Нэгэн эр 1700 долларын үнэтэй “Louis Vuitton” брендийн цүнхээ аминаасаа илүү үзэж, буутай дээрэмчинд цүнхээ өгөхгүй гэж хэлээд золтой л суманд оногдчихолгүй өнгөрчээ

0

Маш олон хүн өөрийнх нь хувьд хамгийн чухал зүйлээ зэвсэгтэй дээрэмчний бууны суманд оногдох эсэх нь хамаагүй, хамгаалах байсан биз ээ. Тэгвэл Мичиган дахь нэгэн эр 1700 долларын үнэтэй брэндийн цүнхээ алдахгүйн тулд юу ч хийхэд бэлэн байжээ – дээрэмчин буу гаргаж түүний цохонд тулгасан ч, тэр түүнд өгөөгүй гэнэ.

31 настай Jerad Kluting даваа гаригт гадуур явж байх үед нь дээрэмчин түүнд буу тулган зогсоож, “LV” брендийн цүнхээ өгөхийг шаардсан байна. Тэр өөрийн өндөр үнэтэй цүнхээ ийм байдлаар бусдад алдахыг хүсээгүй бөгөөд дээрэмчин буу тулгасан ч гэсэн огтхон ч айсангүй.

Сэжигтэн Jerad-ийн зүг 3 удаа бууджээ

 

Гэхдээ Jerad өөрийнхөө амь нас болон цүнхээ аварч чадсан байна

Түүний хэлж буйгаар сэжигтэн 21 настай Christian Bracamontes Jerad-дад анхааруулга өгч хоёр ч удаа хий бууджээ. Харин 3 дахь удаагаа буудах үед сум Jerad-ийг гарцаагүй чиглэнэ гэж тэр бодож байсан гэнэ.

Тухайн өдөр юу болсон талаар Jerad ийн ярьжээ:

“Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн. Нэг мэдэхэд л тэр бүснийхээ ойролцоо газраас буу гаргаж ирээд нүүрэндээ зүүсэн алчуураа дээшлүүлж, надад хандаж ингэж хэлсэн: Яг одоо цүнхээ надад өг!”

“Би тэр үед чамд юу гэж LV-гээ өгөхөв дээ л гэсэн янзтай зогсож байсан.”

 

 

Тэр хэлэхдээ энэ цүнхийг худалдаж авахын тулд уйгагүй их хөдөлмөрлөсөн аж. Тэгээд ч энэ цүнх залуугийн хувьд маш их үнэ цэнэтэй зүйл байсан учир, тэр зүгээр л нэг дээрэмчинд буу тулгуулаад цүнхээ өгөхийг хүсээгүй гэнэ.

 

Jerad энэ цүнхийг 1700 доллароор өөрийн болгосон

 

Энэ LV-гийн цүнх дахин үйлдвэрлэгдэхээ болиод удаж байгаа бололтой

“Би энэ брендэд маш их хайртай. Худалдаж авахаасаа өмнө энэ цүнхийг байнга харж, мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Энэ надад их утга учиртай зүйл. Намайг илтгэдэг юм. Би хувийн өмчдөө хэн нэгэн халдахыг зөвшөөрөхгүй.”

Цагдаа нар аль хэдийнээ сэжигтнийг барьсан бөгөөд тухайн этгээд өмнө нь бусдыг эд зүйлийг дээрэмдэж, мөн галт зэвсэг хулгайлж байсан нэгэн болохыг “DailyMail” эх сурвалж онцолжээ.

Харин Jerad-ийн хувьд тухайн үед амь насаа золиослон байж, тийм үйлдэл гаргасандаа харамсахгүй байгаа боловч, алуулчихаагүйдээ өөрийгөө азтайд тооцож байгаагаа орон нутгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Бичлэг үзэх:

Та түүний оронд байсан бол ямар үйлдэл хийх байсан бэ?

10
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Zenmenciaga

    Zenmenciaga

    2020/04/05 at 22:55

    Erdenesanj Nyamsuren hahaahahahahahah mani cn shaa

  2. Gantomor Erdenechimeg

    Gantomor Erdenechimeg

    2020/04/06 at 00:11

    aminaas ilvv brend gej yu bhawde

  3. Boldbaatar Choijilsuren

    Boldbaatar Choijilsuren

    2020/04/06 at 13:38

    ugch l orhino biz aminaas unetei tsunh gej yu baidgiin daraa ny ahiad l avchina biz teneg hog uu kkk

  4. クソ そして クソがある

    クソ そして クソがある

    2020/04/06 at 20:11

    1700$ bas l ih mungu shu

  5. Batka Bataa

    Batka Bataa

    2020/04/08 at 05:15

    joohn sonin sanagdaj bgaa ch aminaas iluu une tsentei zuil gj bsn bdg shoo

  6. Buynjargal Baatar

    Buynjargal Baatar

    2020/04/08 at 11:58

    Өвөл дарайтлаа хөлдчихдөг балай эд бн лээ.Манай Монголын арьсан цүнхнүүд их гоё болсон.Гэм нь жаахан хүнд байгаад байгаа.Өшөө гоё нимгэн хөнгөн хийх талаар анхаарчуул юун тэр LV цаашаа шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *