Эмчид үзүүлэх болон шинжилгээ өгөхөөсөө өмнө хийж болохгүй 10 зүйл

0

Олон удаагийн судалгаануудаас харж байхад, буруу оношилгооны 30 гаруй хувь нь өвчлөлийн нөхцөл байдлыг хүндрүүлдэг, тэр ч бүү хэл үхэлд хүргэдэг байна. Буруу онош тавихад мөн өвчтөний буруутай үйлдлүүд ч нөлөөлж байгааг судалгаа мөн харуулжээ. Тийм учраас эмчид хандан үзүүлэхээсээ өмнө нэг зүйлийг сайтар санаж явах ёстой. Шинжилгээний бодит хариу, онош зэрэг нь зөвхөн мэргэжилтнээс хамаараад зогсохгүй мөн танаас өөрөөс тань хамаарах ажээ. Буруу онош тавиулахаас зайлсхийхэд туслах хэд хэдэн зөвлөгөөг бэлдлээ. Танд эрүүл энхийг хүсье.

1. Арьсны эмчид үзүүлэх гэж байгаа бол хөл, гарын хумсаа будахгүй

© shutterstock.com

Арьсны эмч нар 3000 гаруй өвчнийг оношилж эмчилдэг. Эмч үзлэг хийж байхдаа зөвхөн таны арьсыг үзээд зогсохгүй мөн хумсны эрүүл байдлыг ч бас үзнэ. Биеийн энэ хэсэг мөөгөнцөрт өртөмтгий. Мөн хумс нь бусад эд эрхтнүүдийн өвчлөлийн шинж тэмдгийг илэрхийлдэг. Арьсны эмч оношоо зөв тавихын тулд хумсны өөрийн өнгө, байгаа төрхийг сайтар харах шаардлагатай болно.

 

2. Холестерины шинжилгээ өгөхөөс өмнө согтууруулах төрлийн ундаа битгий уугаарай

© depositphotos.com © depositphotos.com

Шар айраг болон өөр бусад согтууруулах төрлийн ундаа хэдий холестерин агуулдаггүй ч гэлээ их хэмжээний сахар, мөн нүүрс ус агуулж байдаг. Эдгээр бодисууд нь бие махбодийн холестерины агууламжийг эрс нэмэгдүүлэхэд нөлөөлдөг ажээ. Таны холестерины хэмжээ богино хугацаанд эргэж хэвийн байдалдаа орох ч гэлээ эмч шинжилгээний буруу хариу авах болно.

 

3. Шээсний шинжилгээ өгөхөөс өмнө битгий их цангаарай

© depositphotos.com

Хүний шээсний 99% нь уснаас бүрддэг, хүчил, аммиак даавар, цусны үхэжсэн эс, уураг зэрэг бусад бодисын агууламжийн дөнгөж 1%-г л шинжилгээнд ашигладаг байна. Үүнээс харахад маш бага хувь гарч байгаа биз? Эндээс дүгнэж үзэхэд, та 100 мл шээс шинжилгээнд өгчээ, тэгэхээр нийт хэмжээний 1 мл орчим шингэн нь шинжилгээнд орох нь. Тиймээс шинжилгээ өгөхөөс хэдэн цагийн өмнө шингэн зүйл сайн уугаарай. Ингэснээр таны бие махбодь хангалттай хэмжээний бодис гадагшлуулах боломж бий болно.

 

4. Маммографи (хөхний зураг авахуулах) хийлгэхийн өмнө дезодорант түрхэж болохгүй

© artursfot/easyfotostock/Eastnews

Маммографи хийлгэхийн өмнө дезодарант түрхэхийг хориглосон заалт нь түүний орцод учир шалтгаан байгаа болно. Дезодорантад үйрмэг металл бодисууд агуулагддаг. Шинжилгээ хийх явцад эдгээр металлыг кальцификац хэмээн хүлээн авах магадлалтай, өөрөөр хэлбэл хавдар үүсэж байгаа шинж тэмдэг байна гэж шинжилгээний хариун дээр бичигдэнэ. Ингээд шинжилгээний хариу буруу гарч танд огт байхгүй өвчний эмчилгээг эхлүүлэх аюултай. Бас та өөрөө ч багагүй сандраад авна.

 

5. Колоноскоп/дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө улаан өнгийн хүнс бүү хэрэглэ

© shutterstock.com © depositphotos.com

Байгалиасаа улаан өнгөтэй хүнс нь бүдүүн гэдэсний өнгийг өөрчилж шинжилгээний хариуг будлиулж мэднэ. Ходоодоо дурандуулахаас долоо хоногийн өмнө аль болох хэрэглэхээс зайлсхийх ёстой хүнсний бүтээгдэхүүнийг дурдвал: хүрэн манжин, цангис, улаан жимсний өнгөтэй хатуу чихэр, улаан лооль, улаан лоолийн соус, улаан шош. Эмчид үзүүлэхээсээ өмнө улаанаас өөр өнгөтэй хоол хүнсийг ямар ч эргэлзээгүйгээр, дуртай хэмжээгээрээ идэж болох нь гэж бас ойлгож болохгүй. Эмнэлэгт үзүүлэхээс өмнөх өдөр аль болох өнгөгүй хоол хүнс хэрэглэхийг хичээнэ.

 

 

6. Цусны даралтаа үзэхээс өмнө давстай хоол битгий идээрэй

© depositphotos.com © depositphotos.com

Америкийн зүрх, судас судлалын нийгэмлэгээс хоногт 2300 мг-аас ихгүй давс хэрэглэхийг зөвлөжээ. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөн цусны даралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Тийм учраас цусны даралтаа үзэхээс өмнө давсны агууламж ихтэй түргэн хоол, самар, шош болон өөр бусад төрлийн хоол хүнс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Эс бөгөөс таны цусны даралт хавьгүй өндөр гарахад хүргэнэ.

 

7. Цусны шинжилгээ өгөхөөс өмнө төрөл бүрийн эм ууж болохгүй

© gpointstudio/easyfotostock/Eastnews

Цусны шинжилгээ өгөхөөс хэд хоногийн өмнө эмийн хэрэглээгээ зогсоож цусыг цэвэр байлгахыг хичээх хэрэгтэй. Өдөр тутам байнга хэрэглэх заалттай эмүүдийг эмч нар шинжилгээ өгсний дараа уухыг зөвлөдөг, өглөө уухгүй. Өөрийн нөхцөл байдалд тохируулахын тулд эмчтэй урьдчилан тохиролцох нь хамгийн зөв арга болно.

 

8. Өдрийн хэвийн дэглэмээ баримтална

© Lopolo/easyfotostock/Eastnews © shutterstock.com

Бидний бие махбодь бол тогтвортой систем. Шинэ дэглэмд дасан зохицохын тулд тодорхой цаг хугацаа ч шаардана. Жишээ нь, туршлагатай аялагчид нэгэн дүрмийг сайн мэднэ, энэ нь цагийн зөрүүг ойролцоогоор 2 өдрийн дараа л гаргаж чадах ажээ. Өөрийн унтах цагаасаа нэг цагийн дараа унтахад л хүний бие тавгүйрхэж эхэлдэг, цаашлаад бүх бие махбодид сөрөг нөлөө үзүүлэх талтай. Мөн өөр бусад дэглэмийг ч анхаараарай, хоол, усны хэрэглээ, уур уцаар, стресс.

 

9. Эмэгтэйчүүдийн шинжилгээ өгөхөөс өмнө тампон, төрөл бүрийн тос, гель бүү хэрэглээрэй

© depositphotos.com © wikimedia.org

Үтрээний наацын шинжилгээ (мазок)-гээр эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний эрүүл мэндийг тодорхойлно. Эмэгтэйчүүдийг 3 жил тутамд уг шинжилгээнд хамрагдаж байхыг эмч нар зөвлөдөг. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн гадны зүйлд маш эмзэг тул дараах дүрмийг баримтлах ёстой:

  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнөөс тампон хэрэглэхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө төрөл бүрийн тос, гель түрхэхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө спермицид хэрэглэхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 72 цагийн өмнө бургуй тавихгүй байх

 

10. Нүдээ үзүүлэхээс өмнө утас, таблет хэрэглэхгүй

© picture alliance / SvenSimon/EAST NEWS © Barcelona_dreams/easyfotostock/Eastnews

Нүдэндээ байнга ачаалал аваад байвал хүндхэн асуудалтай тулгарч болзошгүй бөгөөд багагүй арчилгаа шаардана. Гэхдээ нүдний асуудал байнга, удаан хугацаагаар утас, таблет хэрэглэж байгаагаас үүссэн ч байж болох юм. Нүд амарч чадаагүй цагт хараа хэдэн цагийн хугацаатай ч муудаж болно.

Хэрвээ та ажилд орох зорилгоор эсвэл жолооны курст бүртгүүлэхээр нүдний эмчийн тодорхойлолт авах гэж байгаа бол танд ямар ч асуудалгүй л хариу хэрэгтэй болно. Нүдэнд ачаалал байгаа эсэхийг илэрхийлэх хэд хэдэн шинж тэмдгүүдийг танилцуулъя. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүдээс танд аль нэг нь илэрсэн бол эмчид үзүүлэхээ хэсэг хойшлуулсан нь дээр болов уу.

  • Нүдээ нээлттэй байлгаж чадахгүй мэт мэдрэмж төрөх
  • Нүд загатнах, халуун оргих
  • Нүд бүрэлзэх эсвэл юм давхарлаж харагдах
  • Гэрэлт хэт мэдрэг байх
  • Толгой өвдөх

Та хувийн бэлтгэлээ бүрэн хангаагүйгээс болоод эмч дээр очихоо хойшлуулж байсан удаа бий юу? Та бидэнд өөр ямар зөвлөгөө өгмөөр байна?

4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *