй. Жижигхэн, хаалттай бас нууцлаг улс л гэж бодно. Жуулчид тус улсыг аялвал зохих газар гэж тооцдоггүй нь харамсалтай. Дэлхийн бас нэгэн сайхан улсаар аялахаас өмнө та бид юу мэдэж байвал зохих вэ?

Камбож, Балба зэргээс дутахааргүй хөгжсөн улс

travelask.ru

Мэдээж азийн жижигхэн улс, улс төрийн газрын зураг дээр байгаа акулуудтай өрсөлдөхгүй, гэхдээ өөрийн хууль тогтоомжтой, дүрэм журамтай, уламжлалтай бас соёлтой.

 

Уужуу тайван улс

travelask.ru

Лаост Азийн хамгийн зочломтгой хүмүүс амьдардаг, тэд бас яарах дургүй: цагтаа ирэх нь ховор, ажил эхлэхэд кафе, дэлгүүрээ нээнэ гэж бараг байхгүй. Автобус нь ч гэсэн хуваарийн дагуу явах нь ховор, эргэн тойрон байгаа бүх хүмүүс нэгэн тайван урсгалаар хөвж байгаа мэт. Олон улсын нислэг л цагаа барьж хуваарийнхаа дагуу бууж, нисдэг.

 

Лаосын хоол хүнс – жинхэнэ нууц

travelask.ru

Шууд гурван үндэстний хоол санаанд бууна, энэ гурвыг бүгдийг хольсон мэт: тай, вьетнам бас камбож. Гэхдээ халуун ногоотой гэхээсээ илүүтэй арай илүү исгэлэн. Даршилсан мах, нутгийн Lao шар aйраг хамгийн алдартай нь.

 

Гол – энэ бол амьдрал

travelask.ru

Лаос гол ус ихтэй газар, хамгийн том нь Меконг мөрөн. Энэ мөрөнг дагаад тус улсын ард иргэд амьдралаа залгуулдаг гэхэд буруудахгүй. Зөвхөн загас агнуур эсвэл усан тээвэр биш мөн голыг “худалдааны төв” болгон ашигладаг. Хөвдөг том том захууд энд зөндөө бий.

 

Далайд гарцгүй ч гэлээ 4000 орчим аралтай

travelask.ru

Бараг ихэнх арал нь Меконг мөрөнд байрладаг. Арлууд нь торгон элстэй. Хамгийн том арлуудыг жуулчдад зориулсан амралтын газар болгон ашиглажээ.

 

Хойд болон өмнөд хэсэг том ялгаатай

travelask.ru

Дээр үед тусдаа эзэнт улс байсан гэдэг, хоорондоо газар нутаг, эрх мэдлээрээ өрсөлдөж байв. Тийм учраас хойд болон өмнөд хэсэг эрс ялгаатай байгаа юм: үзэж харах дурсгалт газар, уламжлал, хүмүүс нь ч тэр. Жуулчид хойд хэсгээр аялахыг илүү эрхэмлэдэг. Тэнд гол нь өргөн, байгаль нь илүү үзэсгэлэнтэй ажээ.

 

Францын нөлөө илт мэдрэгдэнэ

travelask.ru

Лаос 50 гаруй жил Францын колони улс байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дaйны дараа л тусгаар тогтнолоо олж авч чадсан. Энэ 50 жилийн хугацаанд ард иргэд нь францын хэв маягт ихэд суралцсан бөгөөд одоо ч хадгалагдан үлдсэн байна: франц хэл, өглөөний цайндаа кофе ууж шарвин, круассан иднэ, мөн колончилж байсан улсын хэв маяг бүхий барилга байгууламжууд элбэг. Сонирхуулж хэлэхэд, Лаост ирэх ихэнх жуулчид францчууд байдаг. Харь орноор аялж байгаа ч хэл усны хувьд ямар ч бэрхшээл гарахгүй.

 

Агаарын бөмбөлгөөр хямд ниснэ

travelask.ru

Олон хүн агаарын бөмбөлгөөр нисэж үзэхсэн гэж мөрөөддөг. Лаос Азидаа хамгийн хямдаар ниснэ, 70-80 ам.доллароос хэтрэхгүй дээ.

 

Эмэгтэйчүүд лам хүнд хүрч болохгүй

travelask.ru

Лаосын эртний уламжлалтай холбоотой: лам – ариун нандин, хүндтэй хүн юм. Тэдний биед хүрвэл үл хүндэтгэсэнд тооцно. Үүгээр ч зогсохгүй, жирийн ард иргэд ч тэр болгон гар барих дургүй, үүнийг бүдүүлэг зан гэж үздэг юм. Лаос хүнтэй мэндчилмээр байна уу? Гараа урдаа авч залбираад мэхийн ёслоорой.

 

Хөл доорхоо харж бай

travelask.ru

Лаосчууд хүрээлэн, сүм хийдэд шалан дээр эсвэл газар сууж байж байдаг. Энэ үед тэдний дундуур огт явж болохгүй, таныг хүндэтгэлгүй, бүдүүлэг хандлаа гэж зэмлэнэ шүү. Мөн сүм хийдээр айлчлахдаа оймстойгоо орох вий – шашин шүтлэгээ ихэд хүндэтгэж дээдэлдэг ард түмэн юм.

 

Сайн уу, баярлалаа

travelask.ru

Энэ хоёр үгийг Лаосоор цээжлээд ярианы үедээ хэлбэл тэд таныг үнэхээр эелдэг хүн гэж ойлгоно. Таныг сайн хүн гэж үзэх бөгөөд улам нааштай хандаж эхэлдэг. Энэ хоёр үгийг цээжлэхэд амархан: са бай ди – сайн уу, харин хоб чай – баярлалаа гэсэн үг.

 

Лаос – тоос шороо ихтэй газар

travelask.ru

Энэ улсад хөл тавиад олон хүн амны хаалт зүүсэн байгааг анзаарч болно. Коронавирусын цар тахалтай огтхон ч хамаагүй хамгаалалт. Лаос – тоос шороо ихтэй газар, хүчтэй салхилж элс, шороо босгоно. Тийм учраас нутгийн ард иргэд амны хаалт зүүдэг. Үүнээс гадна биеийн чийгшүүлэгч тостой яваарай – арьс маш хурдан хуурайшдаг юм.

 

Үдэшлэгийн оронд эко аялал

travelask.ru

Өнгөрсөн зууны үед жуулчдад Ванг-Вьенг гэдэг газраараа алдартай байлаа – бужигнасан үдэшлэг, арxи дaрс, өглөө болтол бүжиглээд л. Харин одоо эко аяллыг хөгжүүлэхийг илүү зорьж байгаа улс. Эрүүл бие, саруул ухаан гэдэг зарчмын доор амралтын газруудад спорт заал, йог, бясалгал зэргийг ажиллуулах болжээ.

 

Лаосын Шинэ жил

travelask.ru

Энэ баяр 4 дүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрдөг. Үүнээс гадна 4 дүгээр сар – тус улсаар аялах хамгийн тааламжтай үе. +40 хэм халдаг ч гэлээ эргэн тойрон цэцэг, ногоо дэлгэрсэн байна.

10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *