Нүүр будалт болон багны ардаас үзэгчдэд танигдаж чадалгүй үлдсэн 9 алдартай жүжигчид

0

Багтай эсвэл их хэмжээний нүүр хувиргалт шаардах дүр бүтээх нь жүжигчин хүний хувьд маш хүнд хэцүү ажил байдаг. Ийм дүрүүдийн сэтгэл хөдлөлийг зөвхөн биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх нь элбэг. Гэхдээ кинондоо гүнзгий орсон үзэгч жүжигчин хүний гаргасан нөр их хөдөлмөрийг анзааралгүй өнгөрөх тохиолдол бий. Заримдаа тэр баг эсвэл хувиргасан нүүрний цаана чухам хэн байгааг ч анзаардаггүй. Бид өөрсдийн хэмжээнд мөрдлөг хийж алдартай дүрүүдийн цаана чухам хэн гэдэг жүжигчин нуугдаж байсныг та бүхэндээ танилцуулж байна.

1. Мартинекс, “Guardians of the Galaxy Vol. 2” – Майкл Розенбаум

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © Paul Marks / Broadimage / East News

“Guardians of the Galaxy Vol. 2” киноны Мартинексийн дүрийг америкийн жүжигчин Майкл Розенбаум бүтээсэн. Угтаа бол тэр эхлээд тус киноны гол дүр болох Питер Квилл-д тоглохоор шалгаруулалтанд орж байжээ. Тэрээр хүссэн дүрээ авсангүй, гэхдээ тэр санаагаар унасангүй. “Би дүрийг авах гэж тийм ч их хичээгээгүй ээ. Би өөрөө энэ комиксийг ч олигтой мэддэггүй амьтан байсан даа” гэж Майкл дурсан ярьжээ.

 

2. Плавалагуна, “The Fifth Element” – Майвенн Ле Беско

© The Fifth Element / Gaumont © RINDOFF-BORDE / BESTIMAGE / East News

Зохиомлоор бий болгосон дуурийн дуучин Плавалагунаг үнэндээ компьютер графикаар хийгээгүй юм. Тус дүрийг францын жүжигчин Майвенн Ле Беско бүтээсэн – тус киноны найруулагч Люк Бессоны хуучин эхнэр. Гэхдээ “The Fifth Element”-ийг бүтээх үед Люк, Майвенн нар гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй байжээ.

 

3. V, “V for Vendetta” – Хьюго Уивинг

© V for Vendetta / Warner Brothers Silver Pictures © Hahn Lionel / Abaca / East News

V дүрийг ер нь бол дөрвөн жүжигчин бүтээсэн гэдэг. Эхлээд дүрийг Жеймс Пьюрф бүтээхээр сонгогдож, гэтэл тэр зураг авалт эхэлснээс 6 долоо хоногийн дараа нь над шиг тамхичин хүн байнга багтай яваад байх нь ёстой хэцүү гээд яваад өгчээ. Ингээд уг төсөлд Хьюго Уивинг гарч ирсэн. Мөнгөө хэмнэх зорилгоор Пьюрф-ийн тоглосон хэсгийг дахин авалгүй тэр чигт нь үлдээжээ, Уивинг зөвхөн дуу оруулсан байдаг. Энэ хоёр жүжигчнээс гадна, кинонд 2 орлон тоглогч тоглосон бөгөөд хүнд хэцүү хэсгүүдийн дүрийг бүтээсэн байна.

 

4. Альтрон, “Avengers: Age of Ultron” – Жеймс Спейдер

© Avengers: Age of Ultron / Marvel Studios © Shooting Star / Sipa USA / East News

Компьютер графикийн цаанаас Америкийн жүжигчин Жеймс Спейдерийг танихад амаргүй л дээ. Гэхдээ тэр Альтроны дүрийг өөрийн дуу хоолойгоор амилуулаад зогссонгүй, мөн механик хөдөлгөөнийг нь бэлэглэсэн юм. Дүрийг амилуулахын тулд жүжигчин цахилгаан дамжуулагчтай тусгай өмсгөл өмсөж хөдөлгөөний зохицуулалт хийдэг байжээ.

 

5. Үхэшгүй Жо, “Mad Max: Fury Road” – Хью Кияс-Берн

© Mad Max: Fury Road / Warner Bros. Pictures © Mavrixphoto / Eeast News

Австралийн жүжигчин Хью Кияс-Берн өөрийн бүтээх дүрээ чадварлаг бүтээж чадах болов уу гэдэгт их санаа зовдог байжээ. Яагаад гэвэл түүний нүүрийг баг нь бараг л бүтэн халхалдаг. Хью-гийн өөрийн хэлснээр бол, тэр байнга чихэвчтэй явж найруулагчаас дэмжлэг авдаг байсан гэнэ. Найруулагчийн тусламжтайгаар тэр дүрээ санаандаа хүртэл бүтээж чадсан гэж үздэг ажээ.

 

 

6. Гэлэнмаа, “The Nun” – Бонни Ааронс

© The Nun / New Line Cinema © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

“The Nun” аймшгийн киноны гол дүрийг Америкийн жүжигчин Бонни Ааронс бүтээжээ. Аймшигтай дүр төрхтэй болохын тулд хэдэн цагаар нүүр хувиргалтад ордог байсан гэдэг. Гэхдээ жүжигчний өөрийн хэлснээр бол нүүр хувиргалтад маш бага цаг зарцуулдаг, бага зэрэг будаад л дуусчихдаг байжээ.

 

7. Жейсон, “Freddy vs. Jason” – Кен Кирзингер

© Freddy vs. Jason / New Line Cinema © Steve Granitz / Contributor / Getty Images

Канадын жүжигчин, орлон тоглогч Кен Кирзингертэй хамтран уг дүрийг бүтээсэн. “Freddy vs. Jason” киноны Жейсоны дүр тэдний хувьд хамгийн амархан нь байсан. Кино зохиолыг ч уншилгүйгээр дүрийг бүтээхээр шууд л хүлээн зөвшөөрсөн гэдэг.

 

8. Мандалор, “The Mandalorian” – Педро Паскаль

© The Mandalorian / Disney Media Distribution © Invision / Invision / East News

“Game of Thrones” киноны Дорнын удирдагчийн бага дүү Оберин Мартеллийг санаж байна уу? Чили Америкийн жүжигчин Педро Паскаль Мандалорын дуулганы дор нуугдаж байсан юм шүү. Паскалийн нүүр царайг үзэгчид олж хараагүй ч гэлээ тэд түүний жүжиглэх ур чадвар-ыг өндрөөр үнэлсэн ажээ.

 

9. Талос, “Captain Marvel” – Бен Мендельсон

© Captain Marvel / Marvel Studios © Invision / Invision / East News

Талос удирдагчийн дүрийг Австралийн жүжигчин Бен Мендельсон бүтээсэн. Уг дүрийн онцлог шинж бол – барзгар арьстай ногоон өнгийн нүүр царай, хурц үзүүртэй чих. Бен өөрийн бүтээсэн дүрийг “гахайн нүүр царай” гэж хошигнодог.

Эдгээр жүжигчдийн дунд таны хайрлаж, хүндэтгэдэг нэгэн байгаа гэж найдаж байна. Таны хувьд хэн нь дүрээ сэтгэлд хоногштол бүтээж чадсан бэ?

13
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Misheel

    2020/04/05 at 23:04

    Misheel

  2. Ok Dashka

    Ok Dashka

    2020/04/07 at 23:09

    6 ni baigaagaaraa l bnshude

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *